Ханиадны тухай та юу мэдэх вэ?

Харин үүнээс олон ханиавал ямар нэг өвчний шинж нь бронхит, ларингит, уушигны өвчин, сүрьеэ…
Өвөл голдуу бронхит тусдаг, вирус, бактериуд мөгөөрсөн хоолойг гэмтээхэд бие организм өөрийгөө хамгаалж, салс их ялгаруулдаг, ингээд ханиаж эхэлдэг. Хэрэв мөгөөрсөн хоолой байнга өвдвөл архаг бронхит болж, та байнга ханиадаг болно. Энэ үед тамхины утаа өвчнийг үгдрүүлнэ. Дэлхийн бүх эрчүүдийн 1/5 нь, эмэгтэйчүүдийн 5 хувь нь архаг бронхиттой байдаг. Бронхиттой хүмүүсийн 80 хувь тамхи татдаг. Сүү уух дуртай тамхичид сүү уудаггүй тамхичдыг бодвол бага ханиадаг байна. Архаг тамхичид болон тамхитай орчинд байнга байдаг хүмүүс өглөө хуурай ханиалгадаг. Харин бронхит, уушгины хатгаа туссан үед үдэш орой их ханиалгаж, цэр ялгардаг. Зүрхний дутагдалтай хүмүүс орой их ханиадаг. Харин шөнө ханиах нь астм, сүрьеэ, уушигны өмөн үүгийн шинж байж магадгүй.
Харшилтай байнга ханиадаг хүмүүс агаарын бөмбөлөг үлээх сайн гэж эмч нар зөвлөдөг. Бие, сэтгэлийн хэт ачаалалд орсон үед ханиалгахыг нервийн гаралтай ханиад гэдэг, тайвшруулах эм уувал зүгээр болно. Трахеит өвчний үед ханиах маш хэцүү, их өвддөг, плевритын үед бүр хажуу бөөрөөр хатгуулах нь бий. Ларингит ханиад хоолой сэрвэгнүүлдэг бол астмтай хүн хуурай, исгэрч буй мэт ханиаж, амьсгааддаг.
Уушгины хатаа, сүрьеэ, өвчний үед цэр ихтэй ханиаж, цус, идээ бээр үзэгдэж, бас цээжээр хатгуулж өвдөж халуурдаг. Гурван долоо хоногоос илүү ханиад үргэлжилбэл эмчид хандах шаардлагатай.
Судалсны үндсэн дээр хуурай ханиадны үед төмөр уух хэрэгтэй гэж эмч нар зөвлөж байна. Туршилт хийхэд төмөр ууж байсан өвчтнүүдийн 80 хувь нь ханиах нь багасч, 1/3 хувь нь бүр ханиахаа больжээ.
Хуурай, цэргүй ханиадаг бол тусупрекс, кодеин ууж болно. Цэр ихтэй, ханиахад хэцүү бол мукаосол, бромгексин, мукалтин уугаарай. Эдгээр эмийг нэгэн зэрэг ууж болохгүй. Хэрэв цэртэй ханиах үед тусупрекс уувал цэр улам их хуримтлагдаж, үрэвсэл ихэснэ. Хуурай ханиалгаж байгаа бол бромгексин бүү уу, ер нь цэрээ залгихын оронд нулимж хаях хэрэгтэй. Чихэр өвс, нил цэцэг, одуу өвсний навч /алтеи/ цэр ховхолдог.
/Хань 2005-02/

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button