Украины талцал Улаанбаатарт халдварлахаас өмнө

Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнөх Украин болоод Улаанбаатарт өнөө өрнөж буй үйл явц тун төстэй гэж Растислав Кюжел ярьж байна. Тэрбээр зуун Европын хэд хэдэн улсад болсон сонгуулийн явцад мэдээллийн мониторинг хийсэн туршлагатай.

Өнөөдөр Монгол оронд өрнөж байгаа улс төрийн үйл явдлууд, Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх хүмүүсийн нэрсийг тандан амьсгаа дарсан зовиуртай хүлээлт, нам дагасан хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн талцал нэг л ичгүүргүй тулаан эхлэх дохиог чимээлсээр. МАХН-ын талыг баримжаалсан нэгэн хэвлэл юу юугүй мэндлэх гэнэ. Өдөр тутмын сонины зах зээл дээр өрсөлдөгчдийн тоог зургаа болгон олшруулах хэрэгцээ юу байв? Лав уншигчдын эрэлт, мэдээллийн орон зайн захиалга энд үйлчлээгүй. Өөрөөр хэлбэл, тулааны өмнө намууд мэдээллийн хэрэгсэл гэх цагаан нэр дор сурталчилгааны бараан зэвсгээ дахин байршуулж, цэнэглэж эхэллээ.
Өдөр тутмын сонин, телевизийн суваг хоёрт голлон түшиглэсэн хэвлэл мэдээллийн групп үусгэн байгуулахын чухлыг онцгой мэдэрсэн цаг үе хэмээн Монголын сэтгүүлзүйн түүхэнд энэ өдрүүд тэмдэглэгдэнэ. Харамсалтай нь мэдээллийн анхны группийн гаргасан зам мөр, баримталсан зарчмаас шинэхэн бүлэглэлүүд өөр чиг барин хазайчих аюул мэдрэгдсээр байна. Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчдийн уяа сойлгыг тааруулахаар намууд зэхэхэд хэвлэлийнхэн хажууд нь бас ханцуй шамлан зогсох нь гачлантай. Яг ийм үед Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлийн II их хурал хуралдав. 100 гаруй сэтгүүлчийг Нүхтэд цуглуулж, бүтэн өдөр чуулахын учир юу байв? II хуралдаанаар хэлэлцэх асуудлуудын дунд сэтгүүлчдийн баримтлах ёс зүйн зарчмын төслийг батлах ажил багтжээ. Ингээд арван зүйлтэй зарчмыг албан ёсны чиг шугамаа, мэргэжлийн Үндсэн хуулиа болгон мөрдөхөөр бүгдээрээ гар өргөлөө. Ийм явдал болсонд УИХ-ын дарга, Ерөнхий сайд нар олзуурхан баярлаж, албаны хүмүүсээ томилон илгээлт-мэндчилгээдэвшүулэв. Гэхдээ тэдгээр мэндчилгээ нь Одоо ёс зүйгээ сахиарай даа гэх сануулга лугаа сонсогдоно.

Бид аливаа соёлт улсын сэтгүүлчдийн адил ёс зүйн ерөнхий, үндсэн кодтой болсондоо мэдээж баяртай байна. Бас тэрхүү арван зүйл ерөнхийдөө бэлгэ тэмдгийн шинж чанартайг бүгдээрээ гадарласхийн сууцгаалаа. Хэвлэлийн редакц бүр өөрийн гэсэн ёс зүйн илүү тодорхой дүрэм журамтай, түүнийг чандлан сахиулах хяналт нь хажууханд, эс сахивал хүлээх хариуцлага мөн л байгууллагын дотоод дүрэм журам ёсоор зохицуулагдах нь хамаагүй үр нөлөөтэйг сэтгүүлчид ойлгож байна. Гэвч оргүй бус, охинтой болгосон энэ арван зарчим санаа авах үндсэн баримтлал маань юм аа гэдэг утгаараа ач холбогдолтой.

Одоо асуудлын нөгөө өнцгийг харъя.Улаанбаатар сонины эрхлэгч Ү.Хүрэлбаатар II чуулган дээр Тэгээд зарчмаа барьж ажиллаж буй эсэхийг хэн хянах вэ? гэж асуусан юм. Энэхүү асуулт МСНЭ-ийн гишүүдийн, Монголын нийт сэтгүүлчдийн цаг алдалгүй анхаарал хандуулах учиртай проблем нь байлаа. Өөрөөр хэлбэл, сэтгүүлчид хариуцлагынхаа тухай нягт нямбай ярихын хамт эрх ашиг, аюулгүй байдлаа давхар бататгах цаг ирэв. .

Мэргэжлийн алдаа гаргасан эсэхийг маань хэн тогтоох юм бэ? Өнөөдрийн туршлагаар, сэтгүүлзүйн тэнхмийн ганц багшийн том дугнэлтээр үү, эсвэл шүүгчдийн үг эцсийнх болох уу? Аль ч тохиолдолд асуудлыг бодитой шийдэж чадцаггүйг бид ам амандаа ярьсаар суух уу? Хэрэв сэтгүүлчид ёс зүйн зарчимтай болсон юм бол түүнээ чандлан мөрдөж буй эсэхийг нягтлах мэргэжлийн цэц лугаа хэвлэлийн консул үгүйлэгдэнэ. Түүнийг нэн даруй бий болгохгүй аваас улс төрийн ичгүүр сонжуургүй тулаан дунд ёс зүйг умартсан ньхожиж, үнэнийг өгүүлэх гэсэн нь дарамт шахалт дор амьдарсаар байх юм.

Улс төр хэл толгой, эх захаа олохоо байсан ийм үед мэргэжлийн, дайчин сэтгүүлзүйн захиалга нийгэмд дэндүү эрэлттэй болжээ. Үүнийг дагаад сайн сэтгүүлзүйг сурталчилгааны зэвсгээс ялгаж салгах консул ус, агаар адил үгүйлэгдэж байна. Түүнийг шүүх ч, ганц нэг шинжээч ч орлож чадахгүй.

Шинжээчдийн дүгнэлтийг шүүхэд танилцуулсан бараг анхны тохиолдол нь Ардын эрх сонины нэрийг дахин ашигласантай холбоотой 1999 оны нэхэмжлэл байж мэднэ. Дээрх тохиолдолд Их сургуулийн Сэтгүүлзүйн тэнхмийн хэд хэдэн багш оролцсон баг шинжээчээр ажилласан юм. Тэгвэл сүүлийн үед ганц хүний дүгнэлт үзэмжид шүүхийн шийдвэр тулгуурлах хандлага гарч буй нь туйлын үнэнд эргэлзэх эргэлзээг хар аяндаа бий болгов. Хэвлэлийн консулыг зайлшгүй бий болгох, түүний нэр хүнд, бие даасан байдлыг өндэр болгон бойжуулахад МСНЭ хэмээх байгууллага онцгой үүрэгтэй. Сэтгүүлчдиин нэгдсэн эвлэлийн хүчирхэг байр суурийг дагаад, түүгээр дамжуулан консулын бүтцэд өргөдөл гомдол хүргүүлэх, гаргасан шийдвэрийг нь хулээн зөвшөөрөх, хүндэтгэн дагах харилцаа үнэтэй цайтай болно.

Энгэр ээвэр га?рын цас хайлмагтсан өнгөрсөн долоо хоногийн эцсээр Монголын сэтгүүлчдиин нэг хэсэг чуулж шинэ удирдлагаа сонгоссч цаг үеийн онцлог ийм. Укрлины хэвлэлийнхэн шиг тэлцаж, улстөрчдийг аялдан дагах вий гэсэн болгоомжлолыг үгү исгэсэн сонголт хийсний учир ч ийм. Бусад телевизээс харьцангуй бие даасан байр суурьтай ТВ-5-ийн захирал ээдрээтэй мөчид Сэтгүүлчдиин нэгдсэн эвлэлийг толгойлно. Түүний хараат бус, дайчин байр суурь нь ахуй амьжиргаанаасаа илүү аюулгүй байдалдаа санаа зовних болсон өнөөгийн сэтгүүлчдэд чухал байсных биз. Өдөр тутмын сонинуудын ноён нуруу, туйлширч ханараагүй дуу хоолойн индэр болдог Өнөөдөр-ийн нэгдүгээр орлогч эрхлэгчийг дэд ерөнхийлөгчөөр сонгосон шалтгаан ч мөн адил. Монголын сэтгүүлзүйн туулсан зам, шинэ сэтгүүлзүйн тунгалаг амьегалыг холбож хөтлөх түүний мэдрэмжийг үнэлеэн явдал гэж давхар олзуурхав.

Иргэний нийгэм дуугаа хурааж, хөмсөг зангидсан хачин чимээгүй өдрүуд үргэлжилеээр. Орон зай дээр нь ногоон шар тууз дэрвүүлеэн хийрхүү жагсаал үе үе үзэгдэх эмх замбараагүй байдлын эвгүй хүлээлтийг мэдэреээр. Тэгвэл МСНЭ манай нийгэмд хамгийн хүчтэй дуу хоолойтой, нэр нөлөөтэй төрийн, бус байгууллага болох мөч хаяанд ирээд буй мэт санагдана. Үүний тулд энд тэндээс санхүужилт горьдон санаа алдах учиргүй. Сэтгүүлчдиин эрх ашгийг хамгаалан дуугарахад мөнгө төгрөгний хэрэгцээ үгүй юм. Харин мөнгө сарвайсан, ивээн тэтгэсэн гар эргээд мэх дагуулж мэднэ. Эрх ашгийг нь хамгаал-сан анхны алхмын цаанаас, МСНЭ-ийн аливаа шинэлэг үйл ажиллагааны араас мэргэжил нэгтнүүдийн дэмжлэг түрэн ирнэ гздэгт иргэлзэхгүй байна. Гагцхүү гишүүнчлэлээ нэн даруй тодруулж, татварын хэмжээг өнөөгийнхөөс нэмж, хэвлэл мэдээллийн байгууллагын удирдлагуудын хүрээнд төдийгүй сурвалжлагч болгондоо хүрч амьд ажиллахыг хүссэн хүлээлт бугшжээ.

Монголын сэтгүүлчдиин ёс зүйн зарчим
Мэдээлэл хүртэх, үг хэлэх эрх чөлөө нь хүн төрөлхтөний үндсэн эрх мен гэдгийг дээдэлж, сэтгүүлчийн эрх, үүргээс нийгмийн өмнө хүлээх хариуцлага ямагт дээгүүр байх естойг эрхэмлэж, Монголын сэтгүүлчид дараах ёс зүйн зарчмыг өөрсдийн мэргэжлийн хэм хэмжээ хэмээн тунхаглаж байна.

Нэг. Олон түмний үнэнийг мэдэх гэсэн эрх ашигт захирагдана.

Хоёр. Мэргэжлийн ноцтой алдаа гаргахгүйн төлөө ажиллана. Бусдыг гүтгэх, доромжлох, нэр төрийг гутаахыг цээрлэнэ. Өөрийн болон бусдын эрх ашигт зохицуулан баримтыг санаатайгаар мушгин гуйвуулахаас ямагт ангид байна. Бичиж бэлтгэсэн нийтлэл, нэвтрүүлгийнхээ төлөө хахууль авахыг ёс бусад үзнэ.

Гурав. Бичсэн бүх зүйлийнхээ хариуцлагыг хүлээнэ.

Дөрөв. Итгэл олж авсан мэдээллийнхээ эх сурвалжийг ямар ч тохиолдолд чанад нууцална.

Тав. Бусдын бүтээлийг хулгайлах, хуулбарлахыг цээрлэнэ. З

Зургаа. Шашин шүтлэг, хүйс, яс ү?дсээр ялган гадуурхах, гэмт хэрэг, хүчирхийлэл, терроризм зэрэг хүнлэг бус зүйлийг хөөрөгдөн сурталчлахгүй байна.

Долоо. Хувийн нууц, бусдын зовлон шаналлыг ойлгож хүнлэг, энэрэнгүй ёсыг ямагт сахина.

Наим. Мэргэжил нэгтнүүдийнхээ эрх ашгийг хүндэтгэн үзэж зөвхөн шударга өрсөлдөөнийг эрхэмлэнэ.

Ес. Буруу ташаа мэдээлэл гаргасан бол засч залруулахын төлөө бололцоотой бүхнийг хийнэ.

Арав. Монголын сэтгүүлчид мэргэжлийн нэр төрөө эрхэмлэн, энэхүү ёс зүйн зарчмыг ямагт мөрдлөг болгохыг үүргээ гэж үзнэ. .
Л.БОЛОРМАА
(өнөөдөр 2005-03-14 060)

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button