Эрүүл нийгэм-иргэний хөдөлгөөний штаб дуурийн театрын үүдэнд байрлана

-Манай хөдөлгөөн олон нийтийн үүсгэл санаачилага дээр үндэслэн гарч ирсэн. Гэвч нарийн чанд зохион байгуулалттай. Аливаа шийдвэрийг удирдах зөвлөлөөрөө хэлэлцэж гаргадаг. Одоогоор ийм шийдвэр гараагүй. Тэгэхээр энэ мэдээлэл худлаа байна. Харин УИХ-д суудалтай улс төрийн намуудад
-Иргэдийн түр их хурал байгуулах,
-Жагсаал цуглааны тухай хуульд өөрчлөлт оруулах,
-УИХ-ын гишүүнийг эргүүлэн татах хуулийн төслийг өргөн барьж хаврын чуулганы хэлэлцэх асуудлын жагсаалтад оруулах зэрэг шаардлага тавиад байна. Хариугаа энэ сарын 15-нд авна. Ийм учраас биднийг үйл ажиллагаа явуулахгүй байна гэж иргэд ойлгосон байж болох талтай.
-УИХ-д суудалтай намуудын дарга нар та бүхнийг ямар байдалтай хүлээн авав. Хэн хэнтэй уулзав?
-М.Энхсайхан гишүүнтэй уулзлаа. Биднийг тааламжтай хүлээж авлаа. Дэмжиж хамтарч ажиллана гэж байна билээ. МАХН-ын УИХ дахь төлөөлөл болгож дэд дарга Д.Лүндээжанцанд шаардлагаа гардууллаа. БНН-ын дарга УИХ-ын гишүүн Б.Жаргалсайхантай уулзаж шаардлагаа өрөөнд нь гардуулсан байгаа.
-Ардчилсан намын удирдлага хоёрдмол байгаа. М.Энхсайхан гишүүнийг намын дарга гэдэг утгаар нь та бүхэн хандав уу?
-УИХ дахь ардчилсан намын бүлгийн төлөөлөл гэдэг утгаар нь бид хандсан. М.Энхсайхантай уулзсанаараа түүнийг Ардчилсан намын дарга гэж шууд зарлаж байгаа юм биш.
-Та бүхнийг таагүй байдлаар хүлээж авсан намын дарга, эсвэл төлөөлөл бий юу?
-БНН-ын дарга УИХ-ын гишүүн Б.Жаргалсайхан бидний шаардлагыг хүлээж авахдаа нэлээд ундуйцаж байна билээ. Дарангуйлах, заналхийлэх байдлаар бидэн рүү хандсан шүү. Энэ талаар нь бид цагдаад мэдээлэл өгөөд байгаа.
-Түүний дарамт заналхийллийн чиглэл нь юу юм бэ?
-УИХ-ын дарга Н.Энхбаярыг Ерөнхий сайд байхад Буян компани Засгийн газрын нөөц хөрөнгөнөөс 1.2 тэрбум төгрөгийг хөгжим авах нэрээр тендергүй өгсөн байдаг. Түүнийг бид сөхөж олон нийтэд ил болгосон юм. Үүнд дургүй байгаа юм билээ. Н.Энхбаяр бид хоёрыг та нар яахаараа онцолдог юм бэ гэж хүртэл хэлсэн.
Хуулиар бол таван сая төгрөгөөс дээш мөнгөөр бараа үйлчилгээ худалдаж авах болсон тохиолдолд тендер зарлах ёстой. Гэтэл Н.Энхбаяр Б.Жаргалсайханд тендергүйгээр 1.2 тэрбум төгрөг олгочихсон байгаа юм. Энэ нь өөрөө хууль зөрчсөн үйлдэл. Хууль зөрчсөн үйлдлийг нь нийтэд ил болгоны төлөө биднийг занаж, зүхэж дарамтлах гэж оролдов бололтой.
-Танай үйл ажиллагаа зогсоогүй. Эрчимтэй явж байгаа юм байна. Тэгвэл ойрын үед юу хийх вэ?
-Эрүүл нийгэм-Иргэний хөдөлгөөн штабаа Сүхбаатарын талбайн дэргэд ДБЭТ-ын урд энэ сарын 11-нээс эхлэн байрлуулна. Тэнд очсоноор бидний шаардлагыг дэмжиж буй иргэдийн гарын үсгийг цуглуулна. Иргэдийнхээ үгийг төр, засаг сонсох ёстой гэж ийм алхам хийж байгаа юм.
-Хөдөлгөний дэд тэргүүн Ичинноров АНУ руу явсан байгаа. Тэр хүн хувиараа яваа юу эсвэл хөдөлгөөнийг төлөөлөх үү?
-Ичинноров Эйзехуаэр-ын сангийн шагнал гардан авахаар явсан юм. Сангийнхаа шугамаар гэж ойлгож болно. Гэхдээ энэ шагнал гардуулах ёслол өргөн хүрээнд болдог. Манай дэд тэргүүн тэр ёслолын ажиллагаанд оролцож шагнал гардана гэдэг бол Эрүүл нийгэм-Иргэний хөдөлгөөний үйл ажиллагааны гадаад том сурталчилгаа болж байгаа юм. Тэр үүднээс авч үзвэл хөдөлгөөнийг төлөөлж яваа гэж үзэж болно.
-Хөдөлгөөний ерөнхий зохицуулагч О.Магнай Англи Британи дахь Элчин сайдын яамны зөвлөх Б.Энхмандахын дүү. Танай хөдөлгөөний үйл ажиллагааг зогсоох үүднээс Б.Энхмандахыг Улаанбаатарт дуудаж ирүүлсэн гэдэг. Тэр хүн та бүхэнтэй уулзав уу?
-Ерөнхий зохицуулагч О.Магнай Б.Энхмандахтай холын садан сүлбээтэй юм билээ. Тэр нь тэдний хувийн хэрэг. Тэр хүнийг ирлээ гээд манай хөдөлгөөн үйл ажиллагаагаа зогсоохгүй шүү дээ.
-Тантай холбоотой янз бүрийн мэдээлэл цацагдаж байна. Нэг сая ам.доллар солиулах гээд явж байсан ч гэх шиг…
-Аа тийм. Эрүүл нийгэм-Иргэний хөдөлгөөн 60 саяар амаа бариуллаа гэх мэт янз бүрийн юм хэвлэлээр бичигдэж байгаа. Худлаа учраас бид ач холбогдол өгөөгүй байгаа. Манай зах зээл дээр өдөрт хэдэн сая ам.доллар эргэлддэг юм бэ? Нэг сая ам.доллар гэдэг чинь бараг 50 хувь нь байлгүй. Түүнийг бариад явж байгаа хүнийг цагдаа мэдэхгүй өнгөрвөл инээдэмтэй биз ээ.
-Улс төрийн өндөр албан тушаалтан танд 100 мянган ам.доллар өгье. Үйл ажиллагаагаа зогсоо гэж хэлсэн юм биш үү. Тэр хүнийг нэрлээч?
-Манай албан өрөөний утас руу 211-ээс өөрийгөө өндөр албан тушаалтан гэж танилцуулсан нэг этгээд ярьсан юм. Зуун мянган доллар өгөхөд л та нарын үйл ажиллагааг зогсооно шүү дээ гэж хэлж байсан. Үүнийг хэн болохыг нь тогтооно, нэрлэнэ.
-Түүнээс гадна 2004 оны УИХ-ын сонгуулийн дараа та хууль зүй, дотоод хэргийн яамны төрийн нарийн бичгийн даргын албыг гуйгаад явж байсан гэж телевизээр мэдээлсэн.
-Би Ардчилсан намын гишүүн. Сонгуульд идэвхтэй оролцсон. Эвслийг УИХ-д 36 суудал авсны дараа Ж.Батзандан гэдэг хувь хүнийг олсон боловсрол, эзэмшсэн мэргэжил, ажлын дадлага туршлагын хувьд дэд сайд, төрийн нарийн бичгийн дарга байж болох юм гэж улс төрийн тодорхой хүрээнийхэн ярьж байна гэж би дуулсан юм. Тэр яриа сүүлдээ намайг албан тушаал гуйгаад явж байсан гэж бусдыг ярихад хүргэсэн болов уу. Дамын үг дамшигтай гэж л тэр биз.
-Олсон боловсрол, эзэмшсэн мэргэжилтэй хүний хувьд та ийм албан тушаал хашиж яагаад болохгүй гэж…
-Харин тийм яагаад болохгүй гэж. Төрд алба хаших гол гүүр улс төрийн намууд. Намд багтаж төрд алба хашна гэдэг хоёрхон шалгууртай болчихоод байна. Нэгдүгээрт, намд маш их хандив өргөнө. Хоёрдугаарт, намын аль нэг лидерийн халаасанд багтаж түүний буянаар төрд алба хаана. Тэгэхээр дээрх яриа нөгөө утгаараа намайг албан тушаал авахын тулд мөнгө хандивлахгүй, аль нэг лидерийг дагахгүй гэдгийг илэрхийлж байгаа хэрэг юм биш үү.

Г.ЭРДЭНЭБАТ

/2005.03.11,Өдрийн сонин /

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button