И.ДАВАА Би өлсгөлөн зарлаж батлан даалтад гарсан

-Та нөхрөө сахиж байгаа хэвээрээ юү. Нөхрийн тань биеийн байдал ямар байна. Дээрдэж байна уу?
-Надаас өөр хэн сахихав дээ. Манай хүний бие шөнө өнгөрөх тутам дордож байна. Эмнэлгийн хувьд шаардлагатай эм тариагаар хангаж, эмчилгээ үнэхээр сайн байгаа. Энэ тал дээр өөлөх юм байхгүй. Гэхдээ нэгэнт бие нь ингэтлээ дордчихсон болохоор сэхэл авахгүй бололтой. Сэтгэл санаагаар нь л их дэмжиж байхгүй бол хэзээ хэзээгүй болчихоод байх шиг санагдаад үргэлж сэтгэл түгших юм.

-Анх уулзаж байхад нарийн мэргэжлийн шинжилгээ өгч байгаа гэж байсан шүү дээ. Онош нь яг юу гэж тогтсон бэ?
-Эмч нар их сайхан хандаж байгаа. Боломжтой бүхий л шинжилгээ хийсэн. Уушгины сүрьеэ, гэдэсний сүрьеэ, элэгний церрозтой гэсэн. Тантай уулзаж байсан үеэ бодвол хэвлий нь бүр усаар дүүрчихсэн шүү дээ.

-Гэдэсний сүрьеэ гэж байдаг юм уу?
-Тиим гэнээ. Түүнийг нь гадны нөлөөлөлтэй байх гэж үзэж байгаа юм шиг байна лээ. Яахав, шоронд байхдаа зодуулж байснаас болсон гэж дүгнэж байгаа юм байх.

-Эмнэлэгт яг хэд хонож байна. Эмчилгээгүй гэвэл гадуур гаргачихдаг шүү дээ. Тэгэхгүй байгааг бодоход найдлага байгаа юм биш үү?
-Одоо яг 10 хонож байна. Гадуур асаргаа сувилгаанд гаргах гэсэн л дээ. Нөхрийн маань ээж, төрсөн дүүтэй нь хамт Архангайн Цэцэрлэгээс ирсэн байгаа. Тэгээд бид уржигдар эмчийг тэгж хэлэхээр нь ганц хоёр хоног эмнэлэгт үргэлжлүүлэн хэвтүүлээд өгөөч гэж гуйсан юм. Дарханд байдаг хоёр дүүг нь ч дуудуулчихсан байгаа. Удахгүй ирэх байх.

-Ээж нь хүүгээ хараад юу гэж байна?
-Юу гэхэв дээ, зайлуул. Уйлаад л байсан. Бие нь муудсаныг дуулаад зүрх муутай хүн болохоороо ухаан алдаж унасан гэсэн. Ер нь манай хадам унадаг юм. Ямар сайндаа л Амьд сэрүүнд нь барааг нь харчихъя. Дахиж мууг нь хармааргүй байна. Дараа иймээ тиймээ болбол би тэсэхгүй. Бүх юмыг нь дүү нарт нь найдаад улдээхээс арга алга гээд надтай хамт хуугээ эмнэлэгт сахиж хоносон. Өнөөдор шуудангийн машинаар нутаг буцаж байна. Манай хүн чинь эхээс долуулаа юм. Ерөнхийдөө уулзах ёстой хүмүүсийг нь уулзуулж л байна даа. Одоо өөр яах ч юм билээ.

-Өөрийг чинь нөхөртэй чинь хамт батлан даалтад гаргасан уу?
-Үгүй. Би чинь 48 хоног өлсгөлөн зарлаж байгаад нэгдүгээр сарын 27-нд батлан даалтад гарсан юм.

-Өлсгөлөн зарлаагүй бол гаргахааргүй шинжтэй байсан уу?
-Гаргахааргүй байсан. Угаасаа гаргахгүй гээд байсан юм чинь. Тэгээд би өлсгөлөн зарласан. 48 хоноход Отгонжаргал байцаагч нэг удаа ирж уулзаад дараа нь манай өмгөөлөгч нартай уулзаж байж гаргасан. Хэрвээ дахиж өмгөөлөгч аваагүй бол өнөөдөр бид хоёр Ганцхудагт байж л байгаа. Энэ маань тэнд үхэх гээд байж л байх байсан.

-Ер нь өөрийг чинь юунд буруутгаж яллаад байгаа юм бэ?
-Намайг эхлээд ХААН банкны үйлдэл дээр манай нөхөртэй цуг гэж үзээд саатуулсан. Би анх баригдсан өдрөөсөө л мөрдөн байцаагчид Би гэмт хэрэг үйлдээгүй ээ. Надад хийсэн хэрэг байхгүй ээ гэж хэлсээр байхад л Шалгах шаардлагатай гээд хорьсон байхгүй юу. Тэгээд хоёр сар гаруй хорьсон. Би угаасаа элэгний С вирустэй. Тэр нөлөөлөөд хоёр сар болоод биеийн байдал муудаад батлан даалтад гарсан. Гараад долоон сар болж байтал арваннэгдүгээр сард намайг дахиад хорьчихсон. Ямар учраас яагаад хорьсон гэхээр Битүүмжлэгдсэн юм гарсан гэсэн. Тэгээд нэг сарын дараа арванхоёрдугаар сарын 19-нд Дархан руу намайг аваачиж хорьсон. Тэнд байхад нэгдүгээр сарын 13-нд Эрдэнэбаяр дэд хурандаа хэсэг шинжээчдийн хамт ирээд Чамайг Зоригийн хэрэгт сэжиглэж байгаа. Шинжилгээ авна гээд үс толгойноос хүртэл шинжилгээ аваад л яваад өгсөн.

-Өөрийг тань С.Зоригийн аллагад сэжиглэж байгааг анх сонсоод та яаж хүлээж авсан бэ?
-Эхлээд огт итгээгүй. Дараа нь дахин лавлаад яг галзуурах гэж байсан. Орилж чарлаад л. Намайг ингэж байгаад та нар золиослох гэж байна, эцсийн эцэст ядарсан биднийг улс төрийнхөнтэй холиод яадаг юм бэ. Яасан ажлаа мэддэггүй улс вэ, та нар гээд л орилж хашгираад байсан. Тэгэхэд намайг Аргагүй ш дээ. Чи бухимдалгүй яахав. Яг үйлдсэн хэргийг чинь хэлчихээр чи ингэж бухимдаж байгаа юм гэж дайруулж доромжилж байсан.

-Уучлаарай! С.Зоригийн амь насыг хөнөөсөн тэр аймшигт хэрэг гарах үеэр таныг бие давхар байсан тухай сонссон юм байна. Яг тэр үед та хаана байсан юм бэ?
-Тиим. Би жирэмсэн байсан. Тэр үед аавын маань бие муудаад би хөдеө аавыгаа сахиж байсан юм. Тэгээд ийм юманд намайг хутгачихсан хэрэг. С.Оюун гишүүнтэй намайг уулзъя гэхээр Оюун та хоёр юугаа мэддэг юм. Тэр Оюун чинь яг чам шиг тэнэг амьтан. Ахыгаа алуулчихаад юу ч мэдээгүй л явж байсан гээд над руу дайрч давшилдаг байсан.

-Булгантай нүурэлдэе гэхээр юу гэхэв?
-Чиний санаснаар болдог юм уу гэнэ. Тэгээд л намайг чи ардчиллынхантай хэнтэй нь холбоотой байсан бэ, Бат-Үүл, Элбэгдорж. Энхбаатар гурвын хэнийх нь захиалгаар чи Зоригийг алсан бэ, хөлс мөнгөө хаана нуусан, хаанаас хөрөнгө оруулалт хийсэн бэ гэх зэргээр над руу элдэв дээдээр давшилдаг байсан.

-Таниулганд орсон өөрийг чинь хараад гэрч Булган юу гэж хэлсэн гэдэг билээ?
-Намайг энэ хүүхэн биш ээ гэсэн байсан. Манай нөхрийг болохоор Энэ залуу биш ээ. Монгол эр хүнд байдаг тиим нэг майга хүн байсан. Намайг гэрийн улавчтай зогсч байхад миний мөрнөөс намхан тиим хүн байсан гэж хэлсэн байсан. Тэд нар намайг Чи улаан гуйлгачин байсан. Зоригийг алж байж л мөнгөтэй болсон гэж доромжилдог байсан. Яг тэр үг нь над дээр тусаад би одоо тэдний хэлснээр улаан гуйлгачин болчихоод байна даа.

-Зоригийн амь насыг бүрэлгэсэн хэрэгт сэжиглэгдээд байсан тэр үед сонгуулийн дүнг эсргээр гараасай гэж хүсэн хүлээж байсан гэж нөхөр тань ярьж байсан. Таны хувьд?
-Тэгэлгүй яахав. Яадаг бол гэж байтал яг тэнцээд л гараад ирcэн. Тэнд байдаг нэг дэд хурандаа За, ардчилал гарчихлаа. Ямар ч байсан чамд нэг нар ивээх байх аа гэж байсан. Тэгээд л удахгүй танай сонин дээр ч бидний тухай гараад иреэн. Тэгтэл наймдугаар сарын 5-нд намайг хотод авчраад л Ганцхудагт хорьсон. Тэр өдөр манай нөхрийг бас Төв аймагт авчирч хорьсон юм билээ. Тэгээд Ганцхудагт ирснээ ар гэрийнхэндээ хэлээдэхье гээд Батсүх дэд хурандаагаас Ганц нэгжээр яриулчихаач гэж гуйтал Битгий солиороод бай. Чи миний хувийн хөрөнгөнд халдлаа гэсэн. Үнэндээ Батсүх яах аргагүй миний шанаа руу хоёр удаа цохисон л хүн байгаа юм даа. Тухайн үед эмч ч байгаагүй, үзүүлж хэлэх ч хүн байгаагүй.

-Аль өнгөрсөн долдугаар сарын 29-нд Зоригийн хэрэгт холбогдуулан шалгасан асуудлыг хэрэгсэхгүй болголоо гэж тухайн үеийн өмгөөлөгчид чинь хэлчихсэн атлаа яагаад үргэлжлүүлэн хориод байсан юм бол, өөрийг чинь?
-Мэдэхгүй. Үүнийг би ёстой ойлгодоггүй юм. Ганцхудагт ирснийхээ дараа сар гаруй болж байж би ар гэрийнхэнтэйгээ уулзсан. Бид хоёрын дундаас гарсан дөрвөн настай хүүтэйгээ би яг жилийн дараа л уулзсан.

-Та яг хэд хоног хоригдсон бэ?
-Нэг жил нэг сар.

-Тухайн үед анх саатуулагдахдаа та хөхүүл байсан уу?
-Тиим. Хоёр хөх минь чинээд Ганцхудагт уйлаад сууж байхад Хүний эрхийн хорооноос шалгалтаар очсон Ичинхорлоо гэдэг эмэгтэйд бодит байдлаа хэлж Цэрэндорж гуайд хандаж өргөдөл гаргасан боловч тэндээс хүн ирж уулзаагүй. Ер нь тэгээд цагдаагийнхан ч явуулга хийдэг юм уу, Ганцхудагийн удирдлага бидэнтэй их хүйтэн харьцдаг байсан. Алуурчингууд гээд бодчихеон ч байдаг юм уу, аль эсвэл цаанаасаа дарамт шахалт үзүүл гэчихсэн ч байдаг юм уу, өдөр болгон бид хоёр дээр нэгжлэг оруулна. Эрэгтэйчүүдийн камераас Далхсүрэнг, эмэгтэйчүүдээс намайг л нэгжиж байх жишээтэй.

-Өөрийг чинь Дарханд хоригдож байхад нөхрийн чинь талаар танд юу гэж хэлж байсан бэ?
-Далхсүрэн хэргээ хүлээсэн. Чи одоо хүлээ гэдэг байсан. Тэр битгий хөл, Эрдэнэбаяр, Батсүх, Отгонжаргал гурав намайг камерт хорьчихоод өөрсдийнх нь танил ч юм уу ямар ч юм бэ, нэг өмгөөлөгч суулгачихаад надаас хүчээр мэдүүлэг авсан. Яг тэр хуурцаг нь одоо шуүх дээр ирчихсэн байгаа. Түүгээр баримт болгож одоо намайг хулгайн хэрэгт яллах гээд байж байна шүү дээ.

-Шүүх үнэн зөв шийднэ гэдэгт хэр итгэлтэй байгаа вэ?
-Ямар ч байсан бүхний үнэн зөвийг олох байх гэж бодож байна. Бас цагдаагийнхан шиг биш байгаасай гэж бодож байна. Ер нь миний хувьд хуулийн байгууллагад итгэх итгэл маань хомcхон болсон.

Ярилцсан Н.САРАНЧИМЭГ
(өдрийн сонин 2005-03-11 062)

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button