Унтлагын өрөөгөө өөрчилье

Магадгүй таны сайхан амарч чаддаггүй чинь үүнтэй ч холбоотой байж болох юм. Тэгвэл ямар өнгөөр будах вэ? Ямар ч өнгөөр будаж болно. Гагцхүү бүдэг байх нь чухал. Мөн ханын бүдэг өнгийг хурц бус гэрэл бага зэрэг зөөлрүүлдэг. Тиймээс өнгөний тал дээрх сонголт таны талд. Бас нэг зүйл дуулгахад, унтлагын өрөөний ханын обой, эсвэл будаг ямар нэг хээ хуаргүй байвал зохимжтой. Тодруулбал цулгуй бүдэг өнгөтэй байвал сайн. Харин зочны, ажил хэргийн өрөө хурц тод өнгөтэй байвал зохимжтой.

Энэ чиглэлээр сүүлийн үед дэлхий нийтэд цайвар ногоон, шаргал өнгө зонхилж байгаа гэнэ. Унтлагынхаа өрөөний ханыг ямар өнгөөр будахаа мэдэхгүй байгаа бол, таных шиг унтлагын өрөөнд ямар будаг байвал зүгээрийг http//www.cockermouth.org.uk/designstudio/ сайтаар ороорой.

Гэрэл хамгаас чухал
Хэрвээ таны өрөөнд хурц гэрэл байдаг бол түүнийгээ авах хэрэг гарах нь дээ. Мэдээж өөрөө хүсвэл шүү дээ. Учир нь хурц гэрэлд хүн амарч чаддаггүй гэнэ. Унтлагын өрөө том байхын хэрээр түүнийг гэрэлтүүлэх гэрэл нь хурц, тод байх албагүй. Товчхондоо унтлагын өрөөнд бүүдгэр, эсвэл өнгө өнгийн хурц бус гэрэл зохицно. Мэргэжлийн дизайнерууд үүнийг хамгийн сонгодог арга гээд тодорхойлчихсон. Ийм л нөхцөлд сая хүн сайхан амарч чаддаг.

Та гэрлийг зөвхөн таазанд л байрлуулж болно гэж боддог уу. Тэгвэл энэ чинь эндүүрэл. Унтлагын өрөөний хувьд тааз бус ханын гэрэл илүү зохимжтой төдийгүй дизайн нь ч өвөрмөц байдаг. Гэхдээ ийм гэрэл нэг их олон байх шаардлагагүй. Өргөн орны хоёр талд л байхад хангалттай. Харин ямар дизайн, хийцтэй ханын гэрэл байрлуулах нь таны хэрэг. Хэрвээ энэ талаар ямар ч мэдээлэлгүй бол http//www.lampsplus.com/htmls/lightingtips/bedroom.asp сайтаар ороод үз, санаа авах зүйл олон бий.
Дашрамд дурдахад, унтлагын өрөөнд ширээний гэрэл, чамин хийцтэй лаа зэрэг нь илүүдэхгүй шүү.

Зай их тусам амрах боломж нэмэгдэнэ
Юун түрүүнд өрөөний талбайг зөв ашиглаж, унтлагын өрөөг хангалттай зайтай байлгах нь чухал. Энэ бол хамгийн эхний алхам. Манайхан унтлагынхаа өрөөг агуулах шиг л байлгадаг улс. Сэтгэлзүйчдийн тайлбарлаж буйгаар унтлагын өрөө давчуу байхын хэрээр хүмүүсийн алжаал тайлах, амрах нөхцөл нь хумигддаг гэнэ. Өөрөөр хэлбэл, тэнд ор, шүүгээ, сандал л байхад хангалттай.
Хэрвээ та өдөр бүр амарсан шиг амрахыг хүсвэл өрөөгөө зайчлах талаар одооноос бодож эхэлсэн нь дээр. Энэ талаар илүү их мэдээлэл авахыг хүсвэл http//www.designcommunity.com хаягаар ороод үзээрэй.

Тавилга
Мэдээж унтлагын өрөө сайхан амарч болохуйц тухтай байх нь чухал. Дизайны тал дээр унтлагын өрөөний тавилгын гүйцэтгэх үүрэг их. Yүний дотор ор. Нэгэнт унтлагын өрөө гээд нэрлэчихсэн юм чинь ойлгомжтой. Ор төдийчинээ өргөн, дэлгээстэй, өвөрмөц дизайнтай байна тэр хэмжээгээр энэ өрөөний өнгө үзэмж нэмэгдэнэ. Унтлагынхаа өрөөний дизайныг сайжруулахаар шийдсэн таны хувьд ор онцгой анхаарах зүйлүүдийн нэг. Өнгө өнгөөр алагласан том том өдөн дэр хэчнээн гоё харагдана гээч. Мөн бүтээлэг ч чамгүй гоё байх ёстой. Энэ тал дээр эмэгтэй хүмүүс илүү их мэдрэмжтэй байдаг. Санал болгоход ямар дизайнтай ор танайд зохих эсэхийг http//www.bedbathandbeyond.com/ сайтаас харж болох юм.

Цонхны тухайд том байх тусмаа сайн. Цэлийсэн том цонхны тавцан дээр чамин савтай амьд цэцэг байна гээд төсөөл дөө. Унтлагын өрөөнд байх ёстой зүйлийн нэг яах аргагүй амьд цэцэг.
Хананд байрлах уран зураг унтлагын өрөөний бас нэгэн имиж. Сэтгэлзүйчдийн нотолсноор Хүн орой бүр уран зураг сонирхвол энэ нь багагүй амралт болдог гэжээ.
Манайхан унтлагынхаа өрөөнд хөгжим, зурагт, РС тоглоом гээд байж болох бүхнийг байлгах гээд байдаг сул талтай. Гадаадын дизайнерууд үүнийг буруушааж байна. Өрнөдийн өндөр хөгжилтэй орны иргэд үүнийг андахгүй сайн мэднэ. Нэгэнт амралтын өрөө гэсэн болохоор чимээ, шуугиан ихтэй, сонирхол татахуйц зүйл байх нь утгагүй. Хэрвээ таны өрөөнд энэ бүгд байгаа бол зочныхоо, эсвэл ажлынхаа өрөөнд оруулчихаарай. Харин түүний оронд мини номын сан байвал дээр.

/Ням гариг 2005-08/

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button