Босогчдын лидер А.Масхадов амь үрэгдлээ

Чеченийн нийслэл Грозныйгоос хойд зүгт орших Толстой-Юрт сууринд уг хэрэг болсон бөгөөд эндхийн нэгэн байшингийн доогуур ухсан хонгилд А.Масхадов шадар нөхдийн хамт хоргодож байсан аж. Хонгил руу орохын тулд дэлбэлэх хэрэгтэй болсон агаад энэ үсэр Ичкерийн удирдагч алагдсан гэж Интерфакс агентлаг уламжилсан байна. А.Масхадовтай хамт байсан Ичкерийн Засгийн газрын аппаратын удирдагч асан, бригадын генерал Вахит Мурдашев нарын гурван хүн шархдаагүй, одоо мэдүүлэг өгч буй хэмээн Оросын Дотоод хэргийн яамны эх сурвалж хэллээ. В. Мурдашев нь сүүлийн арван жилийн гурш А. Масхадовын хамгийн дотнын, хүмүүсийн нэг гэгдэж иржээ.
Ар Кавказ дахь терроризмын эсрэг ажиллагааг удирдах Бүсийн оперативын штабын албан ёсны төлөөлөгч, хошууч генерал Илья Шабалкины нотолсноор, алагдсан хүн нь Масхадовын цогцос болохыг урьдчилсан шинжилгээгээр тогтоожээ.
Холбооны аюулаас хамгаалах албаны Альфа, Вымпел тусгай хүчнийхэн гардан явуулсан энэ ажиллагаанд Холбооны цэрэг, тусгайгийнханд хохирол учраагүй аж.
Харин А.Масхадовын үхлийн талаар Чеченийн Засгийн газрын тэргүүний I орлогч Рамзан Кадыров арай өөр хувил-бараар ярьжээ. А.Масхадовыг амьдаар нь олзлохыг хүссэн ч тэрбээр бие хам-гаалагч нь зэвсэгтэй болгоомжгүй харьцсанаас амиа алдсан гэж Р.Кадыров Интерфакс-т хэллээ. Босогчдын толгойлогчийн толгой хоргодож байсан давчуухан бетонон хонгил дотор хамгаалагч нь огцом хөдөлж, буу алдсан гэж тэр нотоллоо.
А.Масхадовын үхэл Чечень төдийгүй Оросын бүх нутагт терроризмын салхийг өдөөлөө хэмээн Лондонд суугаа түүний төлөөлөгч Ахмед Закаев мэдэгдэв. Хэрэв ийм явдал болсон нь батлагдвал, энэ нь Оросын улс төрийн дээд удирдлагын хийсэн ээлжит улс төрийн аллага болно. Байдлыг энэ нь улам төвөгтэй болгоно гэдэгт би туйлаас итгэлтэй байна. Масхадов бол зөрчилдөөн тэлэхийг тогтоон барьж байсан, эцсийн мөчийг хүртэл Кремльтэй хэлэлцээ хийж энэ бүхнийг зохицуулахын төлөө байсан гол хүн. Кремльтэй тохиролцож, ярилцах боломжгүй гэж үзэгчдийн байр суурь одоо илүү хүчтэй болно гэж А.Закаев Эхо Москва радиод ярилцлага өгөхдөө мэдэгдсэн байна.
Холбооны аюулаас хамгаалах албаны дарга Николай Патрушев мэн өдөр тусгай ажиллагааны үр дүнгийн талаар Оросын Ерөнхийлөгч В.Путинд илтгэхээр бараалхсан аж.
Нэмэлт шинжилгээ хийж, энэхүү мэдээллээ баталгаажуулахыг Ерөнхийлөгч түүнд үүрэг болгон, үнэн болох нь нотлогдвол ажиллагаанд оролцсон бүх хүнийг төрийн одон медальд тодорхойлохыг даалгалаа.
Хэдийгээр энэ өдөр олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах баярын өдөр байсан ч Оросын Россия, НТВ, I суваг зэрэг телесуваг А.Масхадовыг хөнөөсөн хэрэгтэй холбогдуулж мэдээллийн тусгай хөтөлбөр дамжуулсан аж.
А.Масхадовыг хөдөөлүүлэхээр төрөл төрөгсдөд нь цогцсыг өгнө гэж Р.Кадыров ярьсан ч террористын цогцсыг өгөхийг хориглох тухай хуулийн заалтын дагуу ийм зүйл байх боломжгүй гэж хошууч-генерал И.Шабалкин хэлжээ.
Тусгай ажиллагаанд оролцсон хүмүүст А.Масхадовын толгойг үнэлсэн 300 сая рублийг хувааж өгөх эсэх нь одоогоор тодорхойгүй. Р.Кадыровын хэлснээр Масхадовын байгаа газрыг баривчлагдсан байлдагч зааж өгсөн нь үнэн бол 300 сая хэнд ч хүртэхгүй байж мэдэх гэнэ. Холбооны аюулаас хамгаалах алба Ш.Басаев, А.Масхадов нарын байгаа газрын тухай мэдээллийг 300 сая рублиэр худалдаж авахаа өнгөрсөн онд зарласан юм.
А.Закаев А.Масхадовын залгамжлагчийг ойрын үед зарлана хэмээн Ройтерт ярьжээ. Чухам хэн гэдгийг нь хэлээгүй ч Ш.Басаевын гарт л ямар боловч шилжихгүй аж. Хэдий Басаевын нэр хүндийг тооцолгүй орхиж болохгүй ч тэрбээр Ичкерийн батлан хамгаалахын хороонд багтдаггүй, албан ёсны аль ч бүтцийг удирддаггүй хэмээн Закаев ярив. Хэдийгээр энэ нь бидний хувьд маш том гарз хохирол ч Путиний бодож байгаа шиг үхлийн цохилт биш гэж тэрбээр тэмдэглэлээ.
А.МАСХАДОВ ГЭЖ ХЭН БАЙВ?
А.Масхадов 1951 оны есдүгээр сарын 21-нд тэр үеийн ЗСБНКазах улсын Карагандин мужид төржээ.
1972 онд Тбилисийн артиллерийн дээд сургууль, 1981 онд Ленинградад Калинины нэрэмжит цэргийн академи дүүргэжээ. Алс Дорнод, Унгар болон Балти хавийн цэргийн тойрогт алба хааж, 1992 онд зэвсэгт хүчнээс чөлөөлөгдөх хүсэлтээ гаргасан. Зөвлөлтийн армид хурандаа цолтойгоор ийн албаа өндөрлөсөн аж. Мэн оноос Ж.Дудаевын хүрээлэлд орж Чеченийн иргэний хамгааллыг толгойлж байгаад босогчдын ерөнхий штабын даргын орлогчоор томи-логдсон. Хууль буе зэвсэгт бүлэглэл байгуулсан хэргээр Оросын Ерөнхий прокурорын газар 1996 онд түүнд эрүү үүегэжээ.
1996 оны зун Масхадов Оросын Аюулгүй байдлын зөвлөлийн нарийн бичгийн дарга Александр Лебедьтэй хийсэн хэлэлцээнд Чеченийн салан тусгаарлагчдыг төлөөлж оролцсон. Аравдугаар сард Чеченийн эвслийн Зас-гийн газрын Ерөнхий сайдаар томилогдон, гурван сарын дараа Чеченийн Ерөнхийлөгчөөр сонгогдлоо. 1999 оны хавар тэр Чеченьд шариатын засаглал тогтоож, төр-шашны зөвлөл байгуулан, парламентыг татан буулгав.
Намар нь Чеченьд Холбооны цэргийн ажиллагаа эхлэхэд босогчдын толгойлогч А.Масхадов нууц байдалд шилжин уул хадаар гэр хийхэд хүрчээ.
Оросын эрх баригчдын олон улсын террорист, дээрэмчдийн бүлэглэлийн толгойлогч гэж нэрлэж ирсэн энэ эр Кремльтэи хэлэлцээ хийхийг удаа дараа уриалж байв. Гэвч Ерөнхийлөгч В.Путин террористуудтай ярилцахгүй хэмээн амыг нь таглаж байсан. Хээрийн бүлгүүд дэх хэт радикал үзэлт, исламын ваххабитыг талархагчидтай харьцуулшгүй шинэчлэгч үзэлт удирдагч гэж Масхадовыг өрнөдөд үздэг. Тэмцэлдээ энгийн номхон иргэдийг золиослохыг тэр үздэггүй байсан. Тиймдээ ч Ш.Басаевын бүлгийн Беслан, Норд-Остын театрт хийсэн ажиллагааг эре буруушааж байсан юм.
Бэлтгэсэн Х.ЭНХЭЭ
(өнөөдөр 2005-03-10 057)