Коктейль

Төрөл бүрийн амин дэмээр найруулгатай энэ ундааг гэр бүлийнхэндээ зориулан хийж өгвөл таалагдах ч юм бил үү. Эзэгтэй та богино хугацаанд хялбархан хийж болох амтат коктейлиор гэр бүлийнхнийгээ дайлвал ямар бэ.

Чангаанзны
Чангаанзыг яснаас нь салгаж, бага зэрэг усанд хийж буцалгана. Зөөлөн болон үед нь шүүж, саванд хийн хатаана. Дээрээс нь буцалсан хүйтэн сүү, мөхөөлдөс, элсэн чихэр нэмнэ. Сайтар хольж, цахилгаан хутгагчаар найруулаад л гүйцээ. Энэ коктейлийг мөстэй уувал бүр ч янзын амттай.
Орц Чангаанз 500 гр, сүү 200 мл, мөхөөлдөс 100 гр, элсэн чихэр 100 гр

Зөгийн бал
Эн түрүүнд зөгийн балыг түүхий өндөгтэй хольж хутгана. Дараа нь бага зэрэг исгэлэн амт оруулахын тулд нимбэгийн шүүс нэмээрэй. Коктейль хэр амттай болох нь сайн хутгаснаас шалтгаална. Тиймээс дахин сайтар сэгсэрээрэй.
Орц Зөгийн бал 150 гр, нимбэгийн шүүс 1 амны халбага, өндөг 2 ш

Нимбэг
Мөхөөлдөс дээр нимбэгийн ханд, хийжүүлсэн цэвэр ус нэмж, хоёр минут орчим тасралтгүй хутгаарай. Аяганд хийхдээ мөс дагуулж, өнгө үзэмж нэмэхийн тулд шилэн аягын амсарт зүсэм жүрж шигтгэж өгвөл тансаг харагдана.
Орц Мөхөөлдөс 50 гр, нимбэгийн ханд 1 халбага, хийжүүлсэн цэвэр ус 500 мл

Шоколад
Шоколадны кремээ хав халуун сүүн дээр хийж, бүлээн болтол нь хутгана. Бэлтгэж байх зуур элсэн чихэр нэмж дахин холиорой. Хамгийн сүүлд коктейль бэлэн болох үед дээрээс нь квиний шүүс бага зэрэг нэмж, өнгө үзэмж нэмээрэй. Ингээд л таны шоколадны коктейль бэлэн боллоо.
Орц Шоколадны крем 50 гр, сүү 500 мл, квиний шүүс 2 халбага, элсэн чихэр 100 гр

Интоор
Интоорын шүүсийг нимбэгийн шүүстэй холино. Элсэн чихэр нэмж, зөөлөн гал дээр буцалгана. Дээрээс нь бага зэрэг давс хийгээд, сэрүүн газарт тавьж хөргө. Хөрсөн ундаан дээр хүйтэн сүү нэмж, цахилгаан хутгагчаар хольж, аягална.
Орц Интоорын шүүс 200 мл, нимбэгийн шүүс 1 халбага, сүү 100 мл, элсэн чихэр 80 гр, давс
/Weekend 2005/08/

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button