40 мянган айлын орон сууц хөтөлбөрөөр ганцхан Батбаяр гэдэг хүн өөртөө хөшөө босгох гээгүй

-Дөчии мянган айлын орон сууц хөтөлбөр үнэхээр том зорилт. Нэг талаасаа харахад дөчин мянган айлыг байртай болгож байгаа асуудал.
-Нөгөө талаасаа?
-Монгол Улсын хөгжлийг хөдөлгөгч хуч байгаа юм. Яагаад гэвэл өнөөдөр хүн болгон хөдлөх хэрэгтэй байна. Хун болгон ажилладаг байх хэрэгтэй байна. Ажиллах ажиллахдаа сайн ажиллах шаардлагатай байна. Сайн ажилладаг болгох механизм хэрэгтэй байна. Хөшүүрэг хэрэгтэй байна. Та нар хар л даа. Монголчууд өөрийнхөө эх оронд сайн ажилладаггүй мөртлөө өөр улс оронд очоод сайн л ажиллаж байгаа биз дээ. Энэ юуг хэлж байна гэхээр ерөөсөө л монгол хүн ажиллаж чаддаг гэдгийг нотолж байгаа байхгүй юу. Үнэндээ бид тэднийг ажиллуулж чадахгүй байна шүү дээ. Ажиллуулж чаддаг болох хэрэгтэй байна.
-Тэгээд та залууст хүрз бариулж чадна гэж бодож байна уу?
-Ерөөсөө чи хөдөлмөрлөж чадахгүй л юм бол байр орон ч үгүй, унаа тэрэг ч үгүй, юу ч угүй л байна. Хэрвээ чи хөдөлмөрлөж чадах юм бол бүх зүйл чамд олдоно. Логик нь ердөө л энэ. Энэ механизмыг л бид дөчин мянган айлын орон сууц хөтөлбөрөөр бүрдүүлэх гэж байгаа юм. Хүмүүст ажиллах хөшүүрэг болж өгье.
-Уучлаарай, сэйд аа. Өнөөдөр тантай дөчин мянган айлын орон сууц хөтөлбөрийн талаар үнэнийг хэлэхэд яримааргүй байна. Та бусад сувгуудаар энэ ажлаа хангалттай ярьж байгаа?
-За, тиим ч байх. Гэхдээ энэ асуудлыг нийгэм маш сайн анхаарах ёстой. Мөн чанарыг нь ойлгож мэдрээд ийшээ хошуурах, хөдлөх, хөдөлмөрлөх, хөлсөө урсгах ёстой. Тэгүүлэхийн тулд бид ярьж ойлгуулж, таниулах, ухааруулах хэрэгтэй байна.
b<-Мэдээж өөрсдийнхөө төлөө хөдөлцгөөе, Монголчууд ажиллах цаг болсон. Энэ бол сайхан уриа? -Тэгэлгүй яах юм бэ. -Гэвч таны наэд ажлын тань ард хүссэн ч эс хуссэн ч улс төр байгаа. Энэ бол та бүхний нуруун дээр ирсэн асар хүнд ачаа. Мэдээж мянганы замыг эхлуүлсэн, их өрийг тэглэсэн энэ тэрэн зэрэгцэж яригдахуиц хэмжээний уйл хэрэг бүтээх шаардлага Ардчилсан намд байгаа. Тэгэхээр ингэж зүтгэх нь арга ч үгуй биз? -Магадгүй л юм. -Улстөрийн бусад хүчнүoдээс энэ ажилд санаатайгаар учруулж байгаа ямар нэгэн саад тотгор байна уу? -Одоогоор ямар нэгэн тиим юм байхгүй. Цаашид ч гарахгүй байх гэж бодож байна. Яагаад гэвэл ийм ажлыг эсэргүүцсэн хүн нь өөрөө тэнэг байдалд орно биз дээ. -Манайд өөрсдийн ажиллах хүчээ боол болгон гаргах ажиллагаа л явагдаж байгаа. Улстөрчид гэр бүлээс чинь нэг хун Солонгос явуулж өгье хариуд нь надад саналаа л өгчих гээд гараад ирцгээчихсэн шүү дээ. Ийм нөхцөл байдлын дунд та үнэхээр улс үндэстнээрээ анхаарах тиим том фронтыг байгуулж чадах юм уу? -Багаар бодоход 500-600 сая долларын асуудал байхгүй юу даа. Улсын төсвөөс ийм хэмжээний мөнгө гаргаж чадахгүй нь ойлгомжтой. Тиим болохоор бид энэ мөнгийг босгох ёстой юм. Бий болгох ёстой. Бий болгох боломж байна уу гэвэл байна. Дэлхийн улс түмнийг өнөөдөр хоёр ангилчихсан байна. Баян ядуу гэж. Гэтэл бүгд л адилхан шүү дээ. Улс гэж юу юм. Адилхан газар нутаг байна. Дээр нь амьдардаг хүн гэж байж байна. Хун амын тоо цөөн их гэж нэг ялгагдах байх. Газар нутгийн хэмжээ том бага гжнэг ялгагдах байх. Өөр юугаараа ялгаатай юм бэ. Тэгэхээр юун дээр тэр ялгаа нь гарч ирж байгаа юм бэ гэдгийг тогтоочихсон байгаа. Яагаад ядуу байгаа юм, яагаад баян байгаа юм гэдгийг. Та бүхэн тэр Капиталын нууц гэдэг номыг уншсан байх. Тэнд бичсэн байгаа. Ерөөсөө байгаа баялгаа эргэлтэд оруулах асуудал гэж. Тиим учраас газраа эргэлтэнд оруулъя, мэн үү. Ингэж чадах юм бол тэр орон эрчимтэй хөгжлийнхөө шат руу орно. -Өнөөгийн улс төрийн индэр дээрээс хөндөж байгаа асуудлаараа ялгарч үзэгдэх улстөрч нь цөөн байна. Магадгүй тэдний нэг та байх? -Баярлалаа. -Гэхдээ цаана чинь бу-жигнаад байгаа улс төр луу бас ормоор байна. Парламентад болж өнгөрсөн нэг-дэх процесс жинхэнэ хэрүүлийн алим болж байна. Энэ асуудлын талаарх өөрийн тань тайлбар сонин байна? -61-ийн бүлэг гэж их ярьж байгаа л даа. Өөрөөр хэлбэл манай Эх орон-Ардчилал эвслийн 25 гишүүн МАХН-ын бүлэгтэй хамтарч ажилла-хаар орсон тухай ярьж байх шиг байгаа юм. Өөрийнхөө хуөьд хэлэхэд намынхаа шийдвэрийн дагуу л би ийм шийд гаргасан. -Намынхаа л уу? -Тиим ээ, намынхаа шийдвэрийн дагуу. Манай намын удирдах дээд байгууллага болох ҮЗХ хуралаад өнөөдөр нэгэнт бий болсон улс төрийн нөхцөл байдлыг үнэлж дүгнээд ийм шийдвэр гаргахаас өөр аргагүй гэсэн дүгнэлтэд хүрсэн. Тэгээд намын ҮЗХ-ноос шийдвэр гарсан учир түүнийг дагаад би намын гишүүнийхээ хувьд, тухайн намаас нэр дэвшсэн хүний хувьд энэ шийдвэрийг дагаж тэр бүлэгт элссэн. Нөгөө талаас би зөвхөн намынхаа дээд байгууллагын шийдвэрт баригдалгүй анхан шатны байгууллага буюу өөрийнхөө сонгогдсон Архангай аймгийн Ардчилсан намд хандсан. Нөхцөл байдал ийм болчихлоо. Нэг бол ийшээ орох, эсвэл орохгүй үлдэх гэсэн хоёр сонголт байна. Та бүхэн юу гэж үзэж байна. Би тэр саналын дагуу шийдвэрээ гаргана гэж хэлсэнг ТЗГээд манайхан хуралдаад нэгэнт үүссэн нөхцөл байдалд өөрсдийн дүн шинжилгээгээ хийсний үндсэн дээр Монгол Улсын эрх ашгийн төлөө ажиллах гэж та УИХ-ын гишүүнээр сонгогдсон. Намын эрх ашгаас улс орны эрх ашиг гэдэг зүйл ямагт том байх ёстой. Тиим учраас та төрийнхөө эрх ашгийн төлөө ийм шийдвэр гаргах нь зөв гэсэн шийдвэр гаргасан. Тэгээд энэ шийдвэрийн дагуу би бусад 24 гишүүнтэйгээ хамт МАХН-ын бүлэгтэй хамтарч ажиллах шийдвэр гаргасан. Тиим учраас би ямар нэгэн сайн дурын шийдвэр гаргаагүй. Сайн дурынхныг ч дагаагүй. -Тиим үү. Арай наашаа харж инээж, цаашаа харж уйлж байж шийдвэрээ гаргасан юм биш биз дээ. Яагаад гэвэл намынхаа шийдвэрийг дагаж гэсэн үгний тань ард ямар нэгэн юм байгаа ч юм шиг буугаад байна? -Үнэнийг хэлэхэд би Монголын улс төрийн амьдралд ийм үйл явдлууд болсонд маш их харамсдаг. Болох байсан юмыг болохгүй тийш нь эргүүлээд хаячихна гэдэг үнэхээр харамсаж барахгүй явдал. Эвсэл болж сонгуульд орсон нөгөө нэг субъект маань өөрөөр хэлбэл, Эх орон МАШСН-ын Б.Эрдэнэбат тэргүүтэй нөхдүүд маань эвслээ тарааж хэях шийдвэр гаргаад тараагаад хаячихсан. Биднээс үл хамаарах байдалд эвслийн хувь заяа шийдэгдчихсэн. Бид тэр шийдвэрийг гаргахад нь ямар ч нөлөө үзүүлж чадаагүй. Оролцох бололцоо ч байгаагүй. Энэ бол үнэхээр харамсалтай үйл явдал болсон. Ингээд энэ бий болсон нөхцөл байдлын дараа яах ёстойгоо шийдэх шаардлага гарсан. Р.Гончигдорж тэргүүтэй хэсэг нөхөд МАХН- ын бүлэгтэй хамтраад ажиллаад үзье гэж шийдсэн. Харин М.Энхсайхан тэргүүтэй хэсэг нөхөд УИХ-д бие даасан бүлэг байгуулах асуудлаа хөөцөлдөөд үлдсэн. Энэ хоё-рын дунд их хурал дээр зургаан гишүүн үлдсэн. Олны хэлдгээр МҮДН-ынхан гэдэг ш дээ.Манай зургаан гишүүн үлдсэн. -Муднякууд? -Тиим ээ, муднякууд. Аль ч талд нь үндсэндээ ороогүй үлдсэн гэсэн үг. Тэгээд бид хэлсэн. Бид хэдийгээр хувь гишүүд ч гэсэн бас улстөрийн намын гишүүд гэдгээ ухамсарлая. Тиим учраас бид улс төрийн ийм том нам төлөөлж орж ирчихээд намынхаа шийдвэрийг гараагүй байхад хаашаа ч хөдлөхгүй гэж. Асуудал үүссэн л бол нам хуралдаж л байх ёстой. Нам тусдаа шийдвэрээ гаргадаг байх ёстой. Тиим учраас намынхаа хурлыг хуралдуулъя гэдэг асуудал тавьсан. Тэгээд намынхаа хурлыг хуралдуулаад шийдвэр гаргасан. Түүний дагуу өөрсдийн алхмыг хийсэн. -Тэр хурлыг тань дүрмийн бус хурал гээд байгаа шуү дээ. Шүух хүртэл шийдвэрээ гаргасан байх? -Их харамсалтай юм болоод байна л даа. Манай намын эрх барих дээд байгууллага болох ҮЗХ-ны 197 хүн байдаг. Түүнээс 152 хүн нь чөлөөт суудлынх, үлдсэн бусад нь чөлөөт бус суудлын гэж нэрлэгддэг. Тэр хүмүүс дөрвөн жилийн хугацаатай сонгогддог юм. Нэг тойрог дээр хоёр хүн сонгогддог. Ингээд намын дотор маш өргөн өрсөлдөөн явагдсаны эцэст энэ эрхээ олж авдаг. Эрхээ авсан энэ гишүүд маань ҮЗХ-г бүрдүүлдэг. ҮЗХ бол манай намын эрх барих дээд байгууллага гэдгийг ахин тодотгоё. Гэтэл энэ байгууллага нь хуралдъя гэхээр манай хуучин дарга М.Энхсайхан хуралддаггүй ээ. Манай намын дүрэмд бас ганц хоёр алдаатай заалт орчихсон юм байна. Тухайлбал намын дарга хурал зарлана гээд. Дүрмийн энэ заалтаас болоод намын дарга таалагдвал л хурлаа зарладаг, таалагдахгүй бол зарладаггүй байх нөхцөл бүрдчихсэн. Ингээд намын дарга гэдэг нэг хувь хүнээс хамаг юм хамазрдаг тогтолцоо руу орчихож байгаа байхгүй юу. Гэтэл намын амьдрал чинь баян шүү дээ. Янз бүрийн л юм болж байдаг. Жишээлбэл, 2004 оны сонгуулийн дараа бүх намууд хуралдсан. Манайх л ганцхан хуралдаагүй. Хуралдах ёстой шүү дээ. Бид энэ асуудлыг тавьсан. Гэвч хуралдаагүй. -Одоо хуралдах хурлаараа танай намынхан дүрмийн энэ согогуудаа засах уу? -Саяын энэ хүчингүй гээд байгаа хурлаар чинь бүгдийг нь засчихсан байсан юм. Харамсалтай нь шүүх түүнийг маань хучингүй болгочихлоо. Одоо яаралтай хуралдаад энэ бүхнийг зайлшгүй хийх ёстой. Тэгэхгуй бол дахиад л бүх ээдрээтэй нөхцөл байдлууд давтагдсаар л байх болно. -Шинэ хуучин гэгдэх хоёр дарга тань хоёулаа хурал зарлачихлаа. Та аль хуралд нь очих вэ? -Манай намын дүрмээр манай намын дарга их чуулган зарлах эрх байхгүй. Энэ заалтаа манай М.Энхсайхан дарга маань бас зөрччихлөө. ҮЗХ-ны хурлыг л зарлах эрхтэй болохоос биш их чуулган зарлах эрх байхгүй. Өнөөдөр хэн дарга нь вэ гэдэг асуудал сонин биш. Энэ намын эрх ашиг, энэ олон мянган гишүүдийн эрх ашиг, улс орны эрх ашиг гэдэг үнэт зүйл өмнө нь зогсч байхад хамтарч суугаад л хурлаа хийхээс өөр арга байхгүй юм ш дээ. ҮЗХ-ны хурлаа хийх ёстой. Дараа нь намынхаа чуулганаа зарлаад их чуулганаа ч хуралдуулах ёстой. Муу нуухаар сайн илчил гэдэг. Сууж байгаад хоорондоо илэн далангүй ярилцах хэрэгтэй. Бид чинь дайснууд биш биз дээ. Яагаад болохгуй гэж. Харамсалтай нь ийм процесс явагдахгүй байгаад байна. -М.Энхсайхан, Р.Гончигдорж хоёрын энэ эцэс төгсгөлгүй тулааныг зогсоох гэж та нарын хэн нь хичээсэн юм бэ. Тань шиг намдаа нөлөөтэй фигурууд юу хийв? -Өөрийгөө зүгээр суусан гэж бас үээхгүй байна. Өнгөрсөн арван хэдэн жилийн турш энэ намын чинь гал тогоон дотор буцалж ирлээ. Дандаа л тиим ажлуудын төлөө зүтгэж ирсэн. Таны хэлээд байгаа наад зохицуулах оролдлогуудыг би хувьдаа зөндөө хийсэн. Хангалттай хийсэн. Харамсалтай нь үр дүнд хүрэхгүй байна. Бид бүгд л тал талаас нь хийдэг л байхгүй юу даа. Зүгээр хараад суугаад байна гэж байхгүй шүү дээ. -Эцэст нь залхсан уу? -Үгүй. Бидэнд залхах эрх байхгүй. Өнөөдрийн энэ учирч байгаа зүйл Ардчилсан намын хувьд анх удаа учирч байгаа явдал биш шүү дээ. Өмнө нь бидний өмнө зөндөө л хүндрэлтэи асуудпууд гарч ирж, бид түүнийг даван туулсаар ирсэн биз дээ. Өнөөдөр бид эрх барилцаж байгаа болохоор л их тод харагдаад байх шиг байна л даа. Гэхдээ нам дотор байх л зүйлүүд шүү дээ. Цаашдаа ч байх болно. -МАХН-ын дотоод амьдрал саяхныг болтол гадагшаа ямар нэгэн тэсрэлтгүй, нам гүм явж ирсэн. Гишүүд нь гадагшаа хараад манай нам тогтвортой, эв түнжинтэй гэж тунхаглаад л. Гэтэл танайхан байнгын нанчилдаантай? -Манай нам чинь Монголын Ардчилсан нам шүү дээ. Анх байгуулагдсан түүх нь ч ардчилсан, үйл ажиллагаагаа явуулж ирсэн процесс нь ч ардчилсан, үзэл бодол бүх юм нь сонгодог утгаараа ардчилсан шинжийг агуулж байдаг Монголын цорын ганц том ардчилсан хүчин. Болж байгаа процесс нь нийгэмд ил байх нь зөв. Харин тэр ил явагдаж байгаа процессуудыг хэтэрхий буруу тийш нь мушгиж тайлбарлаад байх нь сонин. М.Энхсайхан дарга, Р.Гончигдорж дарга хоёр ард тумнийхээ өмнө сууж байгаад телевизийн сайхан ярилцлагад орж болно шүү дээ. Ийм оролдпого бас хийсэн. Гэвч бас болоогуй. -Тухайлбал та яг М.Энхсайхан шиг нөхцөл байдлын дунд амьдарч байсан бол улс үндэстэн даяар цацагдах тиим мэтгэлцээнд очих байсан уу? -Очно, яагаад болохгүй гэж. М.Энхсайхан даргын хувьд ярих юм бол энэ улстөрч өөрөө бас хүчтэй имиж-тэй хун ш дээ. Тиим биз дээ. Туүнийг дагадаг, үгийг нь сонсдог хүмүус олон шуу дээ. Р.Гончигдорж мөн адил. Гэтэл энэ хоёр хүн ингээд хоорондоо үл ойлголцоод байхаар тэднийг дэмждэг тэр олон мянган гишуүн нь бүгд Энэ хоёр маань л учраа олчихоосой гээд залбирч байгаа байхгүй юу. -Энэ бүхэн чинь явсаар байгаад манай нийгмийн тодорхой хэсгийнхний дараагийн ерөнхийлөгч гэж харж байсан тэр хүнийг хүсэл зоригоо татахад хүргэчихэв үү дээ. Та юу гэж бодож байна? -Тодорхой хэмжээнд нөлөөлсөн байхыг үгүйсгэхгүй. -Энэ тэгээд харамсалтай явдал мөн үү? -Ер нь бол хэн нэг хүн хожсон, хожоогүй дээ биш. Хамгийн гол нь нийгэм хожиж байх ёстой байхгүй юу. Хэрэв Р.Гончигдорж дарга ийм шийдвэр гаргаад, үүний үр дүнд нийгэм хожих юм бол тэр бас алдаатай зүйл биш шүү дээ. -Он жилүүд гялалзтал урсчээ. Ардчиллын залуус гэдэг нэг нэр тогтчихеон юм шиг явдагсан? -Одоо ийм болчихеон улсыг чинь яаж залуус гэхэв дээ. (толгойгоо илэв) -Бүгдийнх нь толгойд цагаан сор буучихсан улсыг уу? -Харин тиим. (инээв) -Энэ бүх он жилуүдийн дунд та явсаар ирлээ. Ардын их хурлаас авахуулаад Үндсэн хуулийг батлалцаж бүхий л үйл явдлын дунд та байсан. Таниас бусад нь нийтийн танил лидерүүд болцгоосон. Харин та яагаад далд фигур байсаар ирэв ээ? -Миний зурсан зураг л байх даа. -Өөрөө хүсдэггүй байсан юм уу? -Тэгж хэлж болно. -Одоо тэгээд хүссэн ч эс хүссэн ч албан тушаалтны хувьд та ил амьдрах шаардлагатай боллоо? -Тэгж л байх шиг байна. -Ер нь яагаад тиим далд байх сонирхолтой байсан гэж. Та тиим но-той хүн юм уу? -Тайзан дээр л үзэгдэхгүй бол но-той хүн гээд шууд дүгнэчихэд бас хэцүү л дээ. Хүн хүн өөрийн гэсэн үүрэг рольтойгоор хорвоод ирдэг байх. Мэдээж би анх улс төрд орохдоо өөрийн гэсэн зорилготойгоор орсон байж таарна. Тэр зорилгодоо хүрэхийн тулд би өөрөө ажилладаг. Ажиллах өөрийн арга барилтай. Тэр арга барилаараа л ажиллаж иреэн. Анхнаасаа Би улс төрд ороод ирлээ. Та нар намайг таньж байх ёстой гэж нийгэм рүү хандах тиим зорилго тавиагүй. Яагаад гэвэл ингэх шаардлага надад байхгүй. -Одоо парламентад орж ирээд суучихсан янз бүрээрээ хэлуүлж байгаа арван хэдэн бизнесментэй таныг хутгах аргагүй. Гэхдээ нийтийн өмнө энэ ялгааг харуулах шаардлага улстөрчийн тань хувьд байхгүй гэж үү. Зам урт шүү дээ? -Тиим л дээ. Гэхдээ хүн намайг яаж дүгнэх гэдэг нь надад нэг их сонин биш. Би өөртөө ямар зорилт тавьсан, тэр зорилгоо яаж биелүүлж байна гэдэг л чухал. -Түрүүн бид хоёр танай намын толгойд үзэлцэж байгаа хоёр хүний тухай ярилцсан. Харин танай намын нийт масс энэ хоёроосоо залхсан гэж үнэн үү. Тэгээд хэн нэгэн дундын хүн гаргаж ирэх бодлого явж байгаа гэж сонссон? -Хүссэн хүсээгүй уур амьсгал тийшээ эргэнэ шүү дээ. Энэ тодорхой. Ерөөсөө ингэж байхаар шинэ хүн байвал ямар вэ гэх бодол хэн хүнгүй төрнө шүү дээ. Яагаад гэвэл энэ байдал бас хэтэрхий удсан. -Намын дарга байж болох хүмүүсийн нэгийг таныг ч гэх яриа явж байдаг. Хэрвээ ийм үүрэг ирвэл та хүлээж авах уу? -Би бол юу л даа. Үндсэндээ намынхаа удирдах байгууллагын гишүүнээр бараг арван хэдэн жил явсан л хүн. Зөндөө ажилласан. Одоо тодорхой алба хашиж байгаа хүний хувьд амжихгүй байлгүй дээ. Тодорхой хэмжээгээр цаг нь болох гэх юм бол би хийх байх. Гэхдээ цаг нь хэзээ болохыг бурхан л мэдэх биз дээ. -Магадлалтай хүмүүсийн тоонд таны нэр явж байна лээ л дээ. Ямар нэгэн алтан тохироо хүлээж суухаар яг одоо ийм үед нь тань шиг эрсхэн хүн гарч ирээд цааш нь яралзтал аваад явчихвал зүгээр биш үү? -Аливаа нөхцөл байдал гэдэг хүчин зүйлийг цаг үе нь шийддэг болохоос биш тэр хүний хүслээс хамаардаг зүйл биш байхгүй юу. -Таны хариулт элдэв хэл үгэнд орчих вий гэж болгоомжилсон хариулт байна? -Үгүй үгүй. Би тэгж элдэв хэл үгэнд өртөх вий гэж болгоомжилж явдаг амьтан бас биш. Угаасаа ил гарсан ч, гараагүй ч намайг илүү дутуу үг дагаж л явдаг юм чинь. Тиим биз дээ. (инээв) -25 гишүүнээ МАХН-ын бүлэгт дагаар орсны дараа үлдсэн танай хэдэн нөхөд сандлаа цэнхэр бүрээстэй болгон ялгарч суусан. Энэ юу вэ. Жүжиг үү? -Улс төрийн нүүдэл. -Гэхдээ тиим ч том ашигтай нүүдэл бас биш байх аа? -Үгүй яах вэ, цаг хугацаа бүхнийг харуулна. -Тиим үү. Дагаар орогчид, урвагчид гэх нэр хэзээ арилах бол. Та юу хэлж чадах вэ? -Энд гаргасан шийдвэр нь зөв байсан юм аа гэдэг үр дүн нь ард түмэнд мэдрэгдсэний дараа. -Та тэгж найдаж байна уу? -Би тэгж бодож байна. -Фортуна гэж юу вэ. Мэдээж таныхаар? -Манай группын л нэр. Яасан. -Батбаяр гэхээсээ илүү Фортуна л гэх юм байна шүү дээ. Гэхдээ энэ нэр дотно, сайхан нэр байх, тиим үү? -Мэдээж тиим байлгүй яахав. Аз жаргал, амжилт удачи гэсэн гоё үг ш дээ. -Таны амьдралд Фортуна гэх энэ ойлголт юу авчирсан бэ? -Ямар ч байсан энэ нэр миний овог шиг болчихож. Үг нь маш гоё утгыг агуулж байдаг болохоор хамгийн л сайн сайхан бүхнийг шингээж байдаг юм даа. Энэ бол бидний хамтын бүтээл. Хүн улс төр хийж байсан ч, бизнес хийж байсан ч багийн тоглолтоор л явах ёстой байхгүй юу. -Баг гэснээс өерийг тань найз нөхөд олонтой хүн гэж сонсч байсан. Ингэхэд найз нөхөд гэж хэн юм бэ. Тэд хуний амьдралд тиим үнэ цэнэтэй юу? -Хамгийн үнэ цэнэтэй зүйлсийн нэг. Чи бусдад хэрэгтэй байх, чамд тэд хэрэгтэй байх тэр гоё харилцаа ямар үнэ цэнэтэй вэ. Энэ бүхэн байж байж чи аз жаргалтай биз дээ. Чамд хичнээн бүх юм байлаач хэн ч чамайг тоохгүй, чи хэнд ч хэрэггүй байх юм бол чи яаж эмьд явах юм бэ. -Өчигдөр нэг улстөрч хэллээ. 15 жил өнгөрлөө. Энэ цзг хугацаа нь өөрөө ч нэг юм хэлээд байна. Тиим болохоор 15 жилийн өмнө хиисэн тэр ардчилсан хувьсгалд засвар хийх үе иржээ гэж? -Ер нь нийгмийн бүх процесс, бүх үе шат байнга л засвар хийгдэж явах ёстой шүү дээ. Угаасаа, байнга засвар хийж явах ёстой. Өөрөөр хэлбэл, хааны дэргэд заавал сармагчин байх ёстой гэдэг шүү дээ. Тиим болохоор хажуугаар нь заавал тиим процесс явж байх ёстой. Хүн хэдий мундаг ч өөрийнхөө болохоо байж байгааг тэр бүр олж харж чаддаггүй шүү дээ. Мэдүүлдэг байхын тулд хажуугаас нь цочоож өгдөг тиим процесс явагдаж байх ёстой юм. Энэ утгаараа засвар хийгдэж явах нь жамын асуудал. Засваргүй удах юм бол харин гажиг болно. -Та нарын хийсэн Ардчилсан хувьсгал тэгэхээр одоо зүй ёсны хямралаа л туулж байна уу? -Би энэ явдлыг хямрал гэж бас нэг их үзэхгүй байгаа л даа. Манай халзан даргын хэлдгээр жамын юм жамаараа л явж байна. Ийм юм тэр тээ тэргүй болох байсан. Ийм процессууд эрт орой хэзээ нэгэн цагт болох л байсан. Гагцхүү үүнийг бид яаж даван туулж чадах юм гэдгээс Монгол орны хувь заяа хамаарна. Зөвхөн Ардчилсан намын хувь заяа ч биш. Зөвхөн хэд-хэн гишүүний хувь заяа биш гэдгийг мартаж болохгүй. -Танай халзан даргын талаар нэг юм хэлчих үү? -Яасан. Хэл л дээ. -Тэр бол амиа хичээгч. Хариу цлагаас зугтаж чимээгүй суусныхаа төлөө намын туулж байгаа одоогийн хямралд ч гэсэн Да.Ганболд буруутай гэчихвэл та юу гэх вэ? -Ёстой тиим биш. Ганболд даргын хувьд бол ёстой нөгөө нурууг нь авчихсан морь гэж хэлж болохоор хүн байхгүй юу даа. Хамагзовлонг үүрч явсан хүн бол манай Ганболд дарга. Хүмүүс нэг их номхон тэмээ ноолоход амархан гэгчээр янз бүрийн үг шидэж байдаг. Үнэн хэрэгтээ бол түүн шиг хүн байхгүй дээ. Үнэхээр байхгүй. Түүн шиг энэ олон жилийн турш сайн муу янз бүрээр хэлүүлээд явна гэвэл бас хэцүү шүү дээ. Хүнийг бас ойлгох хэрэгтэй байх. -61-ийн бүлэг дээр суурилсан шинэ нам байгуулагдах гэж байгаа тухай бас нэг яриа явж байгаа. Энэ асуудал танай партизануудын омгийг ёстой нэг бад-раачихлаа. Хориод жил зүтгэж байж босгосныг минь эвсэх, зөвших нэрээр устгалаа гэцгээж байна? -Би тодорхой хэмжээгээр асуудлын цөмд ойрхон явж байгаа улстөрч. Гэхдээ яг ийм асуудал яригдсан ямар ч хурал хуйг би мэдэхгүй. Би л хувьдаа тиим янз бүрийн яриа уулзалтууд болж байхыг мэдэхгүй байна. Ийм яриа л яваад байдаг. Гэхдээ ийм яриа нь өөрөө хаанаас явуулж байгаа шувуухай вэ гэдэг нь сонин байгаа байхгүй юу. -Таныхаар бол хаанаас нисгэж байгаа шувуухай гэж? -Хаа хаанаасаа нисгэж байгаа шувуухай. -Ингэх тэгээд хэнд ашигтай юм ? -Ингэх нь хэрэгтэй гэсэн бодолтой хүмуус бас байгаа юм шиг байгаа юм. Ингэх нь хэрэггүй учраас ингээд хэлчих юм бол 61-т хүмүүс дургүй болчихно гэж торцож байгаа улсууд бас байх шиг байна. Ингээд л тал талаас яваад байдаг байхгүй юу. -Өнгөрсөн сонгууль их сонирхолтой сонгууль болсон. Та бол спикерээ унагаж гарч ирсэн хүн. Амжилттай бөгөөд их амттай ялалт байсан байх. Өнгөрсөн сонгуулийн дараа хүмүүсийн амнаас эрх мэдэл, их мөнгөтэй өрсөлдлөө, хэцүү байлаа гэсэн үгс их унаж байсан? -Би ерөөсөө хэцүү байсан гэж хэлэхгүй. -Та мөнгөтэй хүн юм чинь аргагүй шүү дээ? -Асуудал мөнгөтэй, мөнгөгүйдээ биш шүү дээ. Мөнгөтэй хүн л УИХ-ын гишүүн болдог гэж ойлговол хэтэрхий хөнгөн гоомой ойлголт болно. Ард түмэн чинь бас тиим тэнэг улс биш шүү дээ. Ард түмнийг басч ерөөсөө болдоггүй. С.Төмөр-Очир гуай бид хоёр чинь хоёр дахь удаагаа өрсөлдсөн хоёр ш дээ. Тиим учраас миний хувьд цоо шинэ өрсөлдөгч биш. Манай Архангай аймаг бол удам угшлаараа бараг ардчилсан хүчнийг дэмждэг аймаг. өмнө нь ардчилсан хүчнийхэн туе тусдаа олон хүн нэр дэвшээд саналаа хуваагэад хаячихдаг байснаас болж л бид ялагдал хүлээж байсан. Түүнээс биш манай аймаг хөх өнгийн аймаг шүү дээ. -Хөх өнгийн гэснээ жаахан тодруулахгүй юу? -Би аймгуудыг гурав хувааж өнгөөр ялгадаг юм л даа. (инээв) Ардчилсан намыг дэмждэг аймгуудыг хөх өнгийн аймаг, МАХН-ыг дэмждэг аймгуудыг улаан өнгийн аймаг гээд. -Дундуур нь л өгдөг аймгууд бий. Тэд...? -Саарал. (инээв). Энэ наргиа шүү. Манай сонгогчид миний дэвшүүлеэн мөрийн хөтөлбөрт бас их анхаарлаа хандуулсан байх. Нөгөө талаар би чинь тэдний хувьд хаа хамаагүй хөндлөнгийн хүн биш юм даа. Би бол тэндэхийн хүн. -Таны мөрийн хөтөлбөрийг гэрэл, холбоо гэх мэт амин чухал асуудлуудыг тусгасан их чамбай хөтөл-бөр гэж ярьж байхыг сонссон л доо? -Одоо ерөөсөө Монгол хоёр хуваагдчихлаа шүү дээ. хотын монгол, хөдөөний монгол гээд. XXI зуун гарчихаад байхад ийм байж болохгүй ээ. Хөдөө төрснөөрөө хөгжлөөс хоцрох ёстой юм уу. Манайхан аймгийн төв, сумын төвд шугам татчихаад түүнийгээ Бид хөдөөг гэрэлтэй болго-чихлоо гэж ярьдаг. Гэтэл жинхэнэ амьдрал дээр сумын төв өнгөрөөд л цаашаа тас харанхуй сууцгааж байна шүү дээ. Лаа барьчихсан. Дэлхий ертөнц шинжлэх ухааны ололтуудаар бялуурч байгаа энэ шинэ цаг үед аж төрж байгаа хүмүүс тэгээд сууж байж болдог юм уу. -Тэр гэрэл гэгээгээ еерсдөө шийдэг л дээ. Малчдад та нар аль ерээд оны эхээр малыг нь хувьч-лаад өгчихөө биз дээ. Тэд чинь хувийн өмчтөнүүд биш билүү? -Үгүй шүү. Тэгж хаяхгүй. Тэгж яривал хотынхонд бас байрыг нь өгөө биз дээ. Яагаад хөдөө гэхээр ялгах гээд байдаг юм бэ. Энэ ялгааны эсрэг бид ажиллана. -С.Төмөр-Очир гуайн нэр судалгаа болгоноор шилдэг 10 улстөрчид ордог байсан. Таны нэр бол тэнд байгаагүй? -Байгаагүй ээ, байгаагүй. -Сонгуулийн үеэр нэг хүнтэй ярьж байсан маань санагдаж байна. Төмөр-Очир гуай бол өндэр албан тушаалтнаас гадна хүнийхээ хувьд ч гэмгүй хүн гэдэг. Батбаяр ялж дөнгөх юм уу гэж асуутал Наад Батбаяр чинь бас хүнийхээ хувьд хэр баргийн эрээс дутахгүй гоё амьтан юм ш дээ гэсэн хариу авч байсан? -Намайг олон нийт мэдэхгүй ч мэдэх хүрээ нь мэднэ л дээ. Ялангуяа манай Архангайнхан. -Сонгуулийн дараа С.Төмөр-Очир гуайтай анх уулзахад ямар байсан бэ? -Сонгуулийн үеэр бид хоёр зөндөө уулзалдаж байсан. Би Төмөр-Очир гуайд хэлсэн юм. Ерөөсөө хоёулаа цуг явчихъя гэж. -Юу гэнээ. Яахаараа цуг явъя гэж? -Тэр нь амар ш дээ. Ер нь би сонгуулиар өрсөлдөж байгаа улсуудыг цуг явчихаасай гэж боддог юм. Сайхан зэрэгцэж сууж байгаад л асуусан асуултад нь хариулаад ил тод яриад явчих нь сайхан ш дээ. -Харин ч тусдаа, нэг нэгнийхээ алдаан дээр тоглож явах нь илүү байдаг юм биш үү?