МӨНГӨН САВАНД хадгалсан усны нян үхдэг

Усны найрлагын 99 хувь нь устөрөгч, хүчилтөрөгчөөс бүрддэг. Харин үлдэх нэг хувьд нь усанд уусдаг бүх бодис маш бага хэмжээгээр байж болдог. Кальци, магни, кали, натри, хлорид, сульфат, гидрокорбанат гэсэн элементүүд усанд уусдаг бодисын 80 хувийг нь эзэлдэг аж.
Харин уснаас шалтгаалах халдварт өвчин үүегэгч нян өвчтэй хүний биеэс шээс, өтгөн, хэле, шүлс амьегалаар орчиндоо ялгаран гардаг. Ялгаран гарсан нян агаар, ус, хөре, бусад зүйлийг бохирдуулж, түүнийг нь хүмүүс ус ууж, хоол хүнсэндээ хэрэглэх зэргээр эргэн цааш тараадаг байна.
Усаар дамжин халдварт өвчин гарахад эх үүсвэрийн энэхүү аюулгүй байдлаас гадна, усыг зөөвөрлөх, гэрийн нөхцөлд хадгалах, хэрэглэх зэрэг нь онцгой ач холбогдолтой.
Гэдэсний суулгалт, А, Е хэлбэрийн гепатит, арьсны ба нүдний салстын халдварт өвчнүүд, хүний биөд өндөглөж үрждэг хорхой зэрэг нь амаар дамжих усны халдварт хамаардаг. Энэ бүх өвчлөлөөс урьдчилан сэргийлэхийн тулд ундны усны чанар, аюулгүй байдал, хувь хүний болон өрхийн ариун цэвэр усны хэрэглээ, хүрэлцээ, хангамжид анхаарах нь чухал болоод буй.
ХӨСҮТ-өөс 1997 онд нийслэлийн зургаан дүүргийн 18 хорооны 95556 хүний дунд вируст гепатит, цусан суулга голомтлон гарахад хоол хүнс, ундны ус хэрхэн нөлөөлж байгаад судалгаа хийж үзэхэд усыг түүхийгээр уух нь вируст гепатит дамжихад 24, цусан суулга дамжихад 42.4 хувийн нөлөөлөлтэй гэсэн дугнэлт гарчээ. Иймээс усыг халдваргүй болгох хамгийн энгийн арга бол буцалгаж хэрэглэх гэнэ. Эмийн эх нь ширгээсэн ус гэдэг. Усыг сайтар ширгээж, буцалгаж хэрэглэхэд нян үхэж, ус халдваргүй болдог байна.
Мэн баталгаат ус цэвэршүүлэгч хэрэглэн, мөнгөн аяга саванд ус хадгалахад маш тохиромжтой байдаг гэнэ. Учир нь ион хэлбэрийн мөнгө нянг устгах үйлчилгээтэй байдаг. Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэнгээс өнөөдрөөс эхлэн энэ сарын 22-ныг дуустал Ус чандмань эрдэнэ уриатайгаар дэлхийн усны өдрийг тэмдэглэн өнгөрүүлэх гэж байна.
(өнөөдөр 2005-03-14 060)