Прокурорууд хулгайд алдсан мөнгөө олов

Мөнгийг уг айлын байшингийн шалан дор хоёр хуваан нуусан байжээ. Нийслэлийн прокурорын тазарт хадгалж байсан 29 сая төгрөг алдагдсан хэрэг Цагаан сарын өмнөхөн гарсан. Энэ хэрэгт холбогдуулан Сүхбаатар хэмээх хүнийг эрэн сурвалжилж, өнгөрсөн долоо хоногт Дархан-Уул аймагт баривчилсан юм. Тэрбээр Нийслэлийн прокурорын жижүүрт архи уулган согтоож дээрх мөнгийг авсан гэдгээ хүлээжээ. Эд мөрийн баримт болох 23 сая төгрөгийг дээрх айлаас олох хүртэл тэрбээр хэргээ хүлээхгүй байсан гэнэ. Хэрэгтэн 29 сая төгрөгнөөс зургаан саяыг нь үрсэн байжээ.
Г.ГАЛТ
(өнөөдөр 2005-03-10 057)