Эрүүл мэндийн асуулт хариулт

Харин орчин үеийн шинжлэх ухааны ном хэвлэлд энэ талаар дагнасан судалгааны илтгэл бараг байхгүй. Шээсний найрлаганд олон төрлийн амин хүчил, эрдэс бодисууд агуулагддаг. Шээсний эрдэсжилт маш өтгөн учир туулгах үйлчилгээтэй гэж ойлгож болно. Нөгөө талаар шээсэнд олон төрлийн хорт бодис, азотын хүчил нитрит, органик бодисууд агуулагддаг. Хорыг хороор анагаадаг уламжлалт анагаах ухааны аргыг орчин үед ч хүлээн зөвшөөрдөг. Тийм учир ямар нэг хордлогын үед антидотуудыг эмийн журмаар хэрэглэж байгаа. Хорын эсрэг хорт бодисууд -антидотууд нь хордлогын эсрэг үйлчлэхээс гадна цочроох үйлчилгээтэй бөгөөд азотын хүчлийн нөлөөгөөр дотоод гэдэсний шүүс ялгаруулах үйл ажиллагаа сайжирч хоолны шингэц сайжирдаг. Харин нойр булчирхайн хувьд цочроох үйлчилгээтэй бэлдмэл зохимжгүй учир хэрвээ та үнэхээр нойр булчирхайн архаг үрэвсэлтэй бол шээсний эмчилгээ зохимжгүй. Харин ходоод, гэдэсний архаг өвчинтэй бол уг эмчилгээ нь туулгах цэвэрлэх, хоол шингээх сайн үйлчилгээтэй бөгөөд ямар нэгэн харшлах зүйлгүй болохыг шээс судлаач эрдэмтэд хүлээн зөвшөөрч байгаа билээ.
Сав хазайсан. Зүү төөнүүр хийгээд нэмэр болоогүй. Яах вэ?
Гол төлөв гэмтлээс болоод эмэгтэй хүний сав хазайх тохиолдол гардаг. Түүнийг зүү төөнүүрээр засах аргагүй. Харин бариа засал тустай байж болно. Гэхдээ бариа заслыг хийх хүн маань мэргэжлийн байгууллагаар магадлан итгэмжлэгдсэн биш бол итгэхэд бэрх.
Доошоо юм гарч загатнан бөөр, нуруу өвддөг. Яах вэ?
Эмчилгээ хийлгэхгүй бол энэ зовиур шаналгаа арилахгүй. Доошоо юм гарч бөөр нуруу өвддөг бол юуны өмнө үрэвслийн эсрэг эмчилгээ хийлгэх шаардлагатай. Гэхдээ манайханд маш хүчтэй антибиотикийг олон хоног хэрэглээд мөөгөнцөр тусах явдал цөөнгүй гарч байна. Тийм учир эмчилгээ эхлэхийн өмнө хэд хэдэн зүйлийг мэдэх хэрэгтэй. Эмэгтэйчүүдийн тухайд зөвлөхөд хэсэг газрын эмчилгээ ялангуяа үтрээгээр хийх хүчтэй эмийн эмчилгээнээс аль болох зайлсхийвэл зүгээр. Учир нь хүчтэй антибиотик эм нь үтрээний орчинг өөрчлөн мөөгөнцөр ургуулдаг. Хоёрдугаарт нэг антибиотикийг 5-7 хоногоос олон хоног хэрэглэх хэрэггүй. Эмч нар бэлгийн замын халдварыг эмчлэхдээ гурав гурван хоногоор антибиотик сольж хэрэглэхийг зөвлөдөг. Мөн антибиотик эмийг сонгохдоо нянгийн мэдрэг чанарыг тодорхойлуулсны дараа тохирох эмээ сонгох нь илүү үр дүнтэй. Энэ гурван зарчмыг мөрдөх нь зүйтэй.
-Танд зөвлөхөд
-Шээсний шинжилгээ өгөх
-Мазокны шинжилгээ өгөх
-Антибиотик мэдрэг чанарыг үзүүлэх
-Эмээ сонгоод 3-5 хоног тутамд солих
-Үтрээд эм хийхээс зайлсхийх
-Харин давстай хар цайгаар угаах
-Гэр бүлийн хоёр зэрэг эмчлүүлэх
Бөөрний өвчний үед сахих дэглэм нь
-Доргиж болохгүй
-Даарч болохгүй
-Норж болохгүй
-Халуун элсэн дээр суух
-Саунд суух
-Эмчилгээний үед бэлгийн ажил хориотой.