Р.Амаржаргал Зөвшилцөл гэдэг чинь том юман дээр явдаг юм

Таныг энэ намын гишүүн байсны хувьд намдаа арай элэгтэй болов уу гэж бодоод асууж байна л даа. /Энэ ярилцлагыг авсаны дараа АН Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшүүлэгчээ марафон явуулахгүйгээр тодруулахгүйгээр шийдсэн байлаа/
-Эрхбиш энэ намын төлөө 15 жил зүтгэлээ. 2000 оны 12 дугаар сарын 6-нд АН-ыг байгуулалцсан нэг намынх нь дарга би шүү дээ. Тэгэхээр ажил хэрэг нь ямархуу явна гэдэгт санаа зоволгүй яахав. Санаанд хүрэхгүй юм бол байна. Ерөнхийлөгчийн сонгуульд АН оролцох ёстой. Тиймээс юунд хүрэхийн тулд ямар ажил хийхээ томъёолж түүнээ олон түмэнд хүргэхээр зохион байгуулж улс төрийн соёлтойгоор нэр дэвшигчээ тодруулан идэвхтэй оролцох болов уу гэж би хувьдаа ойлгож байна. Нэр дэвшингчийн хувьд намын дүрмийн дагуу тодруулдаг. Түүнийхээ дагуу явагдах байх. ҮЗХ болон Үндэсний чуулганаар аль алинаар нь шийдчих хувилбар байдаг л даа. Нөгөө талаар улс төрийн намуудын тухай шинэ хууль мөрдөгдөж эхэлсэнтэй холбоотойгоор намын дүрэм, зохион байгуулалтыг өөрчлөх асуудал яригдаж таарна. Шинэ хуулиараа бол Бага хурал хуралдуулах маягтайгаар нэр дэвшигчийг тодруулж болох юм. Хэнийг дэвшүүлэхийг би бол хэлж мэдэхгүй байна. Марафоноор хүнээ гаргаж ирдэг нь харьцангуй шударга гэж би боддог. Гэхдээ үүнийг зөв зохион байгуулж чадахгүй юм уу, эсвэл зохион байгуулж байгаа тал нь аль нэг талд нь илэрхий орвол зөрчилдөөн, үл ойлголцох байдал үүсгэдэг гэдгийг өмнөх марафоны туршлага дээр би харж байсан. Тийм болохоор энэ бүхнээ тооцож бодож байгаад тогтвортой, тулхтай сонголт хийгээсэй гэж би бодож байна.
-Та бидний ярилцлага эхлэхийн өмнөхөн өөр зуураа ойлголцож чадахгүй байсан Р.Гончигдорж, М.Энхсайхан нар тохиролцож Үндэсний чуулганаа энэ сарын 31-ний өдөр хийхээр товлолоо гэсэн мэдээлэл байсан.
-Миний ойлгож байгаагаар ҮЗХ хуралдуулах байх. Гэхдээ нэг нь зарлачихаад нөгөөх нь очдоггүй тийм байдлаа эцэслэн шийдвэрлэх байлгүй дээ.
-Намын дарга мөн, биш гэж энэ өвөлжингөө хэрэлдлээ. Ер нь хэн нь АН-ын дарга вэ?
-Дүрмэндээ юу гэж заасан байдаг юм түүнийхээ дагуу л явах хэрэгтэй. Би хувьдаа намынхаа дүрмийн заалтуудыг хэн нь илүү ягштал мөрдөж биелүүлсэн байна тэр талд нь үнэн байгаа гэж ойлгож байгаа.
-Та намынхаа дүрмийг сайн мэдэж байгаа. Энэ маргаан эхэлснээс хойш ч дүрмээ эргэж харсан байх. Тэгэхээр хэн нь намын дүрмээ ягштал мөрдөж хэн нь зөрчөөд байгааг хэлэхэд тийм хэцүү байна гэж үү?
-/инээв/ Хэцүү нь юу байхав. Процедурын алдаа л байна. Ер нь ҮЗХ-ны хурлыг намын дарга л зарлан хуралдуулах ёстой шүү дээ. Гэхдээ намын ҮЗХ-ны гишүүдийн 2/3-оор хуралдуулах эрх байдаг. Гэхдээ намын дарга дээр л батлуулдаг. Ийм тохиолдолд яах юм гэсэн асуудлууд гарч ирдэг л дээ. Намын Үндсэн дүрмийн хорооны хүрээнд шийдэж бас болно. Гэхдээ Үндсэн дүрмийн хорооны хугацаа нь дуусчихсан.
-Ерөнхийлөгчийн сонгуульд Р.Гончигдорж, М.Энхсайхан хоёрын аль аль нь өрсөлдөж нэр дэвших магадлал өндөртэй хоёр том лидер. Гэтэл тэр хоёр сонгуулийн өмнө ингэж бие биенээ мэрж байгаа нь харамсалтай хэрэг мөн үү?
-Харамсалтай байлгүй яахав.
-Энэ хоёр лидерээ дагаад гишүүд нь талцан хуваагдаж маргалдаж байгаа нь энэ намын нэр хүндийг унагаж байгаа хэрэг мөн үү?
-Ер нь олон үйл явдал намынхаа нэр хүндийг унагахаад чухал үүрэг гүйцэтгэлээ. Ялангуяа 12-р сараас хойш намын нэр хүндийг өсгөх зүйл бага байлаа. Өдий 15 жил болчихоод бид нялхаараа байна гэж хэлэх нь хаашаа юм. Өнгөрсөн 15 жилийн хугацаанд бид юу эсийг үзэв. Наана цаанаа бодууштай зүйл их байлаа шүү.
-12-р сараас өмнө ч нэр хүндээ унагасан зүйл байгаагүй гэж үү. Өнгөрсөн УИХ-ын сонгуулиар бие даан нэр дэвшлээ гэж тухайлбал, таныг намаасаа хөөсөн шүү дээ. Ганцхан суудалтай ялагдсан 2000 оноо бодсон ч тэр байдлыг заавал тэгж хурцатгах шарадлага байсан гэж үү. Дотроо ойлголцож намдаа ашигтайгаар асуудлыг шийдэж болоогүй юм уу?
-/инээв/ Эхлээд хөөсөн л гэсэн. Дараа нь хөөгөөгүй, манай намын гишүүн хэвээрээ шүү болоод л явчихсан. Яахав манай намын дүрмэнд тодорхой заалт байдаг л даа. Тэр нь өөрийнхөө намын нэр дэвшигчтэй бие даан өрсөлдөх юм бол намаасаа хөөнө гэсэн байдаг юм. Миний хувьд өөрийнхөө намын хүнтэй өрсөлдсөн юм байхгүй.
-Харин Эх орон-Ардчилал эвслийн нэр дэвшигч бол байсан?
-Бие даан нэр дэвших болсон зарчмын асуудал байлаа л даа. Сонгуульд эвсэл байгуулж орох нь зүйтэй гэдгийг би дэмжиж байсан. Харин ямархуу янзтай эвсэл байхав, дүрэм журмаа яаж хийх, юун дээр тулгуурлах вэ гэдэг дээр санал зөрөлдсөн юм. Энэ тухай би намынхаа зөвлөлийн хурал дээр ороод бие дааж нэр дэвших болсноо хэлсэн. Асуудал ингэж л шийдэгдсэн юм.
-Эвсэл тарчихлаа. Түүний байхгүй болсон шалтгаан нь таны тухайн үед үзэл бодол нийлэхгүй байсан тэр зүйл дээр огтлолцсон юм биш биз. Өөрөөр хэлбэл, эвсэл тарах шалтгааныг та тэр үед олж харсан юм болов уу?
-Яахав. Гол асуудал гэвэл хоёр гурван зүйл байсан. Хамгийн ил тод харагдаад олны нүдэн дээр яригдсан зүйл бол квотын асуудал. Түүнээс гадна эвслийг зохион байгуулж байгаа дээд байгууллагууд нь шийдвэр гаргах тогтолцоо нь тодорхойгүй байсан байхгүй юу. Тэр нь сая харагдлаа. Эвслийг байгуулсан хоёр хүчин 200, 200 хүнтэйгээр эрх барих дээд байгууллагаа байгуулахаар юунд ямархуу үр дүнд хүргэж болохыг тухайн үед бодолцож үзэх л хэрэгтэй байсан. Болж өнгөрсөн үйл явцаас харахад аль нэг улс төрийн нам нь хуралдаад дээрээс нь нэг нам нь удирдахад л асуудал шийдэгдчих хэмжээний л байгууллага байж шүү дээ.
-Эвслийг байгуулж байх үедээ сонгуулийн тойргоо хэрхэн хувааж, хэрхэн оролцохоо л тэргүүнд тавьж байснаас олонхи болсон тохиолдолд хэрхэх, ямар дүрмээ тоглохоо, бас задарч болохоо тооцоолоогүй юм болов уу гэсэн ойлголт төрүүлж байлаа.
-Бодолцох л хэрэгтэй байсан. Би дахиад нэг зүйлийг онцлон хэлье. Эвсэл байгуулна гэдэг өөрөө хэцүү. Байгуулах хэрэгтэй байсан. М.Энхсайхан даргын гавьяа зүтгэлийг үнэлэх хэрэгтэй. Үүнийхээ ачаар л сонгуульд амжилт гаргасан. Харин тоглоомын дүрэм ямар байх, ямар зарчим дээр тулгуурлах вэ гэдэг дээр нэлээн буйртай үзэх л байсан. Арай л түргэдчихсэн болов уу. Яахав том сургамж юм л даа.
-Яагаад 10 гаруй жилийн түүхтэй төр барьж явсан нам МАШСН гэдэг улс төрийн хүрээнд танигдаж ч амжаагүй намтай эвсэж ихэнх тойргоо хуваасан юм бол. Тэр байтугай ИЗН-аас ч илүү ач холбогдол өгч байлаа шүү дээ. Гэтэл нөгөөдөх нь барьсан гэрээ нураачихдаг…
-Миний ойлгож байгаагаар бол улс төрийн хоёр том хүчин л сонгуульд оролцох хэрэгтэй байсан. Тийм болохоор улс төрийн намуудын нэгдлийг дэмждэг. Тэр утгаараа эвсэл маань улс төрийн намуудын нэгдлийн баталгаа болох болов уу гэсэн горьдлого тухайн үед байлаа шүү дээ.
-Сонгуулийн дараа намуудын суудал тэнцээд ирмэгц бие дааж нэр дэвшсэн гурваа АН хань татаж эхэлсэн. Тухайн үед хийж байсан мэдэгдлүүдийг та нартай ярилцаж тохиролцсоны үндсэн дээр хийсэн гэдэгт одоо ч эргэлздэг.
-Манай хоёр гишүүнтэй яасан юм бол мэдэхгүй байна. Надтай л ярилцаж уулзсан юм байхгүй. Гэхдээ асуудал нь ярилцаж тохироод шийдчихдэг юм биш шүү дээ. Ард түмэн сонголтоо хийхдээ тухайн хүнийг бие даагч гэдэг утгаар нь сонгож итгэлээ өгсөн хэрэг. Тэгэхээр сонгогчдынхоо итгэлийг даах гэж нэг юм бий. Нэг удаа сонгогдоод л бүх юм өнгөрөхгүй. Сонгогчдынхоо өмнө хүлээсэн үүрэг гэж байна. Тэдэнтэйгээ эргээд уулзахад Та бие даагч гэж нэр дэвшиж сонгогчихоод яагаад өөр намд орчихов гэсэн асуулт бас байж болохоор байгаа биз дээ.
-Тэгэхээр та Л.Гүндалай гишүүнийн алхамыг давтахыг хүсээгүй гэсэн үг үү?
-Хүн хүний л сонголтын асуудал л даа. Би хувьдаа шинэ харилцаа, шинэ соёл гэдгийг хүлээж авсан л даа. Тэгээд тухайн үедээ энэ бол ямар ч гарцгүй үхлийн сонголт гэх мэтээр хэлж бичиж байлаа. Харин энэ бол боломж юм. Монголын төрийн, нийгмийн, эдийн засгийн томоохон асуудлыг шийдэх болож гэж харъяа аа гэж би хэлж байсан л даа. Тэр утгаараа би бие дааж сонгогдсон гишүүнийхээ хувьд аль нэг тал руу нь орж хүчний тэнцвэрийг зохиомлоор жин даруулах оролдлогоос хол байхаар шийдсэн.
-Таны журмын нөхдөөс 25 нь МАХН-ын бүлэгт нэгдсэн. Танд ямар санагдаж байх юм?
-Би хувьдаа үүн дээр арай л өөр тайлбар хиймээр байна. Ер нь зөвшилцөл гэдэг чинь юу юм бэ гэдгийг гаргаж ирэх ёстой юм. Тэгэхээр би нэг зүйлийг журмын нөхдөдөө анхааруулж хэлмээр байна. Зөвшилцөл гэдэг чинь том юман дээр явдаг юм. Жижиг зүйлээр оролдоод байвал юу ч бүтэхгүй. Харин том юмаа бариад авбал үр дүнд хүрнэ. Шийдмээр том асуудлууд зөндөө байна шүү дээ. Тухайлбал, улс төрийн тогтолцоогоо тодорхой болгомоор байна шүү дээ. Нэг бол сонгодог Ерөнхийлөгчийн эсвэл сонгодог парламентын засаглалтай байх хэрэгтэй. Одоо бол манайд аль нь ч биш хөл толгой нь алдагдаад байна. Үнэндээ бол УИХ, Засгийн газар, Ерөнхийлөгч гурав хэн нь хаанаа байгаа нь мэдэгдэхгүй байна шүү дээ. Тэгэхээр энэ асуудлыг нэг тийш нь болгомоор байна. Дараагийн асуудал бол шүүх засаглалын эдийн засгийн асуудал. Сая ч гэсэн шүүх маань чухам хаана нь юу болоод байгаа нь мэдэгдэхгүй сонин л асуудал гаргалаа. Үүнийг цогцоор нь шийдье. Бас орон нутгийн өөрөө удирдах зөвлөлийн асуудал. Одоо хүртэл зарим аймаг нь Засаг даргаа тавьж чадахгүй байна шүү дээ. Энэ мэт том асуудлыг зөвшилцлөөр шийдэх хэрэгтэй. Тэгэхээр зайлшгүй Үндсэн хуулиндаа гар хүрэх болоод байгаа юм. Үндсэн хуулиа өөрчлөх болохоор гуравны хоёроор шийднэ. Энэ асуудал дээр намууд зөвшилцөж болно шүү дээ. Гэтэл жижиг юм руу ороод албан тушаал яриад байх юм.
-Ярилцсанд баярлалаа. Сүүлчийн асуултыг танд үлдээе.
-Ардын эрх сонин мэндлээд удаагүй боловч өөрийн гэсэн байр суурьтай уншигчтай болж чаджээ. Аливаа юм нэг талаас нь биш тэнцвэртэйгээр мэдээлж, бусад сонинуудаас огт өөр өнцгөөс харж санал дэвшүүлж бичдэгт нь талархаж байна. Ингээд танай сониныхонд амжилт хүсье.

Л.Мөнхбаясгалан

/2005.03.11, Ардын эрх /

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button