Эцгийн гэмшил

Сэтгэл санаа тавгүй үед уур бухимдлаа хүү чамдаа гаргажээ гэж аав нь бодлоо. Өглөө сургуульдаа явахдаа хувцасаа өмсөхийн өмнө чи нүүр гараа угаах гэж нойтон алчуур хүргэх төдий болголоо гэж чамайгаа хараасан. Гутлаа цэвэрлэсэнгүй гэж бас тооцоо хийсэн. Хувцасаа шалан дээр хаялаа гэж ууртай зандарсанаа мөн санаж байна. Өдрийн цайны үеэр цайгаа асагалаа хоолоо ховдоглон үмхлээ хумсаараа ширээ маажлаа гэх зэргээр чамайг мөн л элдвээр загнасан. Дараа нь чи тоглохоор гарч, би ажил руугаа явах үед чи эргэж харан гараа даллаж *орой болтол баяртай аав аа* гэж хашгирахад, би хариуд нь хөмсгөө зангидан *мөрөө цэх байлгаач* гэснээ санаж байна. Орой ажлаасаа ирэхдээ чамайг өвдгөн дээрээ суугаад бөмбөг тоглож байгааг чинь хараад чиний оймс цоорхой байгааг би анзаарлаа. Чамайг би нөхдийн чинь дэргэд гутаан өөрийнхөө өмнө зогсоож гэртээ орохыг шаардсан. *Оймс үнэтэй байдаг хэрвээ чи өөрийнхөө мөнгөөр оймсоо авдаг бол ингэж гамгүй өмсөхгүй байсан байлгүй* гэх хэлснээ санаж байна. Хүү минь чиний эцэг ингэж хэлсэн гээд төсөөлдөө. Yдэш ажлын өрөөндөө ном уншиж суухад чи зүрхшээсэн харцаар над руу харан орж ирсэнээ санаж байна уу? Надад садаа болсонд нь ундууцан номынхоо дээгүүр шагайн *чамд юу хэрэгтэй вэ?* гэж асуухад чи юу ч хариулалгүй ухасхийн ирж намайг хүзүүгээр минь тэврэн үнссэн. Намайг тэвэрсэн хүүгийн минь турьхан гар халуун хайраар дүүрэн байсан бөгөөд миний тоомсоргүй харьцаа ч хүү чиний минь бяцхан зүрхний ариун хайрыг сэвтээгээгүй байсанд би бурханд баярлах ёстой. Чамайг гарсаны дараа уншиж байсан сонин гараас алдуурч намайг гүн айдас нөмрөн авлаа. Би ямар муухай зуршилтай болоо вэ? Чамайг хүүхэд болохоор чинь өө сэв эрж загнаж зэмлэхээ урьтал болгоод сурчихаж. Хэргийн учир нь хүүдээ хайргүйдээ биш л дээ, гэхдээ чамаас хэтэрхий их зүйл шаардаж өөрийнхөө насны хэрээр бага балчир хүүгээ хэмжиж байсанд миний буруу байна. Харин хүүд маань хичнээн эрүүл саруул ухаан, чин ариун хайр шингээстэй байгааг анзааралгүй явжээ. Алсын толгодыг гийгүүлэх мандах нарны туяа адил чиний хайраар дүүрэн байна. Унтахынхаа өмнө намайг үнсэхээр халуун гараа сунган тэврэхэд аав нь үүнийг мэдэрсээн.
Харин маргаашаас эхлээд жинхэнэ аав чинь байх болно. Зөвхөн эцэг чинь төдийгүй баяр гунигийг чинь хуваалцах дотны нөхөр чинь байх болно. Бухимдсан үг миний амнаас гарах үед хэлээ хазаж байя. *Энэ чинь хүүхэд жаахан хүүхэд* гэж тарни мэт өөртөө сануулж байх болно. Би чамайг дотроо насанд хүн шиг төсөөлөн харьцдаг байсан даа ичиж байна. Гэтэл эцэж ядарсандаа атиралдан унтаж буйг чинь хараад чамайгаа жаахан жаахан үр минь хэмээн өөрийн мэдэлгүй дуу алдаж байна. Ээжийхээ мөрөнд толгойгоо наасан балчир нас чинь өчигдөрхөн юм шиг санагдах юм. Аав нь чамаасаа хэтэрхий их юм шаардаж байжээ…
( olloo.mn Б.М Та үүнийг мэдэх үү ?)

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button