Монголын сэтгүүлчид шинэ удирдлагатай болов

Чуулганаараа хэд хэдэн асуудал хэлэлцсэний хамгийн чухлыг Монголын сэтгүүлчдийн баримтлах ёс зүйн ерөнхий зарчмыг баталсан явдал гэж үзэж байгаа юм. Хэдийгээр хэвлэл мэдээллийн байгууллага бүр өөрийн баримтлах ёс зүйтэй ч Монголын сэтгүүлчид нийтээрээ хүлээн зөвшөөрөх ерөнхий зарчмыг ийн боловсруулсан нь цаг үеэ олсон гэж чуулганы төлөөлөгчид нэгэн дуугаар хүлээн зөвшөөрсөн.
Мөн энэ чуулганаар зохион байгуулалтын асуудал хэлэлцэж, МСНЭ-ийн шинэ удирдлагыг тодруулав. ТВ-5 телевизийн захирал Д.Сарангэрэлийг хуралд оролцогчдын 100 хувийн саналаар тус эвлэлийн ерөнхийлөгчөөр, Өнөөдөр сонины нэгдүгээр орлогч эрхлэгч С.Батбаатарыг дэд ерөнхийлөгчөөр сонголоо. Мөн МСНЭ-ийн Удирдах хороог 13 хүний бүрэлдэхүүнтэй баталсан байна.

2005.03.12,Өнөөдөр
Н.Гэрэл

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button