Аялал жуулчлал- Гар урлал, бэлэг дурсгал-2005 үзэсгэлэн сонирхохыг хүсэгчид автобусаар үнэ төлбөргүй үйлчилнэ

Бид энэ талаархи дэлгэрэнгүй мэдээллийг авахаар тус танхимын Үзэсгэлэн яармаг, аялал жуупчлалын товчооны ахлах мэргэжилтэн Д.Нямсүрэнтэй уулзлаа.
-Монголын Үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимаас 2005 оныг Бичил бизнес болон Бизнесийн түншэл-ийг дэмжих жил болгон зарласан. Үүнтэйгээ холбогдуулаад Танхимаас болон Танхимын дэргэдэх Аялал жуулчлалын зөвлөл, Гар урлалын зөвлөл, Бичил болон жижиг бизнесийн зөвлөлүүд хамтран энэхүү Аялал жуулчлал-Гар урлал, бэлэг дурсгал-2005 үзэсгэлэн яармагийг зохиох гэж байгаа юм. Түүнчлэн Монголын үндэсний шилдэг 99 бүтээгдэхүүн ба үйлчилгээ шалгаруулах арга хэмжээ зохион байгуулна. Арга хэмжээгээ дүгнэж, ирэх арванхоёрдугаар сарын 16-ид шилдгүү-дийг шалгаруулж, Монгол орон даяар зарлан тунхаглахаар товлосон. Одоогоор шилдгүүдэд олгох логоны уралдааныг зураач, урчуудын дунд зарлаад байгаа. Тухайн бүтээгдэхүүн нь шилдгээр шалгарсан байгууллага шилдэг бүтээгдэхүүн гэсэн лого, таних тэмдгийг барааныхаа шошго тэргүүтэнд тавьж хэрэглэх эрхтэй болох юм. Хэрэглэгч тэрхүү тэмдэгтэй бүтээг-дэхүүний чанарт итгэж болно гэсэн үг. Энэ бүхний эхний шатны арга хэмжээ нь дээрх Аялал жуулчлал-Гар урлал, бэлэг дурсгал-2005 гэсэн үзэсгэлэн яармаг юм л даа. Ер нь манайхан дотоодынхоо төдийгүй гадны зах зээл дээр өрсөлдөж чадахуйц чанартай бараа бүтээгдэхүүнүүдийг үйлдвэрлэдэг болсон. Энэ үзэсгэлэн яармагийг зохиосноороо үйлдвэрлэгчдийг борлуулагчид, аялал жуулчлалын баазуудтай холбож өгөх, цаашлаад хамтарч ажиллах боломжийг олгож байгаа юм. Үзэсгэлэнгийн гурав дахь өдөр буюу энэ сарын 17-нд жижиг бизнес эрхлэгч гар урчууд, банк болон банк бус санхүүгийн байгууллагууд, аялал жуулчлал эрхлэгчдийн хооронд Нэн ажил хэрэгч уулзалт-ыг Засгийн газрын XI байрны дугуй зааланд зохиох болно. Уулзалтаар жуулчдын тоог хэрхэн нэмэгдүүлэх вэ, аялал жуулчлалын бүтээгдэхүүн, ялангуяа гар урлал, бэлэг дурегалын зах зээлд тулгарч буй бэрхшээлүүд, түүнийг арилгах арга замууд, аялал жуулчлал-гар урлал-үйлчилгээг хооронд нь хэрхэн холбох, жуулчны бааз бүрт бэлэг дурегалын цэг ажиллуулах, эдгээрт банк, санхүүгийн байгууллагын оролцох үүргүүдийн талаар хэлэлцэх юм. Эндээс гарсан санал, хүсэлтийг МҮХАҮТ-ын дэргэдэх Зөвлөлүүдтэй хамтран нэгтгэж төр, засгийн сонорт хүргэх болно. Энд мөн гадаадын төслүүдийг оролцохыг урьж, урилга хүргүүлсэн байгаа.
-Монголын үндэсний шилдэг 99 бүтээгдэхүүн ба үйлчилгээг хэдэн үе шаттайгаар шалгаруулах юм бэ?
-Гурван үе шаттайгаар явуулж, шалгаруулна.
-Хөдөө, орон нутгийн бизнес эрхлэгчдэд энэ талаар хэрхэн хэл хүргэж байна вэ?
-Манай танхим орон нутагт 13 салбар танхимтай болж байгаа. Бид энэхүү үзэсгэлэнгийнхээ талаархи мэдээлэл, удирдамжийг хүргүүлеэн. Түүнээс гадна салбарууд маань тус тусдаа өөрсдийн хэмжээнд мөн үзэсгэлэн яармагууд зохионо. Эдгээрээс шалгарсан бүтээлүүдийг бид мөн бүртгэж авах юм. Ийнхүү Монгол орныг бүхэлд нь хамруулах тул шилдэг 99 бүтээгдэхүүн гэдэг жинхэнэ утгаараа гарч ирэх байхаа.
-Эхний үе шат болох Аялал жуулчлал-Гар урлал, бэлэг дурсгал-2005-ын хугацаа ойртлоо. Оролцох байгууллагуудад тооны хязгаар бий юү?
-Хязгаар бий. Үзэсгэлэн болох талбайн хэмжээ хязгаарлагдмал болохоор оролцогчдын тоо хязгаартай. Байгууллагууд түрүүчээсээ захиалгаа өгөөд эхэлчихсэн.
-Хичнээн байгууллага оролцох боломжтой юм бэ?
-Нийт 150-иад байгууллагыг хамруулах боломжтой.
-Шилдэг 99 бүтээгдэхүүн, үйлчилгээнд нэр дэвшихийн тулд танайхаас зохион бай-гуулж буй эдгээр үзэегэлэнд оролцеон байх шаардлагатай юу?
-Тиймээ, оролцеон байх шаардлагатай. Энэ үзэсгэлэнгийн мэдээлэл бүх хэвлэл мэдээллийн хэрэгелээр, орон даяар цацагдаж байна.
Манай танхимын 720 гаруй гишүүн байгууллагууд мэдэж байгаа.
-Үзэсгэлэнд 150-иад байгууллага оролцох боломжтой гэнэ. Харин бичил бизнес эрхлэгч хичнээн байгууллага, хувь хүн байдаг юм бол. Та нарт энэ талаархи судалгаа бий юү. Тэд бүрэн сонсч чадсан болов уу?
-Гадуур судалгаа, статистик тоо аваагүй л дээ. Ер нь уг үзэегэлэнд оролцох боломжтой манай танхимын гишүүн байгууллага гэхэд 100 гаруй бий. Өөрт чинь яг энэ чиглэлийн үйл ажиллагаа эрхэлдэг байгууллага, хүмүүс бүрэн хамрагдаж чадахгүй үлдчих вий гэсэн бодол цухалзаад байна, тиим үү. Үнэхээр үлдэхгүй байх талаас нь шаардлагатай бүх арга хэмжээг бид авч байгаа. Төрийн бус байгууллагууд, холбоод, аж ахуйн нэгж, хороодод холбогдох мэдээллийг хүргэсэн.
-Үзэсгэлэн яармагаас шилдэг бүтээгдэхүүн, үйлчилгээг шалгаруулах юм билээ. Эндээс шалгарсан нь Монголын шилдэг 99-т бараг орчихлоо гэж ойлгож болох уу?
-Ер нь 99-т орчих боломжтой гэсэн баталгаа л болно доо. Магадгүй бид 200 бүтээгдэхүүн шалгаруулж болно шүү дээ. Энэ нь оны эцэст шалгаруулах шилдэг 99-т өрсөлдөх эрхтэй болж байна л гэсэн үг.
-Гар урлал, бэлэг дурсгалын зүйлсийн үйлдвэрлэлийн хөгжил аялал жуулчлалын хөгжлийн түвшинг тодорхойлолцож чадах уу?
-Аялал жуулчлалаа дагаж гар урлал хөгждөг юм шүү дээ.
-Жижиг бэлэг дурсгалын зүйл, гар урлалын бүтээлийг худалдаалдаг нэгдсэн том төвтэй болж болдоггүй юм болов уу?
-Зөөхөн аялал жуулчлалын улиралд ажиллуулдаг худалдааны ийм төвтэй болох талаар яригдаж байгаа.
-Танайхаас зохион байгуулах гэж уг үзэсгэлэн өмнө нь зохиогдож байсан уу?
-Уржнангаас эхэлж зохиосон л доо.
-Яг энэ агуулгаараа юу?
-Тиим ээ.
Аялал жуулчлал-Гар урлал, бэлэг дурсгал-2005 үзэсгэлэн яармаг болоход хэдхэн хоног үлдэв. Үзэсгэлэнг сонирхоход мэдээж үнэгүй бөгөөд иргэд, олон нийтэд автобусаар үйлчлэх аж.
С.ЭНХТУУЛ
(өдрийн сонин 2005-03-10 061)