Найз охинтойгоо уулзахаар хорихоос оргожээ

Тэд хамаатан ах дүү, найз нөхөдтэйгөө уулзан чөлөөгөөр явж байна хэмээн мөнгө авч байжээ. Унааны мөнгөтэй болмогцоо Б шууд Баянхошуунд байдаг найз охинтойгоо очиж уулзсан гэнэ.
Тэрбээр 2001 онд насанд хүрээгүй байхдаа танхайн хэргээр шийтгүүлж тэнсэн харгалзах ял авсан ч тэнсэнгийн хугацаандаа дахин хэрэг хийж 5.6 жилийн хорих ял эдлэхээр тус ангид ирээд жил гаруй болж байгаа гэнэ. Хоригдож байх үед нь түүний найз охин нь ирж уулздаг, захидал бичдэг байсан ч сүүлдээ ирэх нь цөөрсөөр он гарснаас хойш сураг тасарчээ. Хамт байсан хүүхдүүдийнх нь яриагаар охин царайлаг, оюутан байсан бололтой. Тэд сүүлд уулзахдаа уулзалтын өрөөнд олон хүний дунд муудалцахаасаа зовсон бололтой дэвтэр дээр бичин хэлгүй хүмүүс шиг л харилцаж байсан баримт үлджээ. Уг бичгээс үзэхэд тэд ойлголцоогүй байна. Энэ нь түүнийг оргоход хүргэсэн байж магадгүй хэмээн хорихынхон таамаглаж байна. Алдсан хүүхдийг засч авахад аядуу зөөлөн арга тус болдгийг тус хорих ангийнхан туршиж мэдсэн гэнэ. Үүний үр дүнд өнгөрсөн жил Оргодолгүй хамт олон болжээ. Эцэг эх нь байнга эргэж тойрч санаа тавьдаг, хүмүүжилтэй, бие бялдар сайтай 12 хүүхдийг аж ахуйн албанд ажиллуулдаг. О, Б хоёр ч энд ажиллаж, түлээ түлш зөөх зэрэг ажилд явуулахад үүргээ биелүүлээд ирдэг байсан байх юм. Гэсэн ч тэд бусдын итгэлийг эвдэв. Ийнхүү олж авсан итгэлээ ашиглан оргохоор тэд урьдчилан төлөвлөсөн байх хэмээн 411 дүгээр ангийн дарга Д.Цээсэд ярьж байна.
Оргодлуудыг Монгол Улсын Боловсролын их сургуулийн дотуур байрнаас хоёр хоногийн дараа барьжээ. Тэнд байдаг хамаатан охиныдоо ирээд явсныг цагдаа нар мэдэн отож байгаад дахин ирэхэд нь 5-ны 18 цагт баривчилжээ. Харин О өнгөрсөн оны тавдугаар сард хүн зодож, гар утсыг нь дээрэмдсэн хэргээр хоригджээ. Үүнээс өмнө 2003 оны арванхоёрдугаар сард хулгайн хэрэгтээ хорих ял шийтгүүлсэн ч хойшлогдсон байсан гэнэ. Биднийг очиход О, Б хоёрыг Ганцхудагийн урьдчлан хорих руу авч явсан байв. Тэднийг оргосон хугацаандаа дахин гэмт хэрэг хийсэн эсэхийг шалган тогтоох ажээ. Оргох нь гэмт хэрэг тул тэдний ялыг 6 сараар нэмнэ. Хэдийгээр 18 нас хүрмэгц насанд хүрэгсдийн хорих анги руу шилжүүлэх ёстой ч 20 хүртэл тийш нь шилжүүлээгүй байлгаж болдог тул О-г сайн хүмүүжиж байсан гээд тийш нь шилжүүлээгүй байжээ.
Хоригдол алдсан хянагчийг ажлаас нь халах бололтой. Хүүхдийн хорихын хоёр хянагч 100 гаруй хүүхдийг харж хянаж байх үүрэгтэй.
Тэднийг найз охидтойгоо уулзахаар оргосон гэдэгт тус ангийнхан итгэлтэй байна. Ар гэрээс нь ойр ойрхон эргэлт ирдэг, боломжийн амьдралтай айлын хүүхдүүд. Тэднийг дарамталж, хоол ундаар дутаасан явдал гараагүй болохоор өөр шалтгаан байхгүй гэж хорихынхон үзэж байгаа юм. Гэтэл энд огт эргэлт ирдэггүй 30 хүүхэд бий.
Тэд хоёул бүрэн бус боловсролтой. Энд ирж буй хүүхдүүдийн 30 орчим хувь нь бичиг үсэггүй, 50 хувь нь бага, үлдсэн нь бүрэн бус дунд боловсролтой аж. Тэдэнд тусгай хичээл зааж, 32 дугаар сургуульд шалгалт өгүүлэн суурь боловсролтой болгодог байна.
Х.Болормаа

2005.03.12 Өнөөдөр

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button