Н.Энхбаяр, Ч.Улаан хоёрын хэнийг гэдгээ АН-ын өрсөлдөгчөөс нь шалтгаалж шийдэхээр тогтжээ

Сонгуульд нэр дэвшигчийг ерөнхийд нь тохиролцсон гэх бөгөөд УИХ-ын дарга Н.Энхбаяр, Шадар сайд Ч.Улаан хоёрын хэнийг вэ гэдэг дээр байгаа гэнэ. Ерөнхийлөгчийн сонгуульд гол өрсөлдөгч болох Ардчилсан намын нэр дэвшигчээс шалт-гаалж дээрх хоёрын алийг нь өрсөлдүүлэхээ шийдэх нь зөв гэж тогтжээ. Энэ нь Ардчилсан намаас М.Энхсайхан дэвших болбол Н.Энхбаяр өрсөлдөх, өөр хүн дэвших тохиолдолд Ч.Улааныг сойх гэсэн хувилбар бололтой. Үүнийг зарим эх сурвалж үгүйсгээгүй бөгөөд ийм хувилбарын цаана томоохон тохиролцоо буйг ч үгүйсгэхгүй байв. Ер нь Ерөнхийлөгчийн сонгуульд МАХН-аас хэн дэвших талаар олон таамаг бий. Тэдгээр нь ихэвчлэн цаад талдаа том тохироо байдаг. Р.Гончигдорж, Н.Энхбаяр хоёрын тохироо бол АН-аас М.Энхсайханаас өөр хүнийг л сонгуульд өрсөлдүүлэх. Ингэсэн тохиолдолд одоо томилогдох хоёр сайдыг хуучин эвслээс томилуулах гэнэ. Тэр хоёрын тохиролцоог мэдсэн Ерөнхийлөгч Хэрвээ Н.Энхбаяр миний оронд Ерөнхийлөгч болох аваас би түүний оронд нөхөн сонгуулиар УИХ-д сонгогдож, улмаар түүний оронд УИХ-ын дарга болох. Эсвэл УИХ-ын гишүүн болоод дээр нь намын даргаа авна гэсэн тухай яриа саарал ордноор тараад байна.
Хэдийгээр явган яриа их буй ч уржигдар хуралдсан МАХН-ын Удирдах зөвлөлийн хурлаар Ерөнхийлөгчийн сонгуульд УИХ-ын даргыг өрсөлдүүлнэ гэсэн шийдэлд бараг хүрсэн бололтой. Харин Ч.Улаан саидын хувьд нэг талаар өнгөлөн далдлалт, нөгөө талаар сүүлийн үед хүчээ аваад буй зүүн аймгийн гэх фракцаас түүнийг зүтгүүлж байгаа сурагтай. Ер нь энэ удаагийн сонгуульд Н.Энхбаяр өрсөлдөх нь баттай болсон гэдгийг олон эх сурвалж нотолж буй! Энэ нь үнэний рртой боловч цаад утгаар нь Шадар сайдаас жийрхсэн Н.Энхбаярын багийн нисгэж байгаа бор шувуу ч байх талтай. Түүнчлэн УИХ-ын даргыг сонгуульд өрсөлдүүлэхгүй өөр хүн сойх саналтай гишүүд МАХН-д олон байгаа гэнэ. Тэд хэрвээ түүнийг сонгуульд оролцвол нам хагаран бутрах аюултай гэж байгаа аж.
Сонгуульд хэнийгээ өрсөлдүүлэхээс гадна сонгууль хүртэл ямар хэвлэл мэдээл-лийн баигууллагатаи хэн хэн нь тулж ажиллах талаар уртаас урт жагсаалт гаргасан гэнэ. Өөрөөр хэлбэл, сонгуулийн сурталчилгаанд аль аль сонин, телевизтэй хэрхэн ажиллахаа шийдсэн гэсэн үг. Мөн өөрсдийн гэсэн өдөр тутмын нэг сонинтой болох асуудал ч яригдсан байна. Энэ хүрээнд өнөөгийн үйл ажиллагаагаа явуулж буй Үнэн сонинг хувьчилж, удирдлагыг солих, эсвэл шинээр өдөр тутмын сонин буй болгож авах талаар яригдсан гэнэ.
Ерөнхийлөгчийн сонгуулийн талаар нэлээд ярилцсан Удирдах зөвлөлийнхөн дараа нь намд нь өдлөөд буй жигүүрийнхний талаар ярилцсан байна. Энэ өдрийн хуралд жигүүрийн тэргүүн Ө.Энх түвшин оролцоогүй бөгөөд тэрээр эмнэлэгт хэвтэж байгаа сурагтай. Хэдийгээр лидер нь байгаагүй ч жигүүрийнхнээс тавиад буй долоон зүйл шаардлагыг хэрэгжүүлэх ажлын хэсгийг байгуулсан аж. Энэ ажлын хэсэгт жигүүрийн төлөөллийг ч бас оруулжээ. МАХН-ынхан жигүүрийнхний шаардлагыг хүлээн авах болсон нэг шалтгаан нь тус намд бойжоод байгаа залуус голдуу нэгдсэн өндөг-тэй холбоотой гэх.
Хурлын төгсгөлд саяхан огцруулсан хоёр сайдын нэгд МАХН-аас хүнээ тавих асуудал яригдсан сурагтай. Батлан хамгаалахын сайдад Ц.Тогоо генералыг, нөгөөд нь хэн байх нь эвелийнхний хэрэг хэмээн эцэслэн тохирсон гэнэ. Гэхдээ уг асуудал их эргэлзээтэй сонсогдож байгаа. Учир нь анх байгуулсан зөвшилцөл ёсоор хоёр саидын квот нь эвсэлд буй. Хэрвээ хоёр саидын нэгийг МАХН-аас тавихаар болсон гэвэл урьдчилан хоёр талаас тохиролцоонд хүрсэн байлтай. Ийм тохиролцоонд хүрсэн эсэх нь эргэлзээтэй байгаа юм. Зарим эх сурвалж үүнийг үгүйсгэж хоёр сайдад гишүүн С.Оюун, М.Зоригт болон Ц.Тогоо, Д.Дорлигжав нарын нэр явж байгаа. Ерөнхий сайд хоёр саидын асуудлаар Ерөнхийлөгчтэй хэд хэдэн удаа уулзсан. Эцсийн шийд гарч хэн нь УИХ-аар хэлэлцэгдэж шийдэгдэхийг чуулган зарлахаас өмнө л мэдэгдэнэ гэж байлаа.
Харин хоёр сайдыг томилох асуудал өнөөдөр бараг шийдэгдэж магадгүй гэсэн сураг саарал ордноор тархаад байна. Учир нь өнөөдөр эсвэл дараа долоо хоногийн эхээр УИХ-ын ээлжит бус чууулганыг зарлан хуралдуулж магадгүй бэлэн байгаагаарай гэсэн зарыг гишүүдэд албан бусаар тараасан дуулдана.
Б.ТУГ
(өдрийн сонин 2005-03-11 062)