Багабандийн том сонголтыг хүлээж байна

УИХ-д дахь Эх орон-Ардчилал эвсэл задарч парламентад 61-ийн булэг байгуулагдсан нь улс төрийн намуудын будилааны эхлэлийг тавилаа. УИХ-д суудал авсан Ардчилсан намын гишууд болж өнгөрсөн уйл явдлын уршгаар хоёр хуваагдсан. Энэ нь тус намыг хоёрдмол удирдлага-тай болгож, талууд бие бисэ хулээн зөвшөөрөхгүйд хүргэв. Энэ будилаан шүүхийн хаалга татсан ч нэг талдаа гарсангуй. Үүнд шийдвэр гаргасан шүүх буруугүй. Шүүхийн шийдвэрийг талууд өөр өөрийнхөөрөө тайлбарлаж байгаад хэргийн учир оршиж байгаа юм.Тэдний энэ эвдрэл эвлэрлээр төгсвөл Ардчилсан нам Ерөнхийлөгчид нэр дэвшуүлэх эрхээ эдэлж.боломжоо ашиглана. Эс эвлэрч чадваас тус нам дээрх боломжийг алдах юм.
Хамтарч эасгийн эрхийг барьж байгаа 61-ийн бүлэг дундаасаа Ерөнхийлөгчид нэг хүний нэр дэвшүүлэх юм гэнэ гэсэн албан бус мэдээлэл Ардчилсан намын дотоод зөрчлийг хурцатгав. Ардчилсан намын дотоод зөрчил, эрх баригчдын эвлэрэл МАХН-ыг ч хөдөлгөөнд орууллаа. Энэ намын хөдөлгөөний амин сүнс нь эдүгээ Ө.Энхтүвшингийн толгойлж байгаа жигүүр болоод байна. Жигүүр намынхаа дотоод ардчиллыг хөгжүүлнэ гэж байгаа ч сүүлийн жилүүдэд тус намыг суүдэр мэт дагаж байгаа удирдлагуудынх нь далд зөрчлийг ил болгож байгаа өвөрмөц онцлогтой. Эдгээр нь улс төрийн намууд дотроо учраа олохгүй бужигнаж байгааг харуулсан гол гол элементүүд нь. Улс төрийн намууд дотоод зөрчлөө арилгаж гэмээ нь ирэх тавдугаар сард болох Ерөнхийлөгчийн сонгуулийн өнгө тодорхойлогдоно. Ерөнхийлөгчөөр хоёр дахь удаагаа сонгогдоод байгаа Төрийн тэргуун Н.Бага-бандийн хэлсэн уг, байр суурь тус сонгуульд улс төрийн намуудын оролцооноос илүу юү гэхээс дутахгүй. Ганцхан Ерөнхийлөгчийн сонгууль ч биш аливаа төрийн сонгуульд, төрийн тэргүүн их үүрэгтэй байдаг. Үүнийг өнгөрсөн оны зургадугаар сарын 27-нд болсон УИХ-ын сонгуулиас харж болно. Ерөнхийлөгч мичин жилийн хаврын тэргуүн сарын шинийн нэгэнд ард түмэндээ хандаж шинэ сонголт хийхийг уриалсан. Төрийн тэргүүний шинэ сонголт хийгээрэй гэсэн үгэнд МАХН эмзэглэж мэдэгдэл гаргаж УИХ-ын гишүүд биднийг дахиж битгий сонгоорой гэж хэллээ гэж гомдлоо илэрхийлж байлаа. Хариуд нь Ерөнхийлөгч шинэ сонголт хий гэдэг нь одоогийн УИХ-ын гишүүдийг дахин битгий сонго гэсэн үг биш. УИХ-ын сонгууль болно. Шинэ парламент бүрдэнэ, гэдэг утгаар хэлсэн гэж тайлбар хийж байсан билээ. Харин ард түмэн Ерөнхийлөгчийн захиасыг шууд утгаар нь хэрэгжүүлж шинэ сонголт хийсэн юм.
Хэнтийнхэн гэхэд л Да. Ган-болдыг урьд нь УИХ-ын гишүүн байсан гэж үзээд , шииэ гишүүн Б.Бат-Эрдэнийг гаргаж ирсэн. Ийм зүйл Монгол орны өнцөг булан бүрт гарсан дэа. Нийслэлийн Баянгол дүүргийн 66, Чингэлтэй дүүргийн 72 дугаар тойрогг хуучин гишүүн Ж.Бямбадорж, Н.Содномдорж нар шинэ сонголтын их нүргээнд өвдөг шороодож, Б.Батбаатар, Р.Эрдэнэбүрэн нар олонхийн санал авч УИХ-д шинээр сонгогдсон билээ. Үүнийг шинэ сонголт гэхгүй өөр юуг шинэ сонголт гэх юм бэ? Энэ бол төрийн сонгуульд төрийн тэргүүний үүрэг оролцоо байр, суурь улс төрийн намуудын үйл ажиллэгаанаэс чухал гэдгийг харуулсан нэн шинэ баримт.
Монгол орны хувьд анхны Ерөнхийлөгч П.Очирбат, одоогийн Ерөнхийлөгч Н.Багабанди нар тус бүр нэг, нэгудаа улиран сонгогдоод байна. Манай хүн ам цөөн. Тэрдотроо хүчтэй улстөрчид нь бүр цөөхөн. Тэднээс нэг нь ирэх тавдугаар сард болох Ерөнхийлөгчийн сонгуулиар гурав дахь Ерөнхийлөгч болох болов уу.
Сонгуулийн дараа сонгууль эхэлдэг гэж нэг үг бий. Энэ өнцгөөс авч үэвэл 2001 онд болсон Ерөнхийлөгчийн сонгуулийн дараа 2005 оны Ерөнхийлөгчийн сонгууль эхэлсэн гэж ойл-гож болно. Тэгэхээр өнгөрсөн хугацаанд улстөрчдийг сонгогчид өөр хоорондоо шүүн хэлэлцэж цөөхөн хүн дээр тогтоод байна. Сонгогчид МАХН-аас Ерөнхийлөгчид нэр дэвших магадлал өндөртэй хүний тоонд УИХ-ын дарга Н.Энхбаяр, Шадар сайд Ч.Улаан, УИХ дахь тус намын бүлгийн дарга Д.Идэвхтэн, жигүүрийн Ө.Энхтүвшин нарыг оруулах юм. Харин Ардчилсан намаас УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга М.Энхсайхан, Дэд бүтцийн байнгын хорооны дарга Ж.Наранцацралт, Р.Гончигдорж, Д.Дорлигжав нарыг нэрлэж бэйна. Үүнээс гадна, УИХ-д суудал авсан улс төрийн нам Ерөнхийлөгчид нэр дэвшүүлэх эрхтэй болдог. Иймд Парламентад суу-далтай БНН-ын дарга Б.Жаргалсайхан, Эх орон намын дарга Б.Эрдэнэбат нар нэр дэвшинэ. Харин дээрх болзлыг хангасан ИЗ-БНН Гал голомт хөдөлгөөн-ий тэргүүн, УИХ-ын гишүүн, Барилга хот байгуулалтын сайд Н.Батбаярын ээж Д.Мөнхөөг нэрийгнь дэвшүүлэх гэж байгаа аж. Тэр эрхэм хүчтэй өрсөлдөгч байх нь юу л бол.
Эдгээр нь УИХ-ын 2004 оны сонгуульд амжилттай оролцож цөөн суудал авсан улс төрийн намуудын олж авсан боломж. Харин МАХН, Ардчилсан намаас Ерөнхийлөгчид нэр дэвших магадлалтай улстөрчдийг дөрвөн жил сонгогчид өөр хоорондоо албан бусаар хэлэл-цэж оюун ухаэндаа тунгаан бодож гаргаж ирж байгаа нь энэ. Дээр нэр дурдсан улстөрчдөөс өөр гэнэтийн хүн нэр дэвшээд Ерөнхийлөгч болох боломж сонгууль хаяанд ирчихээд байгаа өнөөгийн нөхцөлд байхгүй л болов уу. Тэгээд ч гудамжинд лааз өшиглөж яваа хэн нэгнийг Ерөнхийлөгч болгодог практик байхгүй шуу дээ. Ийм болохоор цөөн хүчтэй улстөрчдийн дундаас гурав дахь Ерөнхийлөгчийг эрж хайх нь сонгогчдын эрх хийгээд үүрэг биз ээ. Нэр дурдагдаж байгаа эдгээр хүмүүсээс Р.Гончигдорж 2005 оны Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихгуй гээд мэдэгдчихлээ. Түүнийг хасч тооцоход Ерөнхийлөгчид нэр дэвших боломжтой хүчтэй улстөрч гарын арван хуруунд багтана. Нэг нам нэгээс илүү хүн нэр дэвшүүлэхгүй нь мэдээж. Гэхдээ дээрх нэрс сонгогчдын шүүлтүүрээр гарч ирж бэйгаа гэж ойлгох хэ-рэгтэй. Харин улс төрийн намуудын шүүлт ямар байхыг одоогоор хэлэхэд хэцүү.
Ерөнхийлөгч Н.Багабанди тахиа жилийн хаврын тэргүүн сарын шинийн нэгнийг угтаж ард түмэндээ хандаж үг хэлэхдээ, Ерөнхийлөгчийн сонгуулийн талаар Урт шар дээлтэй хүнээс болгоомжил. Бусад нь бол яахав гэсэн битүү хатуу үг хэллээ. Урт шар дээлтийн эрэлд хэвлэлүүд, улстөрчид гараад байна. Урт шар дээлгүй хүн Мон-голд байхгүй биз дээ . Эрэл их өргэн хүрээнд явагдахгүй дахиад л гарын арван хуруунд багтах, Ерөнхийлөгчид нэр дэвших өндэр магадлалтай улстөрчид рүү чиглэлээ. Тэдний дунд ч шар дээлгүй хүн байхгүй байх. Лав л Эх орон-Ардчилал эвелийг байгуулсан Ардчилсан нам, Эх орон нам, ИЗ-БНН-ын удирдлагуудын 2004 онд хамт татуулсан олон янзын гэрэл зураг байдаг. Түүн дээр М.Энхсайхан,Б.Эрдэнэбат нар шар дээлтэй харагдсан . Н.Энхбаяр наадам цагаэн сараар шар дээлтэй явж байгаа харагддаг. Тэдний хэнийг нь онцолж хэлснээ Ерөнхийлөгч өнөөдрийг хүртэл дуугарсангүй. Хэвлэлүүдийн зарим нь урт шар дээлтэй хүн хэн байж болох тухай бичээд урт ногоон дээлтэй Н.Энхбаярын зургийг толилуулсан байх юм. Гэхдээ Ерөнхийлөгчийн хэлсэн үгнээс болгоомжлов бололтой, өнгөрсөн долоо хоногт Ховд аймагт ажиллахдаа хурган дотортой, өвдөгнөөсөө дээгүүр татсан хээтэй хөх торгон дээлтэй явж харагдана билээ. Урт шар дээлний яриа гараад ирэхтэй зэрэгцээд Шадар сайд Ч.Улаан урдзүгийн хөх өнгөтэй, тэнгэрийн амьтан луун хээтэй хантаазаар гангарав. Бодвол надад урт шар дээл байхгүй. Би тэнгэрийнх гэж Ерөнхийлөгчид хэлж байгаа нь тэр биз, хөөрхий.
Төрийн тэргүүний хэлсэн үг, байр суурь төрийн сонгуульд ус агаар шиг хэрэгтэй гэж дээр хэлсэн дээ. Жишээ ч татсан байгаа. Тэгээд ч Ерөнхийлөгчийн сонгуульд ямар нам хэнийг дэвшүүлэв гэж харахаас илүү хувь хүний ерөнхий төлөв байдлыг их хардаг онцлогтой. Гэтэл гурав дахь Ерөнхийлөгчийг тодруулах гэж байгаа эгзэгтэй мөчид төрийн тэргүүн ийм битүү хатуу үг хэллээ. Улс төрийн намууд дотроо учраа олохгүй бужигнаж байгаа энэ үед, Ерөнхийлөгч ийм үг хэлсэн нь бас л эх адаггүй эрэл сурлын эхлэлийг тавив бололтой.
Төрийн тэргүүн төрийн жолоог хэнд атгуулахаа хэлээд гарэас нь хөтлөөд гараад ирдэг нь тиим ч хүн жигшмээр муухай зүйл биш юм билээ. ОХУ-ын Ерөнхийлөгч Борис Ельцин В.Пу-тиныг бүрэн эрхээ дуусахаас гурван сарын өмнө шинэ жилээр ард түмний өмнө гараас нь хөтлөөд гаргаад ирсэн шүү дээ. В.Путиныг эдүгээ Оросын ард түмэн хоёр дахь удаагаа сонгоод байна. Хэрэв Н.Багабандийг дараагийн хүнээ яг Борис Елцин шиг нэрийг нь хэлээд, гараас нь хөтлөөд гараад ирвэл ард түмэн түүнийг В.Путин шиг сонгож л орхино. Монгол Улсын Ерөнхий-лөгчөөр хоёр удаа сонгогдож, төрийн тэргүүний өөрийн загварыг бий болгосон хүний хувьд ийм алхам хийх нь улс төрийн намууД уутандаа багтахгүй байгаа энэ цаг мөчид, төр, ард түмэнд хэрэгтэй юм биш үү. Төрийн өндөр албан тушаалтанг гараас нь хөтөлж гаргаж ирэх үзэгдлийг гад-ных гэж гадуурхаж болохгүй. Засгийн эрхийг Ардчилсан холбоо эвсэл барьж байхад УИХ-ын олонхийн бүлэг Ерөнхий сайдад Да.Ганболдыг долоон удаа нэр дэвшүүлэхэд Ерөнхийлөгч тэр тоогоор нь буцаагаад оронд нь хэдэн хүний нэр заахад эвслийнхэн Ерөнхий сайд Ж.Наранцацралтын нэрийг дэвшүүлж, Ерөнхийлөгч дэмжиж байсан билээ. Тэр төрийн тэргүүний оролцоотой эвслийн сонголт буруу байгаагүй. Гурав дахь Ерөнхийлөгчийг тодруулах сонголтын өмнө Н.Багабандийн том сонголтыг сонгогчид хүлээж байна.
Г.ЭРДЭНЭБАТ
(өдрийн сонин 2005-03-10 061)
(өдрийн сонин 2005-03-10 061)