Номын санчид чуулж байна

Манай улсын хэмжээнд 1500 гаруй номын сан үйл ажиллагаагаа явуулж, 15 сая орчим ном, хэвлэлээр уншигчдад үилчилдэг. Дээрхээс 160 орчим номын сан электрон картад шилжээд байгаа аж.
Зөвлөлгөөнд аймаг бүрээс гурваас таван номын санч ирсний дотор бүр алслагдсан сумдын эрдэм соёлыг түгээгчид ч байлаа. Энэхүү арга хэмжээг зохион байгуулахад АНУ-ын Элчин сайдын яам, Америкийн Монгол судлалын төв, Азийн сан, Монгол дахь ЮНЕСКО-гийн Үндэсний комиссынхон дэмжлэг үзүүлж буй. Зөвлөл-өөний үеэр номын санд харилцаа холбооны технологийг нэвтрүүлэх талаар хэлэлцэж, мөн номын сангууыг дотоод, гадаадын мэдээллийн сүлжээнд хол-бохын тулд баримт бичгийн төсөл боловсруулахаар төлөвлөжээ.
Өчигдөр болсон нээлтийн үеэр БСШУ-ы сайд П.Цагаан ажлаараа бусдаа хошуучилж, шилдгээр шалгарсан номын сангуудад өргөмжлөлийг нь гардуулсан. Т.Мижиддорж захиралтай Улаанбаатар хотын төв номын сан, Н.Цагаач захиралтай ЭМШУИС-ийн номын сан, мөн Дорнод аймгийн Алтанцэцэг захиралтай номын сангийн хамт олон энә өргөмжлөлийг хүртсэн. Мөн аймаг, нийслэлийн зарим арга зүйч, номын санчдад Соёлын тэргүүний ажилтан цол тэмдгийг гардуулан өгсөн юм.
Баянхонгор аймгийн Хүрээмарал сумын номын санч Ж.Долгорсүрэнгээс сумынх нь номын сангийн талаар сонирхвол Манай сум 2003 онд Соёлын төв ашиг-лалтад оруулж, төвийн дэргэд номын сан байгуулсан юм. Байр, ажлын нөхцөл болом-жийн. Харин техник тоног төхөөрөмж хангалтгүй хэвээрээ. Гэхдээ сүүлийн гурван жил Номын хандив төсөлд хамрагдсан. Мөн Соросын сан, Азийн сангийн төсөлд хамрагдаад орос, англи номоор фондоо баяжуулсан. Жилдээ 4000 гаруй уншигчдад 7000-8000 номоор үйлчилдэг. Фонддоо 13 мянга гаруй номтой. Сүүлийн жилүүдэд хөдөөгийнхөн маань ном унших гэж их тэмүүлдэг, эрэлт хэрэгцээ ч их болсон гэлээ. Баянхонгор аймгийн хувьд зөвлөлгөөний нээлтийн үеэр Сурган хүмүүжүүлэх ухааны доктор Ш.Чимгээгийн нэрэмжит Ном эрдэм аяныг Хүүхдийн номын ордонд зохион байгуулсан юм. Эл арга хэмжээг зургаа дахь жилдээ зохиож байгаа гэнэ.
Г.ГЭРЭЛ
(өнөөдөр 2005-03-11 058)