Цэвэршилт ба дур ханалт

Эмэгтэй хүн шинэ нөхцөлд дасаж зохицон, дур тавихад жаахан хүндрэл үүсдэг ч тийм ч хэцүү биш. Энэ бол цэвэршилт хэвийн явагдаж буйн илрэл. Зарим тохиолдолд цэвэрших явцад бэлгийн дур эрс ихсэх нь бий, гэхдээ энэ нь голдуу өмнө нь бэлгийн дур хүслээ хязгаарлаж, хянадаг байсан хүүхнүүдэд тохиолддог. Тэд хэт мөрөөдөх, гар хангалга их хийх, эрчүүдтэй хэт сээтгэнэх, эргэлзээтэй харьцаанд орох, залуу эрчүүдийг мөнгөөр худалдаж авах зэргээр авирладаг. Байдал даамжран хүндэрсэн тохиолдолд эм ууж эмчлүүлэхгүй бол тайван амьдрах аргагүй болно. Ихэнх тохиолдолд бие организмын дааврын өөрчлөлтөөс болж, бэлгийн дур хэт ихэсдэг ч хааяа хавдраас болдог. Бэлгийн амьдралаар амьдардаггүй эмэгтэйчүүдийн хувьд цэвэршилт их хүндрэлтэй явагдаж, огцом өөрчлөлт ажиглагддаг. Харин бэлгийн харьцаанд тогтмол ордог бол энэ үе яг амортизатор шиг алгуухан, тайван явагддаг. Ийм учраас цэвэршилтийн үед энгэр зөрүүлэхээ цөөрүүлж болохгүй. Залуу амрагтай эмэгтэй хөгширдөггүй эсвэл цэвэршдэггүй гэсэн яриа байдаг. Үнэндээ бол хамаг учир залуу эрд биш харин уг эмэгтэйн темперамент, бэлгийн идэвхтэй байдал, дур хүсэл, чалхтай холбоотой. Цэвэршилт явагдаж дууссаны дараа сэтгэл санаа амар түвшин болж, биеийн байдал хэвийн байх учраас бас хэдэн арван жил хэвийн амьдралаар амьдарна гэдэгтээ итгээрэй.

/ Хань (2003-36)/

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button