Ерөнхийлөгчийн сонгуульд хэн хэн нэр дэвших вэ?

Намууд Ерөнхийлөгчид нэр дэвшигчээ зарласны дараа намуудын хооронд тэр юм юм нь болох биз. Харин одоо нам дотроо үзэж тарж байна. Манай улсад үйлчилж буй хуулиар УИХ-д суудалтай намууд Ерөнхийлөгчийн сонгуульд хүнээ нэр дэвшүүлэх эрхтэй. Тэгэхээр УИХ-д суудал бүхий МАХН, Ардчилсан нам, ИЗБНН, БНН, Эх орон намаас л нэр дэвшигчид зарлагдана гэсэн үг. Энэ сарын 22-ноос Ерөнхийлөгчийн сонгуулийн кампанит ажил эхлэх бөгөөд арав хоногийн дотор нэр дэвшигчээ тодруулах ёстой болохоор ирэх дөрөвдүгээр сарын 2 гэхэд хэн, хэн өрсөлдөх нь тодорхой болно. Харин тодруултлаа хэрхэн бужигнаж хэний нэр яригдаж байна вэ? Мэдээж намуудаас Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөхгүй байхын аргагүй нам бол МАХН. Өнгөрсөн УИХ-ын сонгуулийн дараа тус намд Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших цор ганц хүн бол Н.Энхбаяр гэдэг нь ойлгомжтой байсан. Харин энэ хугацаанд нэр дэвших магадлалтай хүмүүсийн хувьд түүнээс гадна Ч.Улаан, Д.Идэвхтэн, Ө.Энхтүвшин нарын нэр зарим хэвлэлээр бичигдэх болсон. Ө.Энхтүвшингийн хувьд намын удирдлагаа эрүүл бус байгаа талаар шүүмжилсэн жигүүрийнхэн буюу эсэргүүн болсон хувьсгалт намын гишүүдийн санал болгож буй хүн. Хувь хүнийх нь тухайд элдэв зүйл гарахгүй ч жигүүрийг нь хүлээн зөвшөөрөхгүй байгаа юм чинь түүнийг нэр дэвшүүлнэ гэж худлаа. Д.Идэвхтэний нэр нэр дэвших магадлалтай хүмүүсийн дунд явж байгаа ч төдийлөн идэвхтэй сонсогдохгүй байгаа юм. Харин Ч.Улаан сайдын хувьд Ерөнхийлөгчийн сонгуульд нэлээд анхаарал тавьж байх шиг. Тэрээр кампанит ажилдаа эртнээс орсон. Сүхбаатар аймгийн таван сайд, хоёр дэд сайд ч нутгаасаа Ерөнхийлөгч төрүүлэхийн тулд эрвийх дэрвийхээрээ хөдөлж байгаа гэсэн. Нутгархаж нэгнээ татдаг нь ганц баруун аймгийнхны ч хийдэг ажил биш бололтой. Их жанжны нутгаас Ерөнхийлөгч төрнө гэсэн мессэж хэдийнэ жигүүрээ дэлгээд хөөрчихсөн байна.

Харин УИХ-ын даргын хувьд багагүй хугацаанд дэвших эсэхдээ эргэлзсэн. Учир нь Ерөнхийлөгч болох нь түүнд төдийлөн хэцүү зүйл биш ч болсныхоо дараа яах вэ гэдэг нь бодох л асуудал болоод байгаа юм. Үнэндээ Н.Энхбаярын хувьд Ерөнхийлөгч болох амархан, тогтоход хэцүү байх магадлалтай. Ядахад Эрүүл нийгэм-Иргэний хөдөлгөөн-ий залуус зөвхөн түүний нэртэй холбоотой баахан баримт гаргаад ирсэн байдаг. Харин Ерөнхийлөгчийн сэнтий өндөг шиг өөгүй хүн л суухгүй бол халтирч гулсах гээд тун чиг эвгүй эд. Үүнээс гадна дэргэдээс нь намынх нь Ерөнхий нарийн бичгийн дарга С.Баяр Та Ерөнхийлөгч болоод явчихвал нам маань сүйд болно гэж сануулаад байгаа сурагтай. Гэвч сонгууль хаяанд ирсэн болохоор МАХН-ын дарга Н.Энхбаяр ерөнхийдөө нэр дэвших хувилбар хэрэгжихээр болж байх шиг байна. Үнэндээ түүнтэй арцалдах чадалтай, бас тэнцэх хүн одоогоор энэ намд байхгүй нь үнэн. Баруун аймаг руу аяны дөрөө мулталсан нь ч кампанит ажлын гараа байхыг үгүйсгэхгүй. Тэрээр Ерөнхий сайд байхдаа бараг бүх л сумаар орсон гэдэг билээ.

Мөн Н.Энхбаяр дарга сүүлийн үед хотын мэр М.Энхболд, МАХН-ын Ерөнхий нарийн бичиг дарга С.Баяр, Гадаад хэргийн сайд Ц.Мөнх-Оргил, Байгаль орчны сайд У.Барсболд нарын таван хүнд Чи намын дарга шүү хэмээн ганцаарчлан тус тусад нь хэлсэн тухай чих дэлсэх боллоо. Ямар ч байсан хэсэгтээ нэр дэвших тухайд эргэлзэнгээ бусдадаа боломж тавьж өгсөн нь ёстой хошгируулна гэдэг нь л болсон биз. Нөгөө талаас хамтран зүтгэгчдиинхээ тарыг таниад авсан ч байж болох.

Ардчилсан намын хувьд Ерөнхийлөгчийн сонгуульд хүнээ сойх нь байтугай тус нам байх эсэх нь эргэлзээ төрүүлсээр байна. Дүрэм журмаа шинэ хуульд ний-цүүлж чадахгүй бол мянган саин хүн дээшүүлээд очсон ч СЕХ бахархалтайгаар буцааж л орхино. Энэ намаас одоогоор Ч.Содномцэрэн, С.Ламбаа, Д.Дорлигжав нарын нэр яригдаж байна. Бас марафондох хүмүүсийн жагсаалтад Р.Гончигдорж ч багтаж магадгүй. Хэдийгээр нэр дэвшихгүй гэдгээ мэдэгдэж байсан ч намын нөхдийн шаардлагаар гэсэн тайлбар байхад хангалттай. Мөн экс Ерөнхийлөгч П.Очирбатын нэр ч сонсдох болж, энэ таамаг нэлээд хүч авч байгаа сурагтай. Гэхдээ УИХ-д намынхаа буурийг сахиж үлдсэн М.Энхсайхан, Ж.Наранцацралт ч яригдаж байгааг үлдээх аргагүй юм. Хоёр дарга, хоёр тамга тэгээд эвлэршгүй энэ байдалтайгаа эвлэрээд байгаа тус намаас хоёр нэр дэвшигч тодорвол гайхах хэрэггүй юм. Мэдээж, хоёр нэр дэвшигчтэй нэг намыг хуучин таван намаас бүрдсэн юм гэж харж үзээд ч нэмэргүй буцаах л болно. Харин тэр үед энэ нам байх эсэх талаар яриа эхлэх биз. МоАХ фракцийнхан М.Энхсайханыг нэр дэвшүүлэх хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн гэнэ. Харин нөгөөх нь УИХ дахь Ардчилсан намынхан орхиж одсон суудал дээрээ эргэн ирвэл саналыг нь харж үзэж болох юм хэмээн гэдийж байгаа гэнэ. Уржигдар тус намын зөрчилдөөд байгаа хоёр тал тохиролцоонд хүрсэн тухай хамгийн сүүлийн үеийн мэдээ байна. Харилцан тохиролцсоны дагуу М.Энхсайхан өмнө нь хүчингүй болгосон тушаалаа дахин үйлдэх ажээ.

Эх орон намын нэр дэвшигчийн хувьд Ардчилсан намаас хэн тодрохоос шалт-гаална хэмээн улс төрийн хүрээнийхэн өөр зуураа ярьж байна. Хэрэв М.Энхсайхан намаасаа нэр дэвшиж чадахгүй бол түүнийг нэрээ хөн-гөлснөөр анхны сонгуульдаа орж буй Эх орон намаас дэвшүүлж магад. Тухайн байдлаас шалтгаалан нэр дэвшигч нь Б.Эрдэнэбат ч байж болно. Гэхдээ түүнд бусад намууд шиг дотоодын өрсөлдөгч байхгүй билээ. Хэрэө М.Энхсайхан АН-аас нэр дэвшигчээр тодорч чад-сан тохиолдолд Б.Эрдэнэ-батын намаас хэн нэгэн өрсөлдөөнд орохгүй.

ИЗБНН-аас эмэгтэй хүнийг сонгуульд сойж магадгүй талаар нэлээд эртнээс яригдаж эхэлсэн билээ. Хэдийгээр эмэгтэй Ерөнхийлөгчтэй болох сэтгэлгээ монголчуудад бүрэлдэж бий болоогүй буй ч энэ сэнтийний төлөө эмэгтэй хүн нэр дэвшинэ гэдэг нь л нэг алхам болно. Жилийн өмнөхөн л эм хүнийг нохойноос дор үзэж байсан Афганистанд өнгөрсөн аравдугаар сард болсон Ерөнхийлөгчийн сонгуулиар эмэгтэй хүн нэр дэвшиж, өрсөлдсөн. Гэтэл ардчилсан орон болоод арван таван жил болсон манайх талибууд шиг сэтгэсээр байвал харамсалтай л юм. Эмэгтэй даргатай ИЗБНН-аас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүнийг товлохдоо нэлээд өргөн хүрээнд авч үзэж байгаа бололтой. Тал голомт хөдөлгөөний тэргүүн Д.Мөнхөө гуайн нэр намын хэмжээнд нэлээд хүчтэй яригдаж байгаа гэнэ. Олон жил удирдах ажил хийсэн, хэн ч харсан өөрийн эрхгүй үгийг нь сонсмоор чанд энэ эмэгтэйн хувьд манайдаа жендэрийн асуудлаар мэргэшсэн цөөн хүмүүсийн нэг. Мөн энэ намынхны ярьж байгаа нэр дэвшигчдийн нэг бол Д.Сүхжаргалмаа. Бас л манай шилдэг, боловсролтой эмэгтэйчүүдийн нэг. НҮБ-д монголчуудаас хамгийн өндэр албан тушаал хашдаг гэж болно. Тэрээр сүүлийн жилүүдэд НҮБ-ыг төлөөлөн гадаадын улс орнуудад шадар суурин төлөөлөгчөөр ажиллах болсон. Гэхдээ энэ нь нэр дэвшигч эх орондоо сүүлийн дөрвөөс доошгүй жил амьдарсан байх ёстой гэсэн заалтад нь харшлахгүй гэдгийг ИЗБНН-ынхан тооцоолсон байлгүй. Энэ намаас зөвхөн эмэгтэйчуүдийг л нэр дэвшүүлэхээр яриад байгаа юм биш. Саяхан Үндсэн хуулийн Цэцэд Ерөнхийлөгч нэрийг нь дэвшуүлсэн боловч УИХ-аас тухайлбал МАХН- ынхан дэмжээгүйгээс унасан өмгөөлөгч С.Нарангэрэлийн нэр ч яригдаж байгаа юм байна. Өндөр зэрэглэлийн хуульч, бас тун чиг шударгаараа зартай түүнийг ч тус намд дэмжиж байгаа хүмүүс олон нь эргэлзээгүй. Мөн өмнөх Ерөнхийлөгчийн сонгуульд Н.Багабанди, Р.Гончигдорж нартай өрсөлдөж байсан Л.Дашням гуайн нэр ч яригдаж байгаа гэсэн. Бүр өөрөө өөрийгөө санал болгогчид ч тус нам дээр хандаж ирсэн сураг дуулдаж байна лээ. ИЗБНН-ынхан нэр дэвшигчээ энэ сарын 27-нд болох Улс төрийн зөвлөлийн хурлаараа шийдэх юм байна. Мөн энэ үсэр намын хөтөлбөр, дүрэмдээ өөрчлөлт оруулахаас гадна нэрээ өөрчлөх тухай ч хөндөж магадгүй нь бололтой. Намын нэрний тухайд одоогийн нэр нэг хувилбар нь бөгөөд үгүй бол зарга заальхай болоод байгаа БНН-ыг хасах өөр нэг хувилбар байгаа юм байна. Түүнээс гадна цоо шинэ нэр ч яригдаж байгаа гэнэ.

УИХ-д буй гагц суудлынхаа хучээр Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших боломжтой болж байгаа БНН-аас тэр ганц суудлын эзэн бас дарга нь болох Б.Жаргалсайхан нэр дэвшинэ гэдгийг хүмүүс эртнээс таамаглаж мэдсэн. Кампанит ажлаа нэлээд ч эртнээс эхэлсэн гэдэг нь анзаарагдаж байгаа. Өнгөрсөн цагаан сараар ч тойргийнхноосоо сурталчилгаагаа эхэлсэн гэх юм билээ. Бас ноён Жагааг болон Бүгд найрамдах намыг тавдугаар сарын 20 хүртэл магтаж бичсэн сэтгүүлчийг машинаар шагнах гэнэ. Мөн хоёрдугаар байрт хоёр сэтгүүлчийг оруулах бөгөөд тус бүр 1.5 сая төгрөг, гуравдугаарт гурван хүн бөгөөд тус бүр нэг сая төгрөг олгоно гэсэн яриа явна. Ямартай ч энэ сонгуульд өмнөх сонгуулиа бодвол өрсөлдөх, оролцох намуудын тоо нэмэгдэж байна. Нэгэнт эхэлсэн улс төрийн хор, найрыг өдөөх бас төгегөж чадах Ерөнхийлөгчийн сонгууль дуусахыг л хүлээж сууя.

Э.ЭНЭРЭЛ
(өдрийн сонин 2005-03-11 062)

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button