Ж.ГАНЦООЖ Панкипсин-ы эмчилгээний үр дүн маш хурдан мэдэгддэг

Манайхны явуулах хүмүүнлэгийн тусламжинд заавал байдаг нэг зүйл бол Панкипсин хэмээх уургийн бэлдмэл. Анагаах чадвараараа олон улсын түвшинд үнэлэгдсэн энэхүү бэлдмэлийг манай эмнэлгийн практикт ч өргөн хэрэглэдэг юм. Панкипсин-ы эмчилгээний ач тусын талаар Улсын клиникиин төв эмнэлгийн бүдүүн, шулуун гэдэсний мэс заслын тасгийн их эмч Ж.Ганцолмонтой ярилцлаа.

-Панкипсин-ыг эмнэлгийн практикт их хэрэглэдэг. Ямар эмчилгээнд илүү сайн бэ?
-Панкипсин нь уургийн цэвэр бэлдмэл шүү дээ. Эх орны үйлдвэрийн бүтээгдэхүүн. Үрэвсэл, үхжсэн эд, өтгөн, цэр, идээ бээр, янз бүрийн шүүгдсийг задалж, хаван, цус хуралтыг шимэгдүүлэн үрэвслийн голомт газрын цус, тунгалгийн эргэлтийг сайжруулснаар эсийн нөхөн төлжилтийг тэтгэдэг. Өөрөөр хэлбэл, үрэвслийн процессыг дарах онцгой үйлчилгээтэй. Манайд хагалгааны дараа идээлэх, шархалж шүүс гарах үед Панкипсин-ыг хэрэглэдэг.

-Эмчилгээний үр дүн хэр хурдан мэдэгддэгбол?
-Маш хурдан. Шарх их хурдан эдгэдэг. Тарпаны уусмалаар шингэлж шингэн байдлаар эсвэл хуурай нунтагаар нь шархан дээр түрхэж хэрэглэдэг.

-Ямар нэг харшил байх уу?
-Хүний биед үзүүлэх ямар нэгэн гаж нөлөө, харшил байхгүй.

-Панкипсин-ыг зөвхөн нунтаг хэлбэрээр үйлдвэрлэдэг юм уу?
-Үгүй. Одоогоор бид цацлага, тосон түрхлэгээр хэрэглэж байгаа. Зөвхөн эмнэлэгт ч биш гэрийн нөхцөлд хүмүүс их хэрэглэдэг шүү дээ. Ойр зуурын шарх, түлгэдэлтэд тосноор юмуу цацлага маягаар хэрэглэж байна. Микроб утсгах үйлчилгээтэй. Ихэвчлэн идээлсэн шарханд хэрэглэдэг юм. Панкипсин 20 гаруй жил эмнэлэг болон энгийн практикт хэрэглэгдэж байгаа монголчуудын сайн мэдэх бэлдмэл шүү дээ.

-Энэ бэлдмэлийг хаана үйлдвэрлэдэг юм бэ. Түүхий эд нь юу вэ?
-Панкипсин-ыг бог малын нойр булчирхайнаас гаргаж авдаг. Манай улсын техник технологийн дэвшил юм. Өмнө нь гаднаас Химотрипсин, болон Трипсинийг өндэр үнээр худалдаж авдаг байсан. Харин одоо ШУҮ-ийн Монэнзим компани Панкипсин-ыг үйлдвэрлэх болсноос хойш гадаадаас өндөр үнэтэй уургийн бэлдмэл авахаа больсон.. Панкипсин нь Химотрипсин болон Трипсиний холимог бөгөөд үхжсэн эдэд үйлчилж, эрүүл эдэд сөрөг нөлөө үзүүлдэггүйгээрээ онцлог.

-Панфеникол гээд бас цацлага байдаг. Панкипсин-тай адилхан уу?
-Монэнзим-ийн үйлдвэрлэн гаргаж байгаа бүтээгдэхүүний нэг нь Панфеникол. Энэ нь цэвэршүүлдэг төдийгүй нянгийн эсрэг хавсарсан үйлчилгээтэй. Үүнийг ахуйн нөхцөлд түлэгдсэн, хөлдсөн, шалбарсан шарханд хэрэглэж болно.
Панкипсин эмийн сангуудад худалдаалагддаг бөгөөд гэрийн нөхцөлд хэрэглэхдээ хуурай, +20 градусаас дээшгүй дулаантай газар хадгалдаг байна. Харин уусмал байдлаар бэлтгэсэн бэлдмэлийг 24 цагаас илүү хугацаатай хадгалбал идэвх үйлчлэлээ алддаг гэнэ шүү. Түлгэдэлт, хөлдөлт, ясны ил хугарал, идээт болон халдварласан шарх зэрэг эмчилгээнд Панкипсин ферментын бэлдмэл нь гайхалтай үр дүнтэй. Хэрэв та гэрийн нөхцөлд эдгээрийг хэрэглэхдээ ямар нэг асуулж лавлах зүйл гарвал 90157228, 632431 дугаарын утаснаас лавлаарай.

Д.ТУЯА
(өдрийн сонин 2005-03-11 062)

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button