Хархорины билэг тэмдэг зохиох уралдаан зарлаж байна.

Шинээр зохиогдох билэг тэмдэг нь Хархорин брэндийг бий болгох, Хархорин хотын тухай хэлэлцүүлэг, арга хэмжээнд өргөнөөр сурталчлагдах бөгөөд ирээдүйн Хархорин хотыг түүх соёлын өвөрмөц дурсгалтай орчин үеийн жишиг хот болгон хөгжүүлэх үзэл санааг шингээсэн байвал зохино.
Уралдааны болзол
Хархорины билэг тэмдэг нь англи, монгол хоёр хувилбартай байна.
Англиар Хархориныг Karakorum гэж бичнэ.
Билэг тэмдэгийг өнгөтөөр болон нэг өнгөөр хэд хэдэн хэмжээгээр хийж, электрон болон хэвлэмэл хэлбэрээр ирүүлнэ.
Хархорины билэг тэмдгийн зохиогч өөрийн болон хамтран зохиогчийн хаяг, товч танилцуулга болон билэг тэмдэгийн утгыг тайлбарласан танилцуулга хийж хавсаргасан байна.
Бүтээлийг 2005 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн 17 цагаас өмнө
Төрийн ордон, УИХ-ын дэд дарга, Эртний нийслэл Хархоринг жишиг хот болгон хөгжүүлэх хөтөлбөрийн төсөл боловсруулах ажлын хэсгийн орлогч дарга Д.Лүндээжанцанд
гэж хаяглан ирүүлнэ үү.
Шалгарсан бүтээлийн зохиогчид 500,000 төгрөгийн шагнал олгоно.
Харилцах утас 329153, 99175324 (ажлын хэсгийн нарийн бичгийн дарга Ц.Оюунгэрэлд хандана уу)
Эртний нийслэл Хархоринг жишиг хот болгон хөгжүүлэх
Хөтөлбөрийн төсөл боловсруулах ажлын хэсэг
/olloo.mn/