Тонкоцү рамэн хийж сурцгаая.

Тонкоцү шөл хийх арга
1.Бага зэрэг махтай гахайн шулсан ясыг том хэсгүүдэд хуваана.
2.Хоолны том саванд ус хийнэ. Ясаа нэмж буцалгана.
3.Буцалж буй шөл рүү цэвэрлэсэн бөөрөнхий сонгино, сармис нэмнэ.
4.Шөлний дээгүүр хөвөн гарч ирэх нитгийг байнга хамж авна. Гурван цаг буцалгана.
5.Дараа нь гал тогооны цаасаар шүүлтүүр хийж шөлийг өөр саванд юүлнэ.
Шөлний махыг бэлтгэх арга
1.Гахайн махаа 4-5 хэрчим зүснэ.
2.Юүлж бэлдсэн тонкоцү шөлөө хоолны том саванд хийж дахин буцалгана. Yүн дээр хэрчсэн махаа нэмж нэг цаг буцалгана. Дээгүүр нь хөвөх нитгийг байнга хамж аваарай.
3.Махаа болохоор нь шүүж авна.
4.Хоолны өөр саванд шишийн цуу, нунтагласан цагаан гаа, шүүж авсан махаа зэрэг хийнэ.
5.Yүнийг 20 минут зөөлөн галаар буцалгана.
6.Цуунд амталсан махаа 7-8 мм-ээс нимгэн хэрчим болгон зүснэ.
Тонкоцү рамэн хэрхэн бэлэн болох вэ?
1.Саванд ус буцалсны дараа гоймонгоо хийж 1-2 минут чанахад болно.
2.Гоймонгоо том шаазанд шүүж аваад дээрээс нь тонкоцү шөлнөөсөө хийж байлгавал гоймон сайхан амт орно.
3.Одоо гоймонгоо шөлнөөс гаргаж сэврээнэ.
4.Тонкоцү рамэнг дунд гарын айргийн шаазан, эсвэл том хумбагар модон аяганд аягална. Эхлээд аяганы ёроолд гоймонгоо зулж хийгээд тонкоцү шөлөөр аяганы 70-80 хувийг дүүргэнэ.
5.Дээрээс нь ногоон сонгино хэрчиж, нэг аяганд 3-4 хэрчим гахайн мах хийнэ.
6.Аягатай рамэн дээрээсээ хар, улаан перецийг хөнгөхөн цацаж амтлаарай.
/Ням гариг 2004/32/