С.Баяр Дарга аа, та ерөнхийлөгчид нэр дэвшээд хэрэггүй

Маргаашийн дугаарт МАНХ-ын Удирдах зөвлөлөөр хэн юу ярьсан хийгээд ямар шийд гаргасан талаар дэлгэрэнгүй мэдээлэл хүргэх болно.
Удирдах зөвлөлийн 10-аад гишүүн намынхаа Бага хурлыг гуравдугаар сарын 26, 27-ны өдрүүдэд товлон зарлахаар өчигдөр урьдчилан тохиролцжээ. Тус хурлаар Ерөнхийлөгчийн сонгуульд МАХН-аас нэр дэвшигчийг тодруулан нийтэд зарлах аж. Дөрөвдүгээр сарын 2-ны Бямба гаригт Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчид эцсийн байдлаар тодорсон байх учиртай. Бусад намын кандидатуудыг тодорсоны дараа хөзрөө дэлгэдэг зуршилтай МАХН-ын хувьд гуравдугур сарын 26-нд зарласан Бага хурлын тов нь тийм ч хожуу хугацаа биш юм.
Бага хурлыг товлосоноос гадна нам дотроо өдлөөд байгаа Ө.Энхтүвшингийн жигүүрийнхний талаар ярилцсан байна. Жигүүрийн асуудлыг дараагийн Бага хурлаар ярилцаж шийднэ гэж өмнөх Бага хурлаар тогтсоны дагуу энэ асуудлыг гуравдугаар сарын 26-наас өмнө ахин дахин ул суурьтай ярилцах шаардлагатай байгаа бололтой. Харин тус намын албаны хүний зүгээс МАХН дотор хоёр дахь жигүүр байгуулагдсан гэдгийг үгүйсгэж байна.
Арваад хоногийн өмнө болсон Удирдах зөвлөлийн хурлаар мөнөөх жигүүрийн асуудлыг бас ярилцсан аж. МАХН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга С.Баяр хурлыг даргалах зуураа намын дарга Э.Энхбаярт хандан Та Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх юм бол энэ нам чинь хэдэн хэсэгт хуваагдан бутарчихаар болсон байна шүү гэж хэлжээ. Н.Энхбаяр хар цагаан дуугараагүй гэнэ. Тэгсэн атлаа Ө.Энхтүвшинд хандаж Жигүүрийнхээ үйл ажиллагааг таслан зогсоо гэж тулгасан юм байна. Энэ бол миний дангаараа мэдэх асуудал биш. Манай нөхдүүдийн шийдэх хэрэг. Таслан зогсоох боломжгүй гэсэн хэг ёг хариултыг Ө.Энхтүвшин өгсөн байна
Тэдний эвгүй ярианы дундуур С.Баяр орж Бид энэ тухай түрүүчийн Бага хурал дээр ярилцаж тохирсон шүү дээ. Хэн хэн нь хүлээцтэй хандья. Энэ л тохиролцоогоороо явмаар байна. Гэтэл зарим нь хэвлэлд ярилцлага өгсөн байна лээ.Энэ бол буруу гэх зэргээр ярьж ширүүсэх янзтай болсон маргааныг тасалжээ.
Энэ бүгдээс үзэхэд сүүлийн үед харьцангуй нам тайван мэт санагдах болсон жигүүрийн асуудал МАХН-ын толгойд гарсан хөндүүр хатиг хэвээр байгаа бололтой.

Т.Тунамал

/2005.03.10 Ардын эрх /

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button