Гар утас чихэнд сөрөг нөлөөтэй гэнэ

Гар утсыг 10 ба түүнээс дээш жил барьж байгаа хүмүүсийн мэдрэлийн эсийн хавдарт нэрвэгдэх эрсдэл нь цөөн жилээр барьж байгаа хүмүүсийнхээс 1,9 хувиар илүү байгаа нь тогтоогдсон байна. Мөн гар утсаа барьж явдаг талын чихэнд хавдар үүсэх магадлал 3,9 дахин илүү байдаг гэдгийг ч илрүүлжээ. Гэхдээ гар утас үйлдвэрлэгчид энэхүү судалгаа нь гар утас болон чихний хавдрын хооронд ямар нэг холбоо байгааг огт харуулж часангүй гэж мэдэгдэв.
Чихний мэдрэлийн эсийн хоргүй хавдар нь дуу авиаг тархинд хүргэдэг мэдрэлийн эсэнд үүсдэг болохоор мэдрэлийн систем, тархинд асар их хохирол учруулдаг. Гар утасны хэрэглээ өдөр ирэх тусам нэмэгдэж байгаа энэ үед өндөр хөгжилтэй орнуудад гар утас хүний биед ямар нөлөө үзүүлдгийг нарийвчлан тогтоох ажлуудыг ээлж дараалан явуулах болсон. Тухайлбал Их Британи гэхэд л гар утасны сөрөг нөлөөг судлахад 8,6 сая фунт зарцуулан 26 судалгаа хийхээр товлоод байгаа нь энэ асуудалд ямаршуу нухацтай хандаж байгаагийн илрэл юм.
( olloo.mn ) Б.М