Барлаг амьдрал, зэрлэг цэнгэл багачуудыг баллаж байна

Тэд сард дунджаар 26 мянга гаруй төгрөг татварт өгдөг гэсэн судалгаа байх юм. Заримдаа арай гэж зөөсөн ачааных нь хөлсийг дутуу өгч луу унжих өрөвдөх сэтгэлгүй хүмүүс ч тааралдах. Хар багаасаа л ёс суртахууны хүмүүжил, хайр халамжаар дутуу өссөн тэд томчуудаас сайныг биш саарыг сурч өсөж өндийж байна. 13-14 настайгаасаа тамхи татаж, архи ууж буруу замаар будаа тээж яваа хүүхдүүд ч бий.
Хамгийн сэтгэл эмзэглүүлсэн асуудлын нэг нь бага өсвөр насны охид биеэ үнэлэх болсон явдал.
Өнөөдөр 13-14 настай охид биеэ үнэлж, тэднийг эд таваар мэт арилждаг, зуучилдаг хүмүүсийн бүлэг сүлжээ хүртэл бий болжээ. Бага насны охидыг биеэ хамгаалах чадваргүйгээр нь далимдуулан залилан мэхлэх, ашиглах нь их байдаг байна. Тэд ихэвчлэн зуучлагчаар дамжуулан биеэ үнэлдэг. Ихэнх нь үнээ хэрхэн тохиролцсоныг мэддэггүй бөгөөд ойролцоогоор 1000-5000 хүртэлх төгрөг буюу нийт хөлсний 10-15 хувийг л авдаг гэжээ. Зуучлагчид нь бүлгээр байдаг бөгөөд ихэвчлэн ах дүү, хамаатан саднаараа нийлж, охидыг худалддаг байна. Бур сүүлийн үед бага насны хөвгүүдийг ч энэ үйлдэлдээ уруу татах болж. Хөвгүүд биднийг бодвол арай илүү үнэд хүрдэг гэж охид ярьцгаажээ. Биеэ үнэлэгч охидын олонх нь эхтэйгээ, хойд эцэгтэйгээ амьдардаг. Тэд найз хөвгүүң буюу бусдын ятгалгаар (45.5 хувь), мэн хойд болон төрсөн эцэг нь зүй буе харилцеан (36.1 хувь), тэнэмэл, орон гэрээсээ дайжсан, мөнгөтэй болох гэсэн зэрэг шалтгаанаар анх бэлгийн харьцаанд орж ийм байдалд хүреэн байх юм.
Гэрээсээ 5-6 жил дайжин гадуур тэнэж амьдарсан охид туулж өнгөрүүлснээ шинээр гудамжинд гарч буй шинэков-уудад тулган хүчирхийлэгч болж хувирдаг байна. Хүчирхийлэл эргээд хүчирхииллииг төрүүлдгийн жишээ энэ.
Алтны албан буе уурхайд гар аргаар алт олборлож байгаа хүүхдийн тоо сүүлийн үед эре өсч байгаа гэнэ. Бага насны охид, хөвгүүд хортой бодис болох менгэн усаар алт ялгах ажил хийж байна. Гүн ухсан нүхнээс шороо зөөх үедээ шороонд дарагдаж бэртэж гэмтэх, үе мөч, нуруу нугае, амьегалын замын өвчин тусах тохиолдол тэнд ажиллаж байгаа хүүхдүүдийн дунд их байдаг аж.
Ийн өнөөдөр олон үре гэр бүлийн таагүй уур амьегал, эцэг эхийн арчаагүй байдлаас болж, сурч боловсорч, тоглох ч эрхгүй, хүнд хүчир хөдөлмөр, аймшигт хүчирхийлэл дунд хүүхэд насаа өнгөрөөж байна. Эх орны минь ирээдүй болсон хүүхдүүдийн минь нэгээхэн хэсэг нь боловеролгүй, хүмүүжилгүй, бусдыг хайрлан хүндэтгэх сэтгэлгүй иргэн болж өсч өндийсөөр.
Энд дурдалгүй өнгөрч боломгүй хүүхдийн амь нас, эрүул мэндтэй холбоотой асуудлын нэг нь хурдан морины хүүхэд. 4-6 настай хүүхдээ хэл мэдэхгүй адгуусны нуруунд мордуулаад тавьчихна. Тэр бүдүүн зүрхтэй эрчүүд хүү минь сайн яваа болов уу гэхийн оронд, миний морь ирж байна уу гэж саравчлах. Хатуухан хэлэхэд хүүхдийнхээ амиар дэнчин тавьж кайф авдаг хачин заншилтай ард түмэн дэлхийд монголчуудаас өөр үгүй. Шил шилээ даран үргэлжлэх Болдоогийн, Батаагийн, Цэцгээгийн насны ой, өвлийн, хаврын намрын гэх мэт тасралтгүй үргэлжлэх зэрлэг цэнгэлийн хөлд олон хүүхэд гэмтэж бэртэн, насаараа тахир дутуу болж, амь насаа алдаж байна. Харин морь нь түрүүлеэн эзэд машин, мотоциклоор шагнуулна.
Сургууль цэцэрлэгт хүмүүжиж аав ээжийнхээ хайранд өсөн торних ёстой хүүхдүүд хүнд хортой нөхцөлд ажиллаж байгаа нь тэдний эрүүл мэнд, биеийн өсөлт хөгжилд сөргөөр нөлөөлж, тахир дутуу болох, биеийн хөгжил нь зогеох зэрэг олон иуу үр дагаврын шалтгаан болдог аж.
Хүнд тэвчишгүй хөдөлмөр эрхэлж байгаа хүүхдүүдийн дийлэнх буюу 70- 80 хувь нь амьдралын боломжгүйн улмаас сургуульд огт суугаагүй, эсвэл завсардсан байх юм. Ийнхүү нийгмийн хар бараан сүүдэр бяцхан үрсийн мөр нурууг, бие сэтгэлтэй нь холгон тамлаж, олон олон хүүхэд эрхээ эдэлж чадалгүй ороо бусгаа амьдралын золиос болж байна. Хайр халамжаар дутаалгүй, боловсрол мэдлэгтэй иргэн болгон төлөвшүүлж чадаагүй атлаа алдааг тэднээс хайх нь зөв үу.
Барлаг амьдрал, зэрлэг цэнгэл багачуудын амьд явах эрх, гэгээн маргаашийг мөрөөдсөн гэрэлт хүсэлд нь өргөс, хуурай мэт зовлон учруулсаар байхад баян Монголын тухай ярьж, зүүдэлж болж байна гэж үү?
Р.БАТЧИМЭГ
(өнөөдөр 2005-03-10 057)