Монголчуудад бөөрний гаралтай даралт ихдэлт зонхилж байгаа

Хэвтэж эмчлүүлэх гэж дугаарлан хэдэн өдрөөр хүлээх энүүхэнд. Энд эмчлүүлэгчдийн дийлэнх нь даралт ихдэх, цус харвах, нурууны өвчинд зовиурласан хүмүүс. Тэгээд ч эмчлүүлэгчдийн олонх нь бусдын асаргаанд ортлоо доройтсон байх нь элбэг. Мэдрэлийн өвчин яагаад ингэж элбэгшсэн талаар болон урьдчилан сэргийлэх зарим нэг зөвлөгөөг авахаар тус клиникийн мэдрэлийн эмч Жамбалын Насанбаттай уулзлаа. Тэрбээр АУДС төг сөөд 10 гаруй жил болж буйнхаа сүүлийн хоёр жилд нь мэдрэлийн чиглэлээр дагнан мэргэшиж байгаа аж.

-Даралт ихэслээ гэж залуу, хөгшингүй ярих болжээ. Чухам юунаас болдог юм бол?
-Анагаахын хэллэгээр бол судсаар гүйж буйгаа цус судасны хананы нэгж талбайд үзүүлж байгаа хүчний хэмжээг цусны даралт гэж хэлдэг. Даралт ихдэх өвчин үүсэх өөрийн шалтгаантай. Энэ шалтгааныг органик ба үйл ажиллагааны гэж ангилдаг. Судасны хананы булчингийн тонусын алдагдалтай холбоотой үүсч болно. Эсвэл ямар нэг суурь өвчний улмаас даралт ихэсч болно. Жишээ нь бөөр, зүрх өвдөх, ямар нэг бодисын солилцооны алдагдал гэх зэрэг. Монголчуудад хамгийн элбэг тохиолддог нь бөөрний гаралтай даралт.

-Бөөр нь өвддөг хүн бүрийн даралт ихдэнэ гэсэн үг үү?
-Хаанаас тиим байх вэ. Тухайн хүнийхээ биеийн онцлогоос шалтгаална. Бөөрний аянганцар тэвшинцрийн үрэвсэлтэй бол даралт ихэднэ.

-Хүний даралтын хэмжээ хэд байвал хэвийн гэж үздэг юм бэ?
-Олон улсын ихэнх судалгаагаар хүний хэвийн даралтыг 120/80 гэж тогтоосон байдаг. Энэ хэмжээнээс 10-20-оор нааш цааш хэлбэлзэж болно. Хувь хүний онцлог гэж байна. Байнга 150, 100 даралттай хүн ч байдаг. Тухайн хүндээ ямар нэг зовиур, өвчин эмгэг өгөхгүй, суурь өвчингүй л бол түүнийг хэвийн даралт гэж үзэж болно.

-Даралтын дээд доод хязгаарын хоорондын өөрчлөлт ямар байх ёстой вэ?
-Эмч нар 30-50-ын хооронд байхад хэвийн гэж үздэг.

-Монголчуудын олонх нь эмэнд дуртай. Даралт ихдэж байна гээд дибазол ч юм уу ямар нэг эмийг заавал эмчид узуулнэ гэхгуйгээр хэрэглэчихдэг зуршилтай. Тэд даралтаа ихэдлээ гэдгийг эмчид очоогуй байхдаа ямар шинж тэмдгээр мэддэг юм бол?
-Даралтын аппаратаар хэмжиж байж л мэднэ. Түүнээс биш даралт ихдэх багадахад аль алинд нь ижилхэн шинж тэмдэг илрэх тохиолдол гардаг болохоор мэдэх аргагүй. Толгой өвдөнө, хүзүү хөшнө, дотор муухай оргино, огино, нүд бүрэлзэнэ, чих шуугина. Түүнээс хүзүү хөшөөд байна миний даралт ихэдчихжээ гээд эм ууж болохгүй. Яахав даралт ихдэх гэж бие даасан өвчтэй бол өөр хэрэг л дээ. Тэгэхээр харьцангуй ойлголт байгаа биз дээ.

-Даралт нь ихдэж байна гэж үзвэл эхлээд мэдрэлийн эмчид хандах ёстой юу?
-Цусны даралт ихдэх гэдэг бол зүрх судасны эмч нарт хамаатай өвчин. Мэдрэлийн эмч бол тухайн өвчинтэй холбоотойгоор тархины судасны хатуурал, нарийсал, тархинд цус харвах эмгэг буюу тархины судсанд өгсөн хүндрэлийг эмчилдэг юм. Хөгжилтэй оронд мэдрэлийн тасаг гэдэг мэдрэлийн мэс заслынх байдаг. Харин манайд энэ хоёр нь тусдаа. Тиймээс цус харвалтын хурц үеийг дарах, эмчилгээ хийж, хяналт тавих үйлчилгээ л үзүүлж байгаа. Гэтэл энэ өвчин манайд жил ирэх тусам элбэгшиж байна.

-Цус харвалт сүулийн үед залуужиж байна гэдэг үнэн үү?
-Цус харвалт буюу тархины судасны өвчин нь тархины цусан хангамж тасалдсанаас үүсдэг. Өөрөөр хэлбэл тархинд хүрдэг артерийн судас хагарах юм уу бөглөрснөөс үүсдэг эмгэг. Тархины эс байнга авч байх учиртай хүчилтөрөгч, шим тэжээлээ алдмагц түр хугацаагаар ажиллахгүй зогсдог. Өөрөөр хэлбэл, үхжилд орж байгаа юм. Гэхдээ энэ үхжилд маш олон тооны эс нэрвэгдэлгүй хоцорч чаддаг. Тиймээс дахин сэргэх бололцоотой. Энэ өвчин залуужиж байгаа нь үнэн. 30-40 насныхан харвалт өгч ирээд хэчнээн эмчлээд үр дүн өгөлгүй амиа алдаж байгааг харахад зүрх шимширдэг. Харамсалтай нь тиим тохиолдол олон гардаг юм. Сүүлийн үед манайхан доороосоо их даарч хөрдөг. Түүнээсээ болж бөер, давсагны үрэвсэлтэй болно. Даарна гэдэг чинь захын судас агшаад цусан хангамж дутагдаж байгаа хэрэг. Тэгээд нэг хоёр жил даралт ихэслээ гэж яваад л харвачихдаг. Амьд гарах магадлал тун бага. Амьд гарлаа ч өрөөл татанхай болно. Удаан хугацааны уйгагүй оролдлогын эцэст л тархины эд эс сэргэж магадгүй. Цус харвалт үндсэндээ хоёр янз. Цус харвалт гэдэг нь тархины судас тасрах, эсвэл судасны нэвчимхий чанар ихэдсэнээс цусаа гадагш алддаг. Ийм харвалт ихэвчлэн залуу хүмүүст элбэг тохиолддог. Харин цус хомсрох харвалт буюу ямар нэг суурь өвчний улмаас үүссэн харвалтаар голдуу ахимаг насныхан өвчилдөг. Энэ нь тархины цусан хангамж дутагдаж тархины эд эс цусаар хангагдаж чадахгүй болно гэсэн үг.

-Бас энэ өвчнийг нийгмийн гаралтай гэж тодорхоилдог юм билээг
-Нийгмийн гаралтай гэж үзэж болно. Бухимдлаас үүсч байна. Бидний идэж байгаа хоол хүнс, амьсгалж байгаа орчноос ч шалтгаалдаг. Хүний организм цэвэр агаараас 97-98 хувийн хүчилтөрөгч авч байсан бол бохирдсон үед нь уг хэмжээ багасна биз дээ. Үүнийг шүүж цэвэр йн тулд бүх эд эс уда . гацаагаар ажиллах болно. Ингэснээр үй. иллагаа нь өөрчлөгдөж эргэшгүй хямралд орох нь бий. Хоол хүнс гэхэд л бид хаанахын юугаар хийсэн нь тиим ч тодорхой биш зүйлийг хүнсэндээ их хэмжээгээр хэрэглэдэг болсон. Ногоо, жимс хэрэгтэй л дээ. Гэтэл хаана ямар хөрсөнд тарьж, юугаар бордсон бэ гэдгийг нь гаднаас ирж байгаа ногоо, жимсийг мэдэж чадах уу. Магадгүй цацраг идэвхт бодис байх хэмжээнээсээ илүүдсэн, Чернобылийн орчимд тарьсан ч юм билүү. Халуун ногоо, хоол амтлагч ч манайханд тиим сайн зохидог юм биш. Мөн стресстэй холбоотой даралт ихдэх өвчин элбэг болсон.

-Тиймээс стрессийг байнга тайлж байх хэрэгтэй гэдэг биз дээ?
-Наад захын жишээ авъя л даа. Би хэн нэгэнд уурлалаа гэж бодъё. Дотроо бодоод гомдоод яваад байж болохгүй. Хэн нэгэнд яриад, бүр жаахан муу хэлсэн ч яадаг юм бэ. Дотроо бөглөрч байгаа тэр уур уцаарыг тайлах хэрэгтэй. Үүнийг жижигхэн гэж бодож болохгүй. Түүнээс болоод оюуны стресс нэмэгдэж, сөрөг голомт үүсч байгаа юм. Инээдмээр эмчилж болно гэж ярьдаг чинь оргүй зүйл биш шүү дээ. Хамгийн гол нь тайван оайх, уурлалаа гэхэд уураа гаргаж чаддаг байх хэрэгтэй.

-Даралт ихдэх өвчин хүний биеийн жингийн өөрчлөлттэй ямар нэг хэмжээгээр холбоотой юу?
-Ялангуяа таргалалттай хэлээд хувь нь холбоотой гэдгийг судалгаагаар тогтоосон байдаг. Гэхдээ хоолоо сойж турна г.эдэг тиим ч зөв арга биш. Хоол гэдэг хүний биед хэрэгцээтэй эрдэс амин тэжээлийг өгдөг. Хүчилтөрөгчөөс гадна уураг, нүүрс ус, өөх тос гээд өчнөөн төрлийг хэрэглэдэг. Тэр болгоныг бид хоолоор авдаг. Ходоодонд орсон 12 нугалаа гэдеээр шимэгдээд цусаар дамжиж хүний эд эсэд хүрдэг. Тэгэхээр хооллолтыг звв зохицуулах хэрэгтэй. Илүүдэл жинтэй хүмүүс ялангуяа орой 18.00 аас хойш хооллохгүй байхыг л би зөвлөдөг.

-Гэтэл тиим боломж тэр бүр таарахгүй байх үе ч бий шүү дээ?
-Зохицуулах л ёстой. Эрүүл байя л гэж бодож байгаа бол. Унтахын өмнө идсэн хоол ходоодыг шөнөжин ажиллуулдаг.Энэ хэрээр тархи ч амрахгүй. Унтах гэж үхэхийн хагас гэж дэмий ч нэг хэлеэн юм биш.

-Ер нь даралт ихдэхээс гадна хүмүүст элбэг тохиолдож байгаа мэдрэлийн ямар ямар евчин байна вэ?
-Хүмүүс суурин амьдралд шилжиж, хөдөлгөөний хомедолд орсноор ийм төрлийн өвчин элбэгших хандлагатай болсон. Сүүлийн үед байнга компьютертэй харилцдаг, оюуны ачаалал ихтэй ажилладаг хүмүүсийн толгой өвдөх нь ихэссэн. Толгой өвдөлт ямар нэг өвчнөөс эсвэл, даралт ихдэх, ядрах, нойр муутай хонохтой холбоотой байж болно. Суугаа ажилтай хүмүүст нурууны өвдөлт, суудлын мэдрэлийн үрэвсэл гээд олон өвчин гарч болно. Нэг байрлалд удаан хугацаагаар сууна гэдэг мэдрэлийн судлыг дарж, цусан хангамжид ч нөлөөлдөг. Тиймээс ямар ч хүн оюуны болон биөийн хөдөлмөрийг хослуулах л ёстой. Бүр хийх ажил олддоггүй юм бол явган яв л даа.

Н.САРАНГЭРЭЛ
(өнөөдөр 2005-03-14 060)

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button