Ерөнхийлөгчөөс УИХ-ын даргад албан бичиг хүргүүллээ

…Тэгээд энэ цаг хугацаанд яг тэр цаг хугацаанд бол Монгол Улсын Ерөнхийлөгч хаана байгааг нь бол хэн ч мэдэхгүй байна гэдэг ийм байдал гарсан учраас Ерөнхий сайд их санаа нь зовоод Тагнуулын ерөнхий газрын удирдлагуудад хандаж Ерөнхийлөгч хаана байгаа юм бэ, энэ талаар мэдээлэл өгөөч гэсэн ийм хүсэлтийг тавьсан. Тэгээд бидний авсан мэдээллээр Ерөнхийлөгч өргөөндөө байгаа юм байна, тэгээд ямар ч хүнтэй уулзахгүй гэдэг үүргийг хамгаалалтын албаныханд өгсөн байна гэж мэдэгдсэн байна. Түүнчлэн Улсын Их Хурлын 2005 оны хоёрдугаар сарын 18-ны өдрийн нэгдсэн хуралдаан дээр Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга С.Баярцогт УИХ-ын гишүүдийн асуултад хариулахдаа мэн ийм утгатай тайлбар хийж, УИХ-ын чуулганы протоколд тэмдэглүүлж үлдээх нь зүйтэй гэж үзэж байгаагаа хэлсэн байна.

Тагнуулын байгууллагын тухай Монгол Улсын хуульд 6.1.Тагнуулын байгууллага нь хуульд зааснаас бусад тохиолдолд хүний эрх, эрх чөлөөнд халдах, хязгаарлахыг хориглоно, 16.3.Монгол Улсын Ерөнхий сайд Тагнуулын ерөнхий газрын даргын мэдээллийг сонсож, тус байгууллагаас үндэсний аюулгүй байдлыг хангах талаар тухаин төсвиин жилд анхаарч ажиллах чиглэлийг тогтоож, төрийн бодлого боловеруулах ач холбогдол бүхий мэдээ баримт сэлт олох, хуулиар харьяалуулсан гэмт хэрэгтэй тэмцэх талаар даалгавар өгнө, 24.1.Тагнуулын ажилтнаар хуулиар хүлээлгэсэн үүрэгт нь үл хамаарах ажил гүйцэтгүүлэхийг хориглоно, 24.5. Эрх бүхий албан тушаалтны өгсөн тушаал, даалгаврыг тушаал, даалгавар өгсөн албан тушаалтан хариуцна гэж тус тус заасныг үндэслэн дээр дурдсан үйлдлийн талаар Улсын Их Хурлын тусгай хяналтын дэд хороогоор шал-гуулан үр дүнг нь мэдээлэхийн Танаас албан ёсоор хүсч байна гэжээ.

(өдрийн сонин 2005-03-11 062)

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button