М.Энхсайхан, Р.Гончигдорж нар эвлэрэв

Тэдний тохирсноор ҮЗХ-ны ээлжит буе хурлыг энэ сарын 18-ны өдөр хуралдуулахаар зарласан байна. Уг хурлаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд АН-аас нэр дэвшигчийг тодруулах сунгааг хаах, талаар АН-ын Үндсэн дүрэмд өөрчлөлт оруулах, намын Үндэсний чуулганыг гуравдугаар сарын 31-нд хуралдуулах, намын Үндэсний чуулганд бэлтгэх ажлын хэсэг байгуулах тухай асуудлыг хэлэлцэхээр М.Энхсайхан, Р.Гончигдорж нар тохиролцов. Ээдрээтэй байж мэдэх ҮЗХ-ны хуралдааныг талцсан байдалтай бус, илүү эв нэгдэлтэй, АН-ыг цаашид хөгжлийн шинэ шатанд гаргахад чиглэсэн хурал байгаасай гэж жирийн гишүүд, дэмжигчид найдаж байгаа юм байна.
Э.ТӨР
(өнөөдөр 2005-03-11 058)