Сонгуулийн ерөнхий хорооны дарга бараалхлаа

Өнгөрсөн оны 6 дугаар сарын 27-ны өдөр 59-р тойргийн 18-р хэсэгт хураасан саналыг УИХ-ын сонгуулийн холбогдох заалтыг үндэслэн хүчингүйд тооцсон. Иймд тус хэсгийн хороонд 2 дугаар сарын 27-ны өдөр дахин санал хураалт явууллаа. Уг санал хураалтад 18-р хэсгийн нийт 4300 гаруй сонгогчдын 1990 хүн буюу 45.63 хувь нь оролцож МАХН-аас нэр дэвшигч Ж.Гүррагчаа дийлэнх олонхийн санал авч УИХ-д сонгогдлоо хэмээн СЕХ-ны дарга Ж.Ядамсүрэн танилцууллаа.
Монгол Улсын Ерөнхийлөгч санал хураалтын нэгдсэн дүнг хүлээн авч судлан үзэхээ илэрхийллээ.
/МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ХЭВЛЭЛ, МЭДЭЭЛЛИЙН АЛБАНААС МЭДЭЭЛЛЭЭ. 2005.03.09/