ИЗБНН таван нас хүрлээ

Одоо эднийх 40 мянга гаруй гишүүнтэй, парламентад хоёр, орон нутгийн Иргэдийн төлөөлөгчдийн хуралд 55 төлөөлөлтэй том нам болов. Байнга сөрөг хүчний талд дуу хоолойгоо нийлүүлж байснаа өнөөдөр эрх баригчдын багт ажиллаж буй нь тэмдэглэх ёстой амжилтынх нь нэг юм.
Эмэгтэй даргатай болоод ч тэр үү, жендерийн зохистой харилцааг улс төрд төлөвшүүлэх гэж зориг-лоод байгаа нам. ИЗБНН-ын Улс төрийн зөвлөл, Үндэсний хорооных нь гишүүдийн 30-аас доошгүй хувь нь бүсгүйчүүд. Энэ квотоо бататгаж УИХ-ын сонгуульд нэр дэвшигчийнхээ бурэлдэхүүний гучаас доошгүй хувийг эмэгтэйчүүдээр бүрдүүлнэ гэж хатагтай С.Оюун ярьсан.
Ерөнхийлөгчийн сонгуульд ч эмэгтэй нэр дэвшигч сойж магадгүй гэсэн мэдээллийг улс төрийн хүрээнийхэн үгүйсгэхгүй байгаа. Энэ сонирхолтой асуултын хариу гуравдугаар сарын сүүлээр тодорхой болох юм байна. Учир нь тэр үед ИЗБНН-ын Үндэсний хороо хуралдаж Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшүүлэх эсэхээ шийднэ.
Г.ЭНХ
(өнөөдөр 2005-03-10 057)