Хугацаа нь хэтэрсэн зээлийг чөлөөлөх зарын цаана ямар үйл ажиллагаа явагддаг вэ?

ахан дүүс, анд нөхдийн ариун холбоо үгүй болж, хэдэн бор төгрөгийн төлөө худал ярьж, хулгай хийн луйвардах аргад бүгд л автаад байна. Төрийн эрхийг баригчид нь томоохон бизнесмэнүүдтэй нийлэн ашиг хонжоо горилон хэсэг бүлэг хүмүүсийн сэтгэлд нийцүүлсэн хуулийг баталж хувь хүртэнэ. Овсгоотой нэг нь хээл хахууль өгч дарга сайдын улыг долоон амьдрах аргаа төвөггүй олж буй нь нууц биш юм. Дээд албан тушаал хашдаг томчуудын хууль бус үйл ажиллагааг хэн ч үл шалгана. Шалгасан ч хариуцлага үл тооцно. Нийгэм бүхлээрээ луйврын аргад суралцаж мөнгө олж болох бүхий л хууль бус үйлдлийг судалж гарамгай сайн хэрэгжүүлж байна гэхэд хилсдэхгүй болов уу.
Хүний төрлийг олж төрсөн л хойно хэн ч гэсэн элбэг дэлбэг хангалуун сайхан амьдрахыг хүсэх нь мэдээж. Гэтэл ийм бололцоо манай нөхцөлд шударга үзэлтэй хүнд тун ховор олдоно. Ажил үүргээ үнэнчээр гүйцэтгээд адлагдаж байгаа болохоор урам зориг нь мохож сэтгэлээр унан архичин хэмээх эгнээг нэг нэгээрээ нэмсээр.
Ажил албандаа амжилт гаргадаггүй юм бол наймаа хийж амьдралаа өөд татья гэсэн хүмүүс орон байраа барьцаалж байгаад бизнесийн бяцхан эргэлдэх хөрөнгөтэй болно. Гэвч хөлөө олж сууриа зоосон том компаниудын салхинд цохигдон шатдаг. Ингээд нөгөө нуухыг нь авах гэж нүдийг нь сохлов гэгчээр амьдралаа өөд нь татах гэсэн биш орон гэр ч үгүй болдог.Ийм л хэцүү үед нь хугацаа нь хэтэрсэн зээлийг чөлөөлж барьцаалагдсан эд зүйлсийг нь гаргуулж өгнө гэсэн бурхны аврал шиг зар ийм байдалд орсон хэний ч анхаарлыг татах нь мэдээж. Энэхүү зарын дагуу холбогдож барьцааны хөрөнгөө чөлөөлүүлэх өндөр хүүтэй зээлийн гэрээ хийснээр банкны луйврын сүлжээнд хүссэн хүсээгүй оролцож эхэлдэг байна. Өөрөөр хэлбэл чонын амнаас гараад барын аманд орсонтой адил юм. Орох оронгүй болохын даваан дээр нь тусалж байна гээд зээл чөлөөлдөг этгээдүүд зээлдэгч нарт амандаа орсон мөнгөний хэмжээг хэлж зөвшөөрүүлэн барьцааны зүйлийг өөрсдөдөө шилжүүлэн төлбөр хийх хугацааг нь сунгаж буян болдог гэнэ. Гэтэл энэ нь буян гэхээсээ илүү тамын тогооны үүдийг нээсэнтэй дүйцэхүйц аймшигт дарамтыг үүсгэдэг аж.
Учир нь зээл чөлөөлдөг баатрууд мөнгө олох гэж арга ядан яваа үйлчлүүлэгчдээ сэтгэл санаагаар дарамталж, гар утас, алт мөнгөн аяга, үнэт эдлэлийг нь нэг нэгээр нь хувааж өөрсдийн болгоно. Хэрвээ эсэргүүцвэл байрыг нь зарж борлуулна гэсэн сүрдүүлдэг гэнэ. Орон гэртэйгээ л үлдэж байвал бусад нь яах вэ гэсэн хөөрхийлөлтэй байдалд хүрсэн зээлдэгчид арга буюу тэдний эрхэнд орж боолчлогдоно.
Банк хугацаа нь хэтэрсэн зээлэнд алданги тооцож төлбөр тавьдаг бол зээл чөлөөлөгчид хувийн шорондоо хорино. Гадаадын мафитай кинонд гардаг ши ийм аймшигт үйлдэл монголд байдаг гэхээр сонссон хүн сэрдхийх нь аргагүй биз.
Хамгийн хачирхалтай нь зээлийг чөлөөлдөг этгээдүүд банкны бүх дасны гүйлгээг хянадаг төдийгүй эзнийх нь зөвшөөрөлгүйгээр данснаас нь мөнгө гаргуулж авч чаддаг эрх мэдэлтэй байгаа аж. Ялангуяа барьцаанд байгаа зээлдэгч нарынхаа данснаас өөрийнхөө мөнгийг авч байгаа юм шиг л авдаг гэхээр томчуудын хүрээнд танилтайн илрэл болов уу. Уг нь эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр данснаас нь мөнгө авах байтугай хэдэн төгрөг байгааг шалгах ч эрх тэдэнд байхгүйсэн. Тэгэхээр энэ боломжийг нээж өгч байгаа банкны ажилтан, захирлууд ч энэ сүлжээнд хамрагддаг болох нь тодорхой юм. Харамсалтай нь эдгээр хууль зөрчигчдийн үйлдлийг нотолж, нэр ус өнгө зүсээр нь холбогдох газар нь мэдэгдэх бөх зүрхтэй хохирогчид байдаггүй бололтой. Хувийн шоронд нь хоригдож, үнэтэй цайтай бүхнээ дээрэмдүүлсэн иргэдийн сүнсийг нь зайлтал айлган сүрдүүлдэг учраас утсан чинээ улаан амиа авч үлдэхийн тулд хэн тэднийг илчлэх билээ дээ. Аль байдгаа шавхаж наагуур цаагуур гүйсэн овсгоотой нэг нь барьцааны байраа салган эсэн мэнд хоёр яс салж байгаа бол үнэхээр хоёр чихнээс өөр өгөх хөрөнгөгүй нэг нь байраа зарагдтал өөрийн биеэ барьцаалж шүүхийн шийдвэрээс гаргасан ялын тогтоолгүйгээр шоронгийн хоригдол байсаар байна. Хар дарсан зүүд шиг ийм байдалд өртсөн олон тооны иргэд байгаа ч хэн ч ам нээхийг үл хүснэ. Томчуудын нөлөөн дор хууль үйлчлэхээ байчихсан этгээдүүдийн гар хаана ч хүрч чадах учраас бүгд л болгоомжилдог байх.
Ер нь их мөнгөний ард ямар нэгэн хууль бус үйлдэл байдаг гэдгийг энэхүү банкны сүлжээ харуулж байх шиг. Тиймээс иргэн та зээл авахаар зэхэж буй бол нэгийг бодож, зөвийг тунгаагаарай. Болчимгүй хийсэн нэг илүү алхам таны амьдралыг үнэ цэнэгүй болгох байх шүү.

А. Мөнгөн.

2005.02 Хүмүүсийн амьдрал

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button