Мансууруулах бодисын хор хӨнӨӨл

Учир нь мансууруулах бодис тархины өлсөх, ундаасах, бэлгийн өдөөлтийн цэгт маш ойрхон оршдог хэсэгт очиж нөлөөлдөг. Мансууруулах бодис хүний тархинд эргэж сэргээгдэхгүй, нөхөгдөшгүй хор хөнөөл учруулдаг.
Мансууруулах бодис байнга хэрэглэдэг хүн өөрийгөө хянаж чадахаа больдог. Бие дассан тунгаа үргэлж шаардаж, жаахан ч гэсэн саатвал бие суларч, үе мөч, булчин тэсэхийн аргагүй өвдөж, хөлөрнө. Мансууруулах бодисыг бага тунгаар тааруулж ухаалаг хэрэглэнэ гэж байдаггүй. Мансуурах нь амьдралын хэв маяг болж, мансуурах бодис хүнийг захирч эхэлдэг. Хар тамхи хүнийг хөнөөж, түүнийг элдэв гэмт хэрэгт түлхдэг. Мансууруулах бодисыг хууль бусаар үйлдвэрлэх, худалдан авах, хадгалах, зөөх, зарах зэрэг нь бүгд хуулийн дагуу шийтгэлтэй. Эд хөрөнгийг хураах буюу хураахгүйгээр арав хүртэл жил хорих, хэрэв давтан, эсвэл зохион байгуулалттай, их хэмжээний мансууруулах бодис бол эд хөрөнгө хурааж, 15хүртэл жилийн ялтай.
Оросын алдарт дуучин Алла Пугачёва нэг үе дуучин Сергей Челобановтай хамт дуулж байсан билээ. Сергей мансууруулах бодис арван жил хэрэглэсний эцэст тэр донгоосоо салж чаджээ. Сергей Би анх марихуан хэрэглэсэн. Эхлээд аймаар байснаа дараа нь таалагдаж эхлэв. Би өнгөт хөгжим харж, өөрөө ч мэдэлгүй дуу зохиож эхэлсэн. Дараа нь өөр бусад хар тамхи хэрэглэсээр сүүлдээ тарьдаг болов. Гар дээр эрүүл газар алга болсон тул хүзүү, дух, хөлөндөө ч тарьдаг байсан. Тарьсны дараа булчин чангарч, бэлгийн дур хүсэл нэмэгддэг. Харин дараа нь хамаг бие, сэтгэл өвдөж үхмээр санагддаг гээч. Алла Пугачёва намайг энэ донгоос салгах гэж их юм хийсэн. Би түүнд их талархаж явдаг. Би одоо их ажиллаж, шинэ цомог гаргасан. Хуучнаасаа салж чадсандаа их баярлаж байна гэж ярьж байна.
/Хань (2003-35)/