АН хэнийх вэ?

Одоо болж буй үйл явц Эрэл нам АН-тай эвссэнээс эхэлсэн болов уу. АН олон фракцтай гэдэг боловч ердөө хоёрхон том ашиг сонирхлын бүлэглэлтэй ажээ. Тэдний нэгтэй нь Эрэл нам эвссэн хэрэг. ИЗНам нөгөөдөх том бүлэглэлтэй нь эвсжээ. Энэ хоёр том бүлэглэл сөрөг хүчин байхдаа овоо хэл амаа ололцоод байдаг байснаа УИХ-ын 2004 оны сонгуульд бараг ялж АН-ын гайгүй гэгдэх лидер Ц.Элбэгдоржийг ЕС болгонгуутаа тэмцэлдэж эхэллээ. Бодвол нэг том бүлэглэлийн лидер болох АН-ын дарга асан М.Энхсайхан (энд тайлбар хийлгүй горьгүй нь, би бээр АН-ыг дэмжигч даган баясагч бөгөөд энд YЗХ-ны хуралдааны Р.Гончигдоржийг АН-ын даргаар томилсон шийдвэрийг хүчинтэй гэж үздэгээс ийн бичив.) хусмаа голсон уу эсвэл АН-ын дарга Р.Гончигдорж гуай Энхсайханыг ерөнхийлөгчид өрсөлдүүлэхгүй гэсэн үү өөрөө ч үзээд алдмаар санагдсан уу ер нь их ойлгомжгүй. Ямар ч байсан Энхсайханыгаа YЗХ-аараа авч хаяаад өөрийгөө залж мөн YЗХ-аараа МАХН-ын бүлэгт нэгдэн ажиллахаар болоод байна. Ер нь Гончигдоржийн эдгээр үйлдэл их сонин, тэрээр YЗХ-аа дагуулаад байна уу, YЗХ нь Гончигоогоо дагаад байна уу ялгахад бэрх. Хөөрхийг урвагч энэ тэр гээд л элдвээр хэлээд байх юм. Ерөнхийлөгч болчихвол эрхэмээ гээд цөм дагаж харайлдах байх даа. Гэхдээ Гончигоо, Энхсайхан хоёр энэ янзаараа бол хэн нь ч энэ удаагийн ерөнхийлөгчийн сонгуульд ялж чадахгүй. Тэдний улс төрийн рейтинг нь ойрын 5 сар сэхэхгүйгээр байнга унаж байгаа. Тэгээд ч манай их удирдагч Н. Энхбаяр шиг Их өр мөр гэсэн гайхмаар шоу хийх боломжоор хомс байгаа. Бас дээр нь хоёулаа АН-ын дарга болчихоод байгаа зэрэг нь инээмдэмтэй эмгэнэлтэй харагдаад байгаа юм. Мэдээж энэ бүхнийг сонгогч түмэн маань харж л байгаа. Гончигоогийн энэ эмгэнэлт үйлдлүүдийг хараад хүмүүс ялангуяа залуус машид ундууцаж байна. Энхсайханыг урагшгүй гэж харааж байна. Гэхдээ юм гэдэг хоёр талтай байдаг юм болохоор энэ хоёр лидер маань өөрсдөдөө бол зөв л юм хийгээд байгаа л даа. Гончигоо Элбэгээгийн ЗГазрыг аварлаа. Энхсайхан маань ямар ч байсан ерөнхийлөгчийн марафондоо оролцохоор боллоо. Ер нь хүмүүс дан ганц Гончигоод л ундууцаад байна. Энэ болж байгаа АН-ын хөл толгой нь мэдэгдэхгүй бужигнаан бол АН-ын лидерүүд гэгдэх Гончигдорж, М.Энхсайхан, Ц.Элбэгдорж нарын хийж байгаа ажил. Мэдээж үүнд МАХН-ын явуулга хутган үймүүлэлт орсон ч байж магад /Хэдийгээр хүмүүс коммунист арга гэдэгч энэ аргыг манж хятадууд миний мэдэхээр лав л Мандухайгын үед ч хийж байсан байх аа/. Энэ гурав АН-ыг өөрсдийнхөө ашиг сонирхлын талбар болгон тоглож байна. Гончигдорж яагаад АН-ын дарга болох гээд байгаа юм бол, АН-ын даргыг солих маш чухал, тийм шуурхай шаардлага байсан юм уу, Энхсайхан яагаад даргаасаа буухгүй гээд байна аа. Олонхиороо л аваад хаячихсан шүү дээ түүнийг. Ер нь Энхсайхан яагаад л ерөнхийлөгч болох гэж үхэн хатан зүтгээд байгаа юм бол. МАХН-ыг хянах гэж тэр үү, тэгвэл яагаад заавал Энхсайхан гэж? Арай шударгаараа Бат-Yүл байж яагаад болохгүй гэж. Элбэгдорж яагаад ЕСайдаасаа буухгүй гээд байна аа? Өөрөө бол урагш хараад өмнөх агуу удирдагчийн холион бантанг үргэлжлүүлж л суугаа шүү дээ. Тийм муухай юмнаас хамраа чимхээд зайлах юм уу, хутган самарч олонд дэлгэн үзүүлмээр юм биш үү, Өөрөө буувал МАХН засгийн газраа байгуулаад бүүр хутгаж самарч үзүүлэх хүнгүй л болно л доо. Гэвч өөрөө бас хутган самарч бидэнд үзүүлэхгүй л байна шүү дээ. Тиймээс байсан байгаагүй адил юм биш үү.
Тйимээс журмын эрхэм андуудаа, одоо АН энэ гурван бялдууч, лидерийн оронцогуудаасаа салах цаг болсон байх аа. Намаасаа хуучных шиг хөөдөг ч юм уу нэг тиймэрхүү арга хэмжээ аваад хэн ч биш болгох хэрэгтэй. Яагаад ч өрөвдөж болохгүй. Хичнээн гавьяатай байсан ч гэсэн яалт ч үгүй хариуцлага тооцох хэрэгтэй. АН-ын нэр хүнд асар хурдан унаж байна. Буруутан нь хэн бэ гэдэг нь илт байна. Энхсайхан өнгөрсөн сонгуульд намаа сайн удирдсан тул даргаас нь авж хаялгүй ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдүүлэх ёстой юм гэж үү? Гончигдорж аль ерээд оноос ардчилалыг хөгжүүлэх үйлсэд зүтгэсэн гэж дарга болгох ёстой юм уу? Эсвэл намаасаа хөөхгүй байх ёстой гэж үү? Элбэгдоржийг АНУ-д улс төр судалж туршлагажсан хуучин бууны хугархай гэж авж үлдэх ёстой юу?
Энэ асуултуудын хариулт нь ердөө л YГYЙ. Тэднээс намаа цэвэрлэх хэрэгтэй. Яах юм бэ байлгаж улам л бантагнуулаад байна шүү дээ. Авж хаячихаад л Бат-Yүлээрээ толгойлуулаад ерөнхийлөгчийн сонгуульд хүчээ үзсэн нь онох вий.
Эцэст нь хэлэхэд АН-ын одоогийн бантангуудаас Бат-Yүл, Баабар гэх мэтийн биеэ даасан лидерүүд дөлж холуур тойроод байх болж. Харин ч дуугарч, хашгирч, уурлаж, харааж, бичиж, илтгэж байх ёстой хүмүүс нь шүү.
МАХН-ын хувьд гэвэл инээд алдаад л сугаад байхаас яахав. Нэг хэсэг жигүүр энэ тэр гэж хэсэг нөхөд дөвчигнөсөн ч хөөрхий чимээгүй болсон. Харин их удирдагч Энхбаяр маань ерөнхийлөгчид дэвших үү яахав гэдгээ шийдээгүй л байх шиг. Энэ удаад бол дэвшчихвэл бараг шууд болчих бололтой. Тиймээс л их удирдагчид маань таалагдахгүй, их амархаан хожчихдог хөзрийг тоглоом шиг санагдаад жоохон урамгүй байгаа бололтой. Харин Улаан ч юм уу, хэн нэгэн тоглоомын шинж чанартай хүнийг 4 жил байлгаж байвал зүгээр юм уу гэж бодож байгаа бололтой. Юутай ч гэсэн нам дотроо Улаан энэ тэр гэсэн нэрсийг сэм цуурхуулаад журмын нөхдийнхөө янзыг нь үзэж хандийг нь харж байгаа бололтой. Их удирдагчийн хувьд бол Улаан гэсэн хувилбар их л бодит, зөв шийдэл мэт. Өөрөө тэртэй тэргүй бараг л ерөнхийлөгчөө удирдчих юм чинь сонгуульд хөөрцөглөөд хэрэггүй гэж бодсон бололтой. Нөгөөтэйгүүр намаасаа холдох хэрэг гарна. Түүнийн журмын нөхөд хэдийгээр итгэлтэй боловч жоохон ч гэсэн холдвол өөрийг нь бүүр холдуулчих нөхөд бас бий тул ерөнхийлөгчийн суудал их удирдагчид нэг их сайхан харагдахгүй байгаа.
За тэгээд би АН-ын хийгээд МАХН-ын өнөөгийн байдлын талаархи өөрийн бодлыг тэрлэлээ. Нөхөд үзээд умшаад, санал оноо, шүүмж мүүмжээ бичээрэй дээ хөв /Тэнгэрт хальсан эмээгийнхээ нэрийг барьж тангараглахад үүнийг бич гэж хэн нэгэн биш миний өөрийн ухамсар түлхсэн юм шүү, хардахаа азнаарай./

Б.МӨНХБАЯР

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button