Дэлхийн хоёр том байгууллага Монголд хөрөнгө оруулав.

Тэд өнгөрсөн оны сүүлчээр ХХБ-ны дүрмийн санд тус бүр 1,4 сая ам. долларын хөрөнгө оруулсан бол өчигдөр найман сая ам.долларын зээлийг таван жилийн хугацаатай олгожээ. Дээрх хоёр байгууллагыг ХХБ-ны хувь нийлүүлэгч болсныг албан ёсоор зарлах ёслол өчигдөр болсон юм.
Монголбанкны ерөнхийлөгч О.Чулуунбат энэ үеэр хэлэхдээ Монгол Улсын банкны систем хямралд орж, улс орны эдийн засаг хүнд байдалтай байхад дэлхий дахинаа нэр хүндтэй энэ хоёр байгууллага өгөөмөр гараа сунгасан юм. Үүний үр дүнд манай улсын банкны салбар хөл дээрээ тогтож, эдүүгээ үйл ажиллагаагаа хэвийн явуулж байна гэв.
Дээрх хоёр байгууллагын хөрөнгө оруулалтын үр дүнд ХХБ өөрийн хөрөнгөөрөө Монголдоо хамгийн хүчирхэг нь болсон төдийгүй олон улсын Базелийн хороо, Монголбанкны тогтоосон шалгуураас хол давжээ.
АХБ, ОУСК-ын хөрөнгө оруулалтаар баталгаажсан итгэл үнэмшлийн үр дүнд ХХБ АНУ-ын Засгийн газрын дэргэдэх гадаад дахь хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтын корпорацтай 15 сая ам. долларын дунд хугацаат зээлийн эрх ашиглах тохиролцоонд хүрчээ.
Дэлхийн банк, санхүүгийн хоёр том байгууллага болох АХБ, ОУСК хөрөнгө оруулсан нь МУ-ын санхүүгийн салбарыг олон улсаас дэмжиж байгаагийн илэрхийлэл, ХХБ-нд ихээхэн итгэл үзүүлж буйн гэрч юм. Тус банкийг 2002 онд Швейцарийн Bango Lugano commerciale АНУ-ын Gerald metals компанийн хамтарсан Global inүestment & Deүelopment компани худалдан авсан юм. ХХБ-ны төрийн өмчид байсан 76 хувийн хувьцааг хувьчилснаар тус банк хувийн хэвшлийнх болсон юм. Эдүгээ банкны нийт тэнцэл 184,2 тэрбум төгрөг байна. Банкны хувь нийлүүлсэн хөрөнгийн 61,51 хувийг хамтарсан консорциум, 9,08 хувийг ОУСК, мөн адилхан 9,08 хувийг АХБ, 20,32 хувийг банкны ажиллагчид болон бусад хувь нийлүүлэгчид эзэмшдэг юм.

Б. Билиг

2005.03.9,Зууны мэдээ

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button