Сүхтэй алуурчинд оноосон ялыг хэвээр үлдээв

мөн хоёр настай охиных нь хоолойд хутга тулган барьцаалсан Э.Энхболд гэгч залуугийн үйлдсэн жигшүүрт хэргийн талаар манай сонинд мэдээлж байсан билээ. Түүний 2003 оны аравдугаар сарын 22-ны өдөр үйлдсэн дээрх хэрэгт нь анхан шатны шүүх буюу Сонгинохайрхан дүургийн шүүхээс ялын дээд хэмжээ болох цаазаар авах ял ногдуулсан юм. Үүнийг тэрбээр эсэргүүцэж, давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан байна.
Харин Нийслэлийн шүүх эрүүгийн давж заалдах шатны шүүх хуралдаанаараа Э.Энхболдод холбогдох хэргийгхянан хэлэлцээд анхан шатны шуүхээс түүнд оногдуулсан цаазаар авах онцгой ялыг хэвээр үлдээхээр шийдвэрлэжээ.
С.ТҮШИГ
(өдрийн сонин 2005-03-10 061)