Хар Хорин брэнд болж, үндэсний хувцас европжив

Ийнхүү зугаацахын тулд багагүй мөнгө зарцуулахыг яана.
АПУ-гийн санхүүжүүлсэн Хар хорин загварын шоуг үзэхийн тулд нэг хүн 30 долларын такс төлжээ. Өмнө нь Алтан говь загварын шоуг үзэхийн тулд 25 доллар зарцуулсныг бодвол ханш нь бага зэрэг өссөн байгаа биз. Иймэрхүү шоунд ирэх нь дээдсийн хүрээллийнхний нэр төрийн хэрэг байдаг бололтой. Том танхим үйлчлүүлэгчээр дүүрэн байдаг. Ууган манлай хүнсний үйлдвэр гэж цоллогддог АПУ компани шоу бизнест хүч сорих болсон нь хачирхалтай санагдаж байна уу. Тус компанийн дэд захирал Б.Батжав Хар хорин шоун дээр хэлеэн үгэндээ АПУ компани үндэсний томоохон үйлдвэрлэгчийн хувьд үндэсний гэсэн тодотголтой бүхнийг боломжийнхоо хэрээр дэмжиж иреэн билээ. Бид өнөөдрийн энэхүү арга хэмжээг хамтран зохион байгуулж байгаагийн гол утга учир нь монголчууд бид монголоороо сэтгэж, монгол маягаар үйлдвэрлэж чадвал ямар ч гайхамшгийг бүтээх чадвартай гэдгийг Та бүхэнд үзүүлэхэд оршиж байгаа юм гэлээ. Б.Батжав захирлын тайлбарласан дээрх ариун зорилгоос гадна брэнд бүтээгдэхүүнийхээ нэрийг хүмүүсийн ой тойнд суулгах давхар санаа агуулдаг болов уу. Гэхдээ топ загвар өмсөгчид Хар хорин пивог тодотгож байна уу, эсвэл 80 жилийн түүхтэй АПУ-гийн дээд зэрэглэлийн пивоны нэр хүнд эдгээр гоо бүегүйчүүдийг чимж байна уу гэдгийг ялгахад бэрх. Зоогийн газрын тансаг ширээнд хүндтэй заларсан Хар хорин пивог хар л даа. Өмнө нь Алтанговь пиво эдгээр ширээг хаанчилж байсан. Загварын шоуны нэр ч Алтанговь-ийн амьдаа байсныг сануулах юун. Браво, Хар хорин гэж хундага тулгах л үлдэх шив дээ. Энэ үдшийн зочид шар айрагтай хундагануудаа тулгаж байхад хэн ч хачирхахгүй. Эртний нийслэл Хар хорумын нэр эээн Чингисийн нэр шиг брэнд болох нь. Хар хорин шоу. Хар хорин пиво гээд л… Хар хорин, Алтанговь тансаг үдшийн өнгийг тодорхойлж ахуйд торгон хувцасны жилийн өнгийг тодорхойлох талаар Торго салоны эзэн Б.Ачтуяамаа ярьж байна.
-Жил жилийн торгоны моодыг тодорхойлохын тулд жилд нэг удаа загварын шоу хийдэг. Аравдугаар сарын 29-нд Алтанговь загварын шоугаа хийснээс хойш Хар хорин шоуныхаа бэлтгэл ажилд орсон. Энэ удаа бид үзэгчдэдээ 60 загвар толилуулж байна. Алтанговь-ын нэг ч загвар энд давтагдаагүй гэж тэр хэллээ. Хар хорин-доо бэлтгэхийн тулд эднийхэн цагаан сараас хойш торгон хувцасны захиалга аваагүй гэсэн. Хар хорин загварын шоуд хүрэлцэн ирэгедийн нүдийг хужирласан үндэсний хувцасны гоёмсог загварууд бүгд дизайнер О.Болдын бүтээл.
-Алтанговь шоу шинэ жилийн өмнехөң эохиогдсон болохоор үдшийн загварууд голчилж байсан. Харин энэ удаа хавар болж айгаа болохоор гадуур хувцас, оюутнуудын хонхны баярт тохиромжтой гоёлын эагварууд ноёлж байгаа гэж тэр тайлбарлав. Энэ зун тод цайвар, гэгээтэй өнгийн үндэсний загваруудыг европынхтой зоригтой хослуулсан торгон хувцас моодонд орно гэж дизайнер О.Болд тодорхойлсон. Үнэндээ түүний загварууд үңдэсний болон барууны хэв маягийг төге хослуулж чадсан байна лээ. Энэ үдшийн шоуг ивээн тэтгэгчдийн нэг нь Түшиг-ийнхэн. Тэдний ажилтнууд тансэг үнэртэй сүрчгийнхээ үнэрийг танхимд тархаахаар үйлчлүүлэгчдийн суудал руу хүртэл сүрчиг цацсан гэнэ. Гэхдээ л энд үндэсний үнэр ханхалж байлаа. Харангын Лхагваа Толин хул-аа дуулахад танхимд суугсад суудал дээрээ биелэгээ хийж, танхим тэр аяараа услзсэнийг хэлэх үү. Үндэсний гэсэн тодотголтой бүхний төлөө хундага өргөе, ноёд оо…

Б.ТӨГӨЛДӨР
(өдрийн сонин 2005-03-10 061)

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button