Зөрчил гаргасан гаалийн байцаагчдыг ажлаас халжээ

-Энэ сарын 5-нд цагдаагийн байгууллагын ажилтнууд Наран трейд ХХК-ийн агуулахаас их хэмжээний виски хураан авч эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байна. Энэ ажиллагаанд манай байгууллага, цагдаа, татварын газрын ажилтнууд оролцсон.
Хоёрдугаар сарын 21-нд Улаанбаатар хотын гаалийн газрын Улаанбаатар импэкс дэх гаалийн хяналтын талбайгаас хоёр чингэлэг барааг иргэн Я.Дашзэвэг гаальд улаан лоолийн сүмс гэж мэдүүлэн гаалийн болон бусад татварт гурван сая төгрөг төлж авсан. Гаалийн системийн хэмжээнд Гаалийн албан мэдээллийн автомат-жуулсан системийг нэвтрүүлснээр харьяа гаалийн газар, хороодод бүрдүүлэлт хийж байгаа мэдээллийг хянах бүрэн боломжтой болсон. Тухайн барааны хувьд Сингапур улсаас ирсэн нэг хүлээн авагчтай их хэмжээний бараа гэдэг үндэслэлээр сэжиглэн Гаалийн бүрдүүлэлтийн дараах хэлтсээс шалгахаар хяналт тавьж байсан.
ҮТЕГ-ын хэлтсийн дарга Гансүх мэдээлэл авсан талаар утсаар мэдэгдэж хамтран ажиллахаар тохиролцсон. Тус компанийн холбогдох хүмүүс олдохгүй, агуулахаа нээж үзүүлэхгүй байсан учир цагдаагийн ажилтнууд хуулийн хүрээнд арга хэмжээ авсан.
-Энэ хэрэгт холбогдуулан гаалийн зарим ажилтныг шалгаж байгаа гэж үнэн үү?
-Гаальд улаан лоолийн сүмс гэж мэдүүлсэн бараанд гаалийн хяналт шалгалт хийсэн Улаанбаатар хотын гаалийн газрын гаалийн улсын ахлах байцаагч Ё.Энхтунгалаг, байцаагч Д.Отгонбилэг, Н.Буянцэцэг нарыг уг хэрэгт холбогдуулан шалгаж байгаагаа цагдаагийн байгууллагаас мэдэгдсэн. Монгол Улс ТЕГ-ын захиргааны болон сахилгын хорооны хамтарсан хурлаар байцаагч нарыг УГЕГ-ын даргатай байгуулсан гэрээгээ зөрчин сахилгын зөрчил гаргасан гэж үзэж гаалийн албанаас халах сахилгын шийтгэл ног-дуулахаар шийдвэрлэсэн.
Д.Отгонбилэг 1992, Ё.Энхтунгалаг 1995, Н.Буянцэцэг 1996 оноос хойш гаалийн байгууллагад ажиллаж байгаа ажлын дадлага туршлагатай хүмүүс. Тиймээс энэ үйлдлийг санамсаргүй үйлдсэн гэж үзэж болохгуй.
-Зөрчил гаргагчийн талаар ямар мэдээлэл байна вэ?
-Барааны эзэн нь Дашзэвэг гэдэг 60 шахам насны хүн. Наран трейд компанид тодорхой ажил эрхэлдэг тухай мэдээлэл байгаа учир уг барааг тус компанийн бараа гэж үзэж байна. Наран трейд ХХК-ийн хувьд гаалийн хууль тогтоомжийг өмнө нь нэг бус удаа зөрчиж байоан.
Х.БОЛОРМАА
(өнөөдөр 2005-03-10 057)