Түүх бидний ирээдүй

Гэтэл бид, хөгжөөгүй нь хүлцэнгүй байснаас хэмээн догшин болохыг номлон өнөө л Оросуудын зааж өгснөөр л тууж явна. Тусгаар тогтнолоо алдснаа шашин руу чихнэ. Эцсийн бүлэгт 16-р зуунд Монголчууд шашинтай, шашингүй Хятадтай хамт Манжын захиргаанд орох л байсан. Харин Хятадад уусаад алга болчихоосоо өмнө нэг шашины доор нэгдэж амжсан юм. Тэр утгаараа бид Хятадын соёлын хүрээнд орчихолгүй, ондоо соёл иргэншлийн төлөөлөгчид болон үндэстэний өвөрмөц төрхөө авч үлдсэн.

Тэгтэл манай манлай нийтлэгч Баабар ‘’Ингэхэд Монгол маань хаана байралдаг билээ’’ гэсэн нийтлэлдээ Монголоо ч хаа байгааг, хаа байсаар ирснийг мэдэн будилж маниусыгаа Зүүн Хойд Азийн орнуудын тоонд зүгээр байж байгаад чихчих санаатай. Гэтэл энэ хүн Монголын түүхийг өөр өнцгөөс олж харсан энэ талаар асар мэдлэгтэй хэмээн магтуулдаг биз дээ. Баабар л Монголыг хаа байгааг мэдэхгүй биднээс асууж байв гэж. Шавар байшинд шахцалдсаар ирсэн суурин хүмүүсээс бид чинь жаахан өөр, нүүж суудаг эсгий гэртнүүд. Тэр утгаараа ч мал хариулаад тэнэчихдэг хаа газрын нүүдэлчдтэй ойр байсан. Ойр ч байх болно.

Хөгжлийг сохроор шүтэн бэлэн зүйлийг л хүссэн бидний энэ үндэс сууриа мэддэхгүй арчаагүй байдал нь биднийг ч хэний хөнжилд оруулчихад эсэргүүцэх тэнхээгүй болгожээ. Ямар сайндаа өнөөх Зүүн Хойд Ази гэдэг Баабар нийтлэгч саяхан Американ Монголыг буй болгоё хэмээн 360 градус эргэчихсэн ‘’Ардчилал, эрх чөлөөний үзлийн гол тээгч нь соёл мөн’’ нийтлэлдээ шинэ санаа дэвшүүлж байхав дээ. Монголын хувь заяаны асуудалыг шийдэхдээ үндэстэй ард түмэн гэдгийг мартах ёсгүй. Үндэсээ ирээдүйтэйгээ холбож сэтгэх хэрэгтэй.

Өнөөгийн энэ баавар Монгол бол харь гаригаас бууж ирсэн тусгай улс. Шууд л давхар байранд бүрэлдэж мах идэх зориултаар хөдөө хэдэн золгүйчээдээ цөлсөн нөхөд. Өнгөрсөн үе нь гэж үлгэр мэт өөрсдийгөө их бодчихсон сэхүүн зантангууд. Жаахан дорой хөгжил муутай оронг бол авч үзэхгүй пүү, пай гээд нь бөөн юм болно. Харин жаахан үнэртэй ус ханхалуулчихвал хамаатах садан биш нь хамаагүй хавирганд нь наалдаад салахгүй. Тийм болохоороо ч яавал яачих, ямар ч хэвэнд ороход бэлэн үндэстэн.

Монголчууд өөрсдийгөө юм амархан сурдаг гээд байдаг чинь сайн ажиглавал тийм ч сайшаахаар зүйл биш. Зөвхөн өнгөцхөн сурах биш бүр гүнзгийд нь ороод жинхэнэ өөрийн болгоод дэлхийн хөгжилд хувь нэмрээ оруулсан Монгол энэ 80 жилд гарсангүй. Зүгээр л сармагчин аятай энд тэндээс самардан хүн дуурайж хурдан өөр хэвэнд ордогоороо бол бид алдартай. Тэгээд яахав биднийг дорд бодож байсан гадныхан, санааснаас нь жаахан илүү учир магтангууд, онгирцгоон бидэн шиг авьяастай хүмүүс байхгүй, бидэн шиг чадалтай улс үгүй гээд дэвэн дэлхийгээр нэг хашгирчихна. Санаа зовмоор

Яагаад ингэдэг юм болоо? Магадгүй энэ нь бидний түүхэн сэтгэлгээний явцад таслал үүсэн тархины угаалга (mental cleansing) хийлгэсэнтэй холбоотой. Монголчууд ерөөсөө юмыг гүнзгийд нь орж эзэмшдэггүй чинь өөрсдөө үндэсгүй болохоор тэр. Аливаа зүйлд үндэс, суурь гэж байдгийг багаасаа мэдрээгүй болохоор зөвхөн өнгөцхөн оролдоод бусдад ЛАГ болж харагдангуутаа л болчихлоо хэмээн сэтгэн орхичихно. Ухаад байнга боловсруулаад байж чаддаггүй. Аягүй амархан уйдана. Гэтэл хөгжин цэцэглэх, аливааг гартаа оруулахын ганц нууц нь оролдлого шүү дээ. Энэ оролдлого ганц үеэр ч төгсөхгүй олон үеийг дамжин үр дүн нь гардаг. Тийм ч учраас түүхийн залгамж шинж гээгдээгүй орон өнөөдөр бүрэн хөгжих боломжтой.

Ер нь түүх бол амьд процесс. Чухам үүнийг мэдэрснээр улс орны тусгаар тогнол баттай, өмнөх алдаагаа одоо үе давтахгүй, бидний ололтыг хойч үе бэхжүүлээд явах боломж бүрэлдэнэ. Хэрэв энэ мэдрэмж бий болвол бид жинхэнэ утгаараа хойч үедээ санаа тавьж байгаа хэрэг. Бидний юмнаас амархан уйддаг чинь зөвхөн өөрийгөө бодсноос бас болжээ. Дорхноо өөрийнхөө хэрэгцээг хангачихаар цааш хөгжих хөшүүргэ алга болчихно. Хэрэв тэр хүнд өөрийнх нь хийсэн зүйл оргүй алга болохгүй, хэн нэг нь залгуулаад аваад явна гэсэн итгэл байсан бол улам боловсронгуй болох болов уу?

Одоо бидэнд юунаас түрүүн энэ алдагдсан мэдрэмжийг барих хэрэгтэй. Байгаагүй байсан ч буй болгох шаардлагатай. Бид нэгэнт л суурин иргэншлийн замаар эргэлт буцалтгүй явснаас хойш нүүдэлчдэд байгаагүй ашигтай зүйлсийг ухамсартайгаар буй болгоход яадаг юм. Гэхдээ түүхийн залгамж сүнс гэдэг бол аль ч үндэстэнд бий. Нүүдэлчдэд ахуйгаар дамжиж биш харин байгальтай хослон зөн билэгийг хурцлан зүрх, тархинд нь суудаг байсан болов уу? Бид үүнийгээ л мэдрэх нь чухал. ..
ТҮҮХ бол бидний ӨНӨӨДӨР,ИРЭЭДҮЙ, ӨЧИГДӨР ч билээ.

Бидний байдал

Одоо Монголд, Монгол туургатанд бусад үндэстэнд бий, сэтгэлгээ, уламжлал, хөгжлийн гинжин холбоос алга. Хоёр их хөршөөр зэрэг шахам тархины угаалга хийлгэсэн болохоор Монгол туургатан өнөөдөр өрөвдөлтэй байдалд оржээ. Үндэстэний өвөрмөц төрхөө авч үлдэх хамгийн эцсийн тулгуур нь нүүдлийн амьдрал буюу АХУЙН болж хувирлаа. Энийг устгачихад л Монгол туургатан бүр барьцгүй болно.

Гэтэл дээрээс нь 21-р зуунд нүүдлийн аж ахуй явцгүй болж эхэлээ. Хятадууд Өвөрмонголыг УСЖУУЛАХ ажлаа улам эрчимжүүлж, дасал болсон ахуйгаас нь хөвхөлж байна. Харин Тусгаар Монголд нүүдлийн хэв маягын амьдрал хөгжлийн шахалтаар цөөрсөөр. Тиймээс АХУЙН нь үгүй бол Монгол туургатан үгүй болох уу? гэсэн асуулт зүй ёсоор тавигдах нь гарцаагүй. Суурин соёл иргэншлийн замыг дагнасан одоогийн биднийг өмнөх нүүдэлчидтэй юу холбох вэ? 21-р зууны Монгол ямар амьд, мөхөөгүй соёлын төлөөлөгчид болох вэ?

Бид суурин иргэншлийн замыг сонгожээ. Харин үүнийгээ одоо ямар соёлын үндэс дээр хөгжүүлэх үү гэдэг нь Монголчуудын өмнө тулгарсан хамгийн ТОМ асуудал. Яагаад гэвэл соёлгүй иргэншил гэж үгүй. Аливаа иргэншил соёлоороо эхлэж бусдад нөлөөлөн хүрээгээ тэлдэг аж. Өөрийн соёлыг бэхжүүлж чадаагүй Монгол, өдрөөс өдөрт үлгэрийн хурдаар бэхжиж, орчин үежиж буй Хятадын соёлын хамгийн эхний зууш болох нь ойлгомжтой.

Бид үнэхээр Зүүн Хойд Азийн хөгжлийн загварыг шууд хуулбарлаж дэлхийн хамгийн урт шахам тасралтгүй үргэлжилсэн Хятадын соёл иргэншилд наалдахыг хүслээ гэж үү? Эсвэл Барууны иргэншлийг сонгон Ромын Папын ивээлд орох уу? Эсвэл хүн царайчлахаа байгаад өөрсдийн соёлын өв дээр хөгжлийг царцалгүй цэцэглүүлж үзэх үү? Уул нь манайхны эртнээс сонгосон Төвдийн Буддизмын дэвсгэр дээр хөгжил торнихгүй гэх үндэсгүй. Харин ч зөрчилдөх зүйл багатай, шинжлэх ухаанд ганц гологдоггүй шашин чинь Буддизм. Төвдийн Буддизмтай, нүүдэлчин гаралтай Монгол улс 21-р зуунд хөгжихгүй гэх үндэсгүй. Хөгжлийн ТӨСӨӨГӨӨ өөрсдийн онцлогот түшиглэн буй болгох цаг иржээ.

Бид дандаа хүн дуурайж бусдын бэлэн юм хэрэглэдэг. Ингэх нь хурдан мэт санагдавч Монгол шиг жижэг оронд бэлэн юм хэрэглэж байгаад бэлэн хоол болчих тал бас бий. Зөв ухаарсан Буддизм бидэнд асар их оюуны тэсрэлт өгөх Мэдлэгийг агуулж байгаа. Тэр утгаараа Буддизм маань Монгол туургатаныг Хөгжлийн зам дээр гарахад тушаа гэхээсээ түлхэц болох нь гарцаагүй. Мэдлэгийг хэт сүм хийдэд төвлөрүүлөн ард олныг сохор сүсгээр залаж байсан алдаагаа даруйхан засаж сүсэгтэн төвтэй шинэ Монголын хандлагыг буй болгох хэрэгтэй.

Өнөөгийн Монголыг тасархай нэг гар, хөл, мөчиртэй зүйрлэмээр. Их бие, үндэс нь хаа байгаа юм, бүү мэд. Байсан ч юм уу? Хятад, Орос хоёрын дунд байгаа болохоор энэ хоёрын аль нэгнийх нь юм болов уу, гэж бодогдмооор. Хэрэв цаашдаа ийм байдлаар үргэлжилвэл Хятад, Орос хоёрын их биеэнд залгах асуудал ч хөндөгдөнө.

150 жил тусгаар тогтноход энэ улс ямар соёл иргэншлийн хүрээнд хамагдав. Ямар соёлыг бий болгов. Өөрсдийнх нь унаган амьдралын хэв маяг 100-д жилийн өмнөөс хоцрогдон өнөөдөр үзэсгэлэнд л байна. Одоо бол Төв Азийг гэхээсээ Зүүн Хойд Азийн алсын бүслүүрт хамрагдсан хамгийн идэвхитэй орны нэг. Тиймээс Хятадын харьяанд байлгаж эзгүйрсэн газар нутагт нь Хятадын иргэдийг байлгая хэмээн НҮБ-н Дэлхийн хүн амыг тэгш хувиарлах товчооноос мэдэгдвэл яана.

Өнөөгийн Монгол сэтгэлгээ

Монгол сэтгэлгээ хий агаарт л дэнчигнэ. Суурьгүй болохоор газардаж чаддахгүй, тиймээс ч ирээдүйн бүрхэг, ийш тийш сарвалзсан сармагчин сэтгэхүйСуурьгүй хүмүүс чинь шинэ юм авсан ч түүнийгээ өөрийн болгоод дэлхийн төвшинд гаргаж ирж чаддаггүй юм шиг байна.

Энэ нь манай яруу найрагт тод харагдаг. Энд тэндээс л Монголчуудын мэддэхгүй ном олж аван түүнийгээ дуурайн орчуулсан болчихоод Монголдоо анхных хэмээн пойдоочихно. Тэгээд л тэрнээс цаашгүй. Түүнээс биш авсан зүйлээ өөрт байгаатайгаа хольж хутгаад эргээд Барууныханд бэлэг барих чадваргүй. Өөрсдөө юмгүй хүмүүс чинь аваад л өөр дээрээ давхарлаад байхаас өөр зүйлгүй болдог аж. Улам л өөрсдийгөө гээж, сэтгэлгээгээ бантан болгожээ.

Манайхан гадныхан орж ирнэ гэхээр газартаа л харамсана. Буруу онилоод байгаа юм биш үү? Газар биш Гавалдаа анхаарах цаг ирсэн юм биш үү? Гавал чинь аль хэтийн дархлаажилтгүй болчихсон ахуйг нь сайжруулаад, аманд нь хоол хийгээд, хөнжлийг нь давхарлаад өгөхөд хужаа гэлтгүй вирустай программ тархиндаа суулгахад бэлэн байгаа юм биш үү? Эцсийн бүлэгт Гавалгүй бол Газраар яах юм бэ? Газар чинь хүнийх л гэсэн үг, Гавалтай байж л газраа хамгаална биз дээ.

Урьдах түүх маань бидэнд бараг урьд хөршөө ч илүү хол, харь санагдана. Музейн үнэт үзмэр мэт тэртээд л заларна. Бидний хэд нь 1804,1904, 2004 ондуудад Хүрээ, Улаанбаатарт амьдарч байсан, байгаа гурван Монгол юугаараа төстэй, юугаараа ялгаатай, юуг урьд үеэсээ бид өвлөж, юуг нь хаясан вэ? гэдгийг хэлж чадах бол. Гарцаагүй л Оросын зааснаар бөөсөөрөө л ялгаатай гэх байх л даа. Түүнээс өөр бидэнд хэлэх юу ч байхгүй.

Гэтэл энэ суурин соёл иргэншилтэй өндөр хөгжсөн орны иргэн хэрэв хүсвэл маш хурданаар өөрийнхөө байшингын буйран дээр юу байсан, хэн гэдэг хүн амьдарч байсан, ямар хоол идэж юу бүтээсэн, юуг шинээр нээж өөрийнх нь үед боловсронгуй болгон уламжлуулж ирсэн гэдгийг хэлж чадна. Чаддагүй юмаа гэхэд мэдрэнэ.

Түүхийн тасалдаагүй үргэлжсэн, нэг бүхэл болох чанар дэлхийн суурин соёл иргэншилтэй том орнуудад огт арчигдаагүй. Тэр бүү хэл Маогын Коммунист хувьсгалд өртсөн Хятадад хэдийгээр Күнзийн сүм хийдийг Соёлын Хувьсгалын үеэр устгасан ч үндсэн ухагдахуун, сургааль нь өнөө үе, өмнөх үе хоёроо холбох чадвараа алдаагүй ажээ. Харин бидэнд бол энэ алга. Худлаа хоосон эх оронч уриа бол үүнийг орлохгүй.

Яагаад бидэнд энэ мэдрэмж ахуйгаас хамааралгүй оршдоггүй гэхээр бид 20-р зууны хөгжлөө өөрсдөө сонгоогүй хүний гараар хөдлөж түүхээ худлаа бичэж үгүйсгэсэнтэй холбоотой. Зарим орон хөгжлөөрөө хол орхисон чинь тасалдахгүй үргэлжилсэн хөгжлийн гинжин холбоосонд байна. Шинжлэх ухааныг өөгшүүлэн нийгмийн хөгжлөө эрс хурдасгасан ч, энэ холбоос нь манайхан шиг тасраагүй. Урьдах үеийнхээ алдааг давтахгүй улам л шинэ ололтуудаар өөрсдийгөө баяжуулаад туршлагажаад ирсэн. Ингэж байж мэдлэгийг өөрийн болгоно. Хамгийн чухал зүйл бол амьдралаас ухаарсан мэдлэг.

Худалч хүнд хөгжсөн нэг орныг хамаг юмаа нураагаад дахиад нэг улс байгуулаатах гэвэл Монголоос ч хурдан хөгжилтэй орон байгуулчихна шүү. Өөрсдийн туршлагаас олсон Мэдлэг гэдэг тийм хүчтэй. Худлаа гэлтгүй байгуулж чадна эд. Манайхан хаашаа явахаа мэдэхгүй эргүүтэж байхад л гүйцээд ирнэ.

Хөгжлийн гинжин холбоосыг тасалдуулахгүй өдий хүрсэн нь өнөөгийн суурин соёл иргэншлийн давуу тал ч байж болох, ахуйг сайжруулах МЭДЛЭГЭЭ үеэс үед нарийсгасан, бичгээр батлан иржээ. Энэ нь жаахан хаалганы бариулаас ч харагдана.

Харин бидэнд бол нүүдэлчдийн тасралтгүй үргэлжилсэн амин сүнс Монгол Гэрээс харагдана. Эсгий гэрээс тоосгон байшинд шилжэхдээ л бид энэ чанараа алдачихжээ. Түүнээс биш бид чинь байгаль, цаг ууртайгаа хамжин, олон үе дамжин, гайхамшигтай ганц зүйл бүтээсэн нь ГЭР юм.

Гэхдээ хүн ганцхан материалист хандлагаар өвчлөөгүй мөн дотоод сэтгэлийн заслыг хийн өөрийн гэх үндэстэний төрхөө бэхжүүлсээр ирсэн. Эцсийн бүлэгт Мэдлэг ахуйд оршихгүй Мэдлэг тархинд оршино. Тиймээс хэрэв Монголчууд эртний өвөрмөц соёлтой, бусадтай л адил тусгаар үндэстэн бол энэ МЭДЛЭГИЙГ дамжуулсаар ирсэн байж таараа. Монголчууд нүүдлийн соёл иргэншлийн төлөөлөгчид учир бидний энэ Мэдлэг тэс өөр зүгт ч чиглэсэн байх. Бид үүнийг анзаарахгүй л болохоос бидний цусанд шингэсэн бий. Монголд иргэншил байгаагүй гэсэн санааг доктор Баярхүү дамжуулжээ. Хажуухан талд нь дэлхийн хамгийн том иргэншил байсаар байхад манай варварууд уусаж, боловсролгүй 20-р зууны босгыг яаж алхасан юм. Гэтэл хамтадаа шахам варвар гэгдэж байсан Германууд тэртээ Хүннү, Сүннүгийн үеэс л варвар байхаа байчихдаг. Харин Монголчууд саяхан болтол иргэншиж, хятаджилагдалгүй бүдүүлэгээрээ дуудуулсаар…Хятад иргэншлийг сөрж зогсох иргэншилтэй болохоор л өдий хүртэл үнэрээ аваад үлдсэн юм биш үү?

Бид иргэншлээ анзаарахгүй байгаа нь хүчээр тархинаа угаалган, хийсвэр ёс суртахуун, үзэл сурталыг гадны нөлөөгөөр тархиндаа суулгаснаас болжээ. Мөн манай залуус үндэсээ олж харыг хүсэхгүй байгаад оршино. Дайн дажин болоод гэр орон сүйтэх нь тархиа угаалгасанаас ч бага хор нөлөөтэй. Яагаад гэвэл эрт дээр үеэс хуримтлагадсан Мэдлэгийн Сан, үндэстэнийх нь өвөрмөц төрх, тархинд нь байгаа учраас эргээд улс орноо сэргээхэд дөхөм…

Бидний бэлэнчлэх сэтгэлгээ энэ Мэдлэгийг тархинаасаа арчуулснаас болсон байх. Хэрэв үнэхээр тийм бол хоосон тархинд тохирох мэдлэгийг санг нь хуримтлуултал нилээн л юм болох нь дээ. Энд хамгийн энгийн бөгөөд алдаагүй зам бол уламжлалт соёлоо амилуулах…

Тиймээс түргэн түүхээ үнэнээр нь мэдэж хөгжлийн явцаа тодорхойлох шаардлагатай. Өмнөх туулсанаа сайтар тод харвал урагшаа алхах амархан ч болно.

Түүхээ нулимах зан ба хэрхэн хөгжих үү.

Монгол урьд нь хоцрогдсон улс байсан хэмээн бөөс мэт туулсан замналаа нулимдаг нэг үзэл бий. Үгүй өмнөх үе нь хоцрогдоогүй ямар улс байнаа. Урьдах зуунд болхи байсан л учраас одоо бүгд дэвшил өөд тэмүүлж байгаа. Өнгөрсөн түүх нь суурь болж байж улс орон хөгжинө. Харин бид суурьгүй мөртлөө хөгжинө гээд байх. Бид уламжлалт соёл, түүхээ зөвөөр дүгнэхгүйгээр хэзээ ч хол явахгүй. Хэрэв түүхийг үгүйсгэвэл алдаагаа давтана гэсэн үгийг санацгаая.

Хөгжлийн ондоо гольдоргоос хүчээр тэс өөр зам дээр тавиулчихсан болохоор бид уламжлалт соёлоо ойлгохгүй болжээ. Гэтэл ахуй өөрчлөгдөнгүүд бидний соёл үгүй болох уу? Морь унахгүй л бол Монгол биш үү? Бид ер нь үндэс угсаагаа хаанаа хайгаад байна аа? Нэг хэдэн нураагдсан сүм хийдэд үү? Хуучны дархны элэгдсэн эмээлд үү? Эсвэл бүр зуун алгасан Чингэсийн баатруудаас уу? Өчнөөн л тэгэж эрлээ. Өнгөцхөн дуурайснаар бид Монгол болохгүй. Улам л бардам, сохор болно.

Гадагшаагаа биш дотогшоогоо, газраас биш ГАВАЛААСАА тэмтэрвэл яасан юм. Нийгэмдээ үйлчилж байгаа ухагдахуунуудаас эхлэвэл яасан юм. Үнэн үндэсээ өдий хүртэл амьдаар нь мэдрэхгүй байгаа чинь Оросын Коммунистуудын суртал ухуулга хүчтэй нөлөөлсөөр байгаа хэрэг. Одоо энэ Төвдийн ард түмнийг Хятадын Коммунистууд ухуулсаар байгаатай адил. Төвдийн соёл хоцрогдсон, бүдүүлэг хэмээн Хятадын Коммунист Намын сурталчилгаа өдрөөс өдөрт хүч нь бууран Барууны, соёлт хүн төрөлхтөний хөх инээдийг хүргэнэ. Хятадууд нэрээ авч үлдэх ганцхан арга нь Төвдийг хаалттай, боловсролгүй, улам л бүдүүлэг байлгах. Тархины угаалгыг нь 100 хувь хийгээд жаахан эрх олгочиход эд нар хаа холдох вэ? Гадаад Монгол шиг эргүүтчихнэ гэдгийг тэд сайн мэднэ. Даан ч Далай Лам амьд учир энэ нь санааснаар нь бүтэхгүй байна.

Гэтэл эрх чөлөөт, тусгаар тогтносон МОНГОЛ УЛСЫН залуучууд бид өөрсдийгөө хайх эрэлд одоо болтол мордоогүй нь сонин. Өөрсдийнхөө манлай үүргийг мэдрээгүй яваа нь хачирхалтайБид хоёр зүгтэй ч гэх үү, үйлдэл хийх хэрэгтэй. Үндэс, ул сэтгэлгээгээ ухаж олж аваад гялс сайхан тордоод өнөөгийн дэвшил өөд зоригтойгоор үсрэхҮндэсгүй мод ургахгүй биз дээ тэгэхээр энэ явц бол жам юм. Хүчирхэг байхад хөгжил чухал, уусахгүй байхад үндэс чухал..

2004.11-12

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button