Эвлэрэл буртаг биш, будаа тээх учиртай

өчигдөрхөн их цас Монголын бүх нутгийг хамран орж ахуй цагт Монголын улс төр их аахилалдааны дараа амсхийж байна. Бөөр түнхэлзуулэн хөл сунгаж хэвтээ энэ үеэр Юу болоод өнгөрөв өө… гэж дуулмаар санагдаж байж магадгуй юмаа, тэдэнд. Нээрэн Юу болоод өнгөрсөн юм бол? Дурлачихсан уу, урвачихсан уу, зөвшилдсөн үү, завшилцсан уу?
Сонгууль явуулж байна хэмээн торгон дээлтэй, өргөн лоозонтой хүмүүс Монгол нутгийг хөндлөн гулд хэрэн давхиж, зусландаа буусан монголчуудыг амрах цагаар нь алалдуулах шахсан. Арайхийж байлдан дагууллаа дуусгатал хэнийх нь ч санаанд эс орсон дүн дурайх нь тэр. Балмагдсандаа намрын сарыг найм болтол сунгаж хэрэлдэх гэж үзсэн ч хараахан болоогүй тул Улсынхаа Ерөнхийлөгчөөр түлхүүлж, гуядуулж байж хурапдаанаа эхлүүлж, Ард тумэн ийм ухаантай. Биднийг хамтраад төрөө төвхнуүл гэсэн юм байна шүү дээ. Монголын ард түмний энэ хаан сонголтыг бид л хүндэтгэхгүй бол хэн хүндлэх юм хэмээн өөрсдийгөө өхөөрдөж, өрөөлийг луйвардах шахуу юм болж байгаад Монголын түүхэнд анх удаа Зөвшилцлийн хэмээх нэг их содон бус нэртэй Засгийг эмхлэн байгуулсан. Бид бусдын явсан замаар замнаж, үгээр үг хийж, бурантаглуулж, дөрлүүлэх дуртай тул бүр гадаадаас туршлага судалж байж Засгийг төвхнүүлсэн бөлгөө. Хоёр талаасаа тэнцүү тооны төлөөллийг Засгийн газрын гишүүнд нэр дэвшүүлэн батлаад л, сонгуульд уриа болгон хийсгэсэн мөрийн хөтөлбөрүүдөө колоназацийн буюу эсийн аргаар эвцэлдүүлэн төрүү-лээд л… нэг их найдмаар юмгүй ч хэрэлдэж уралцаад ч гэсэн нэгэн замаар нийлж явах нь гэсэн сарын тэмдэг үзүүлж байв аа.
Гэтэл нэг намын хоёр нөхрийн тамга булаалдсан хэрүүл үүсэж, тэр нь эвесэн хоёр субъектийн нэг болох Эх орон-Ардчилал эвелийн аминд хүрэв. Хүн амины хэрэгтнүүдийн зарим нь хар толгойгоо хаацайлах үүднээс нөгөө хүчиндээ цагаан туг даллан бууж өгч, үүнийгээ ахиад л зөвшилдөх, эвлэлдэх, төрийн тогтвортой, бат суурьтай байдал хэмээх үгээр аргадан илбэдэв.
Засгийн газар хоёр гишүүнээ огцруулсан, Улсын Дээд шүүх уралцеан хоёрын хэрүүлийг тасалсан, МАХН-ын дотор жигүүр хэмээх арай өөр бодолтнууд бий болж, тэднийг юутай ч нэг удаа хориглолтод оруулчихаад байгаа гэх мэт юм болоод өнгөрсөн олон зүйл байгаа хэдий ч бүгдийг тоочих нь мэдээж илүүц.
Тэртээ дээгүүр ганц нэгэн хүмүүс эвлэрэл хэмээгчээ ижий аавын сэнтийд залаад шинэ хүү төрүүлэхийг санаархаж, бүр манцуй, бойтгийг нь зэхээд эхэллээ гэсэн яриа дуулдах болов. Яваандаа аав, ээжтэй, үр хүүхэдтэй энэ айлаас Монголыг тохинуулах хунтайж төрөх магадтай юм байх аа.
Звлэн нэгдэх хэмээх нь дарангуйлагчид дарлуулахгүй, далайгчаас далдирахгүй байхын нэгэн нөхцөл, баталгаа мөний тул хэн бүхэн үүний төлөө сэтгэлээ, зүтгэлтэй нь нийтгэх хэрэгтэй нь бүхэнд ойлгомжтой. Гэхдээ эвлэж байна гээд ханцуй дотроо нууж хулуух, зөвшилдөж байна гээд завшин далдлах хорт сэтгэл өвөрлөж болохгүй билээ.
Монгол оронд ардчилал эргэлт буцалтгүй болсны амьд гэрч нь болох олон намын тогтолцоо, сэтгэл-гээний хийгээд сонголтын эрх чөлөө зэргийг эвлэрлийн нэрээр эвдэн бусниулах гэвэл том эндүүрэл болно. Одоогоос 5-6 жилийн өмнө Монголд ганцхан сонин байвал зохино. Олон сонин хэрэггүй. 60-70 нүүртэй, бүх талын мэдээллииг багтаасан ийм сонин Сингапурт байдаг юм байна. Очиж үзэж, туршлага судалбал яасан юм гэсэн яриаг одоогийн Засгийн газарт дээгүүр албанд байгаа нэгэн эрхэм ярьж, бүр ажил болгох гэж идэвхийлэн хөөцөлдөж байснаа больчихсон юм. Гэтэл саяхнаас Монголд олон нам хэрэггүй биш үү. Байлаа ч, илт хүчтэй нэг нам байсан нь дээр. Сингапур үндсэндээ ганц намтай гэсэн яриа сонсдож эхлэх нь юу вэ.
Цаг хугацааны хувьд өмнө хойно, хөндөгдөж буй субъект нь цаана наана ч энэ яриа нэг л зүгээс гараад байх шиг. Тэд Сингапурт тиим их хайртайдаа энэ яриаг гаргаагүй биз ээ. Шулуухан хэлэхэд Монголын ардчилсан хөгжлийн ч гэлүү, нэг шинэ нам төрүүлж, бусдынх нь үйл ажиллагааг тарамдуулах гэсэн хий үзэгдэл тэнүүчлээд байгаа нь үнэн бололтойдог. Тэр хий үзэгдлийг тэжээн тэтгэгчид Сингапуртай адил ганц намтай болчихвол Сингапур шиг хөгжчихнө гэж зүүдэлж байгаа юм байлгүй дээ.
Ерөөсөө л ганцаар юмуу нэг хэегийндангаар захирах дэглэм тогтоож, өөрөөр бодогчдыг шахан зайлуулж, хэмжээгүй эрх эдлэх гэсэн санаархал ард нь байгаа юм биш байгаа. Үүний тулд Монгол Улсын Үндсэн хууль, бусад хуульд өөрчлөлт оруулах замаар Ерөнхийлөгчийн засаглал тогтоох гэсэн холын Оодол үржин төлжиж байж магадгүй гэсэн таамаглалыг нэгэн улстөрч дэвшүүлж байна. Хэрвээ ийм хүслийн үзүүрт мөнөөх эвлэрэл ч юмуу, УИХ дахь бүлэг, энэ тэр зангидагдаж байгаа бол эвлэрэл, зөвшилцөл бидэнд хэрэггүй.
Уг нь эвлэж нэгдэх явдал улс Монголд маань ус агаар мэт хэрэгтэй байгаа нь үнэн. Тэр сайн цагийн эвлэрэл нь нэгнийхээ хийснийг нөгөө нь нураадгийг болиулсан, төрийн туршлагатай, боловсролтой албан хаагчийг намаар нь ялгаварлан ажилгүй болгодгийг халсан, нам хэмээх нэрийн дор хэсэг булгээрээ бөөгнөрч хувааж идэх хуйвалдааныг зогсоосон байвал чухалсан.
АНУ-ын одоогийн Ерөнхийлөгч Ж.Буш, өмнөх Ерөнхийлөгч Б.Клинтонтой хамт Зүүн өмнөд Азиар хамтдаа аяллаа. Гэтэл П.Очирбат, Н.Багабанди нар аялахаа байг гэхэд цугтаа наадам үзэж явахыг нь бид харсансан бил үү. Цагаан сарын шинийн 1- ний өглөө улсынхаа Ерөнхийлөгч, УИХ- ын дарга, Ерөнхий сайд нарыг хүйтэн хөндийдүү, ярвайсхийн золгож байхыг харин үзэхээрээ нэг боллоо. Багабанди, Энхбаяр, Элбэгдорж гурав хамтдаа аль нэгэн аймагт зочилж яагаад болохгүй гэж. Тэр аймаг, сум, ус нутгийн төдийгүй, Монголын түүхэнд аятай таатай үзэгдэл болохгүй гэж үү?
Европын холбоонд тус тивийн хучирхэг хэдэн улс нэгдчихээд байна. Хамгийн
сүүлд Испани тэдэнтэй нийллээ. Манай гурван муу дарга байтугай бүхэл бүтэн тив, дэлхий ертөнц нэгдэж нийлэх, эвлэж нэгдэхийн замнаар замнаж байна биш үү. Хоёр ч удаа дэлхийн дайныг өдөөж байсан тэр бүтэлгүй хүмүүс одоо нөхөрлөхийг эрхэмд үзэж эхэлжээ.
Яг энэ хоймрын өнцгөөс нь бид эвлэрлийг хүсэж байна. Гэтэл улсынхаа Ерөнхийлөгчийг Эмиратад хэд хоног амрахаар явеных нь орой Ерөнхийлөгч маань гутал хувцасны наймаа эргүүлэхээр явчих шиг боллоо. Арабын ертөнц алаан хядаантай байгаа. Та минь амьд эргэж ирдэг болов уу, үгүи болов уу гэсэн утгатай хараал гэмээр хачин юмыг Монголын үндэсний телевизээр ярьж байв шүү. УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга гээд засаг төрийн суудалд ихээ том олбогтой, хаана юу хэлж, юу хийхээ, тэр ч бүү хэл ямархан алхаж гишгэхээ хүртэл бодож, өөрөөр хэлбэл өрөөлийг биш өөрийгөө илүүтэй хянах ёстой баймаар нэгэн нөхөр УИХ-ынхаа танхимд Гүндалай, чи өнгөрсөн дөрвөн жилд энэ танхимд баатар болж байсан. Одоо чамайг хэн ч сонсохгүй хэмээн нэгийгээ доош нь чихэж байна аа. Ухаандаа тэр өөрөө баатар болж тодрохоор зүтгэж, түүнд нь Гүндалай гишүүн саад болоод байгаа юм байна л даа. Ингэж эвлэрлийн хоймроос биш, эвдрэлийн хатавчаар салхи сэнгэнүүлээд байвал юун эвлэрэл, юун зөвшилцөл.
Дэлхийн улс төр, эдийн засаг, нийгмийн хөгжлийн түгээмэл хандлагаас олж авсан олзоо үгүй хийх, ухран буцахын тулд, нийтийн биш нэгэн хэегийн эрх ямбын төлөө эвлэрлийн дүр эегэж байгаа бол хүслээ хүйд нь буцаах нь Монгол орны, Монголын ард түмний эрх ашигт илүүтэй нийцэх билээ.
Бусдын эвлэрэл будаа тээж байхад бидний эвлэрэл буртаг тээж болохгүй ээ.
С.БАТБААТАР
(өнөөдөр 2005-03-10 057)