Цэг… эндээс авилга эхэлжээ

Монголын нөхцөлд түүнийг тодорхойлох цорын ганц арга хэрэгсэл нь олон нийтийн судалгаа болжээ. Авилгатай тэмцэх үндэсний хөтөлбөр батлагдсанаас хойш Авилгын индекс гэгчийг 2002, 2003 онд хоёр удаа гаргасан. Өнгөрсөн онд уг индекс хийгдээгүй. Авилгын эсрэг үйл ажиллагаа явуулдаг олон улсын томоохон байгууллага болох Тransparency Internationalээс жил бүр улс орнуудын авилгын индексийг гаргадаг бөгөөд манай орон тус судалгааны тайланд 2000 онд орсон нь анхны болоод эцсийн тохиолдол болсон байх юм. Үүний тайлбар нь авилгын талаархи судалгаа хангалттай хийгдэхгүй байгаа гэсэн бодит үнэлгээ. Уг нь авилгын цар хүрээг тодорхойлох томоохон судалгааг доод тал нь жилд гурван удаа хийх шаардлагатай байдаг ажээ. Гэтэл Монгол Улс үндэсний хэмжээний суурь судалгааг 1997 оноос хойш ердөө гуравхан удаа хийжээ.

Тиймээс бид энд МҮХАҮТ-ын Эдийн засаг, бизнесийн шинжилгээ, үнэлгээний төвөөс 2003 онд явуулсан санал асуулгын дүн бүхий Авилгын индекс, Зориг сан, Социологийн Академи сургалт, судалгааны төвтэй хамтарч Авилгатай тэмцэх үндэсний хөтөлбөр-ийн хэрэгжилтэд хийсэн 2004 оны мониторингийн судалгааг иш үндсээ болгож, авилгын цар хүрээг тодорхойлох гэж байна. Хамгийн сүүлд хийгдсэн гэдэг утгаараа бодитой байх чанар нь илүү болов уу.

Авилга, хээл хахуулийн үүр уурхай болсон салбар, байгууллагыг ард олон гадарладаг, тэр байтугай хуруу даран нэрлэхэд ч бэлэн байдаг. Тухайлбал, шүүх, гааль, эрүүл мэнд, боловсрол, төр захиргаа… гээд л нэрлэхэд даанч төвөггүй. Тэгвэл судалгааны дүн чухам л түүнээс зөрсөнгүй гэхэд болно. Шүүх, хуулийн байгууллагууд авилгад хамгийн ихээр өртдөг буюу 34,6 хувийг эзэлж, 23,8 хувиар цагдаа, 22,5 хувиар гаалийнхан удаалжээ. Харин авилгад өртөх байдлаар нь мэргэжлийн бүлгүүдийг жагсаахад хамгийн эхэнд багш нар бичигдсэн байх юм. Өөрөөр хэлбэл жижиг бэлгээр гар цайлгах нэрийн дор авилга авсан тохиолдол нь багш нарын хувьд бусад мэргэжлийн бүлгүүдийг хол хаяжээ. Энэ бол маш харамсалтай баримт юм. Нийгмийн боловеролыг тодорхоилж, чиглүүлж байдаг багш нарт авилгач ухамсар бүрэлдэн бэхжсэн нь авилгатай хийх тэмцлийн эхлэл цэгийг тодорхоилж болох. Гэвч өөр бусад мэргэжлийн бүлгүүд авилгад өртдөгөөрөө багш нарын ард гэзэг даржявна. Эмч, цагдаа, шүүгч, татварын байцаагч, баг, хороон Засаг дарга нар, лицензийн ажилтан…байгаль орчны байцаагч, бизнесмэнүүд… төслийн ажилтан… сэтгүүлч, сурвалжлагчид. Эд бол авилга авдаг, өгдгөөрөө толгой цохидог мэргэжлийн бүлгүүд хэмээн судалгааны дүнд бүртгэгджээ. Тэгэхээр авилгыг таслан зогсоох ажлыг хаанаас буюу хэнээс эхлүүлэх ёстой болж байна вэ гэдгийн хариуг зөвхөн ганц цэгээс хайх хэрэггүй болох нь ойлгогдож байна. Судалгаанд хамрагдагсдын 38,5 хувь нь ямар нэг албан тушаалтанд шан харамж өгөх, гар цайлгахаас аргагүй байдалд орж байсан тухайгаа хүлээн зөвшөөрчээ.

Үнэхээр ч авилга, хээл хахууль Монголын тодорхой нэг хэсгийг л хамарснаар хязгаарлагдаагүй, булан тохой, гуу жалга бүрийг үл гээн эрхшээсэн тахал болон хувирсан. Манай улс 2000 онд авилгын индексээрээ 100 гаруй орноос 43т жагсаж байлаа. Түүнээс хойш бусад улс оронтой харьцуулсан судалгаа гараагүй бөгөөд олон нийтийн санал асуулгаар 2000 оноос хойших онуудад авилга, хээл хахууль байнга өсч ирсэн гэжээ. Иймд авилгын цар хүрээгээрээ таван жилийн өмнө жагсаж байсан байрнаасаа хичнээн байр урагшилсныг таэх аргагүй.
Тэгвэл авилга ихэссээр байхад түүний илрүүлэлт гэх зүйл ямар байдаг юм бол оо? Аливаа улс оронд авилгын хэргийг илрүүлнэ гэдэг маш бэрхшээлтэй, хүнд асуудал байдаг. Тэр тусмаа манайх шиг илрүүлэлт явагдах тэр ажил үүргийн шатанд нь хүртэл авилга үүрлэсэн оронд бараг л боломжгүй асуудал. Тухайлбал манай оронд авилгын хэрэг сөхөгддөг боловч тэдгээрийг шүүхээр шийдвэрлүүлеэн тохиолдол байдаггүй. Шүүхийн байгууллагууд хэргийг хэрэгеэхгүй болгон шийддэг жишиг нэгэнт бий болсныг хэн бүхэн харж байгаа. Энэ нь магадгүй авилгын хэргийг нотлох баримт нотолгоог олоход хэцүү байдагтай холбоотой байж болох. Гэвч дээр дурдсан судалгааны дүнгээс үзвэл манай шүүх, хяналтын байгууллагууд хэргийг шударгаар шүүдэггүй, танил тал, мөнгө, арын хаалга гэх мэт авилгын хэлбэрээр шийддэг байх магадлал нь илүү гэж хэлж болохоор байна.

Авилгатай хийх тэмцлийг нийгмийн сэтгэлзүйгээс эхлүүлэх санал энэ бүхний эцэст гарч байгаа нь зүй ёсных мэт. Өөрөөр хэлбэл нийгэмд авилгыг үл тэвчих уур амьсгалыг бий болгох нь чухал. Авилгыг ажил хурдан бүтээх найдвартай хэрэгсэл тул нийгэмд байхад тиим ч буруудаад байгаа юм алга гэх хандлага л түүний хөгжилийн хөре болж байдгийг үгүйсгэх аргагүй. Тэр байтугай таван хүн тутмын нэг нь авилга нэг талаас заавал муу үр дагавартай байх ёегүй гэх юм уу, тиим ч гаж үзэгдэл биш гэх ойлголттой байгаа нь судалгаагаар харагджээ. Энэ л сэтгэлзүй, түүнээс үүдэж буй сэтгэлгээ болон үйлдлээс л авилгатай хийх тэмцлийг эхлүүлэхээс аргагүй. Тэнд авилга нийгмийн эс бүхэнд үүрлэх эхлэл цэгээ хатгаж. Эрэл хайгуул эндээс үргэлжилж байна.

Д.ДАМДИНЖАВ
(өдрийн сонин 2005-03-11 062)

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button