УБТЗ хувь нийлүүлсэн нийгэмлэгийн бүтцийг шинэчилжээ

Ерөнхий хорооны энэ удаагийн хурлаар нийт есөн асуудал хэлэлцсэн бөгөөд сэтгүүлчдийн анхаарлыг хамгийн ихээр татаж байсан УБТЗ-ын орлогч дарга нар болон ерөнхий инженерийн томилгоо хэвлэлийн бага хурлын үеэр дуусаагүй байна гэж тайлбарласан учир энэ талаар тоймтой зүйл хэлсэнгүй. 15600 гаруй ажилтантай, улс доторхи вант улс болох төмөр зам хэмээх энэ их айлыг өдгөө Оросын талаас томилогдсон дарга В.В.Магдей удирдаж байгаа. Замын ерөнхий инженер мөн орос хүн байх эсэхийг сонирхсон сэтгүүлчийн асуултад Улаанбаатар төмөр зам хувь нийлүүлсэн нийгэмлэгийн Оросын талын хөрөнгө оруулагч, удирдах хорооны гишүүн М.П.Акулов Орлогч нар болгон ерөнхий инженерийн томилгоог одоо хэлэлцэж байна. Энэ албан тушаалд орос хүн томилъё гэсэн асуудал тавиагүй. Нэр дэвшүүлсэн хүмүүсээс ямар ч техникийн шалгалт аваагүй, хэлэлцэж ярилцаж байж томилно гэсэн зарчмыг баримталж байгаа гэсэн хариулт өгсөн юм.
Юутай ч ерөнхий хорооны хурлаар нийгэмлэгийн зохион байгуулалтын шинэ бүтцийг баталсан байна. Энэ бүтэц нь төмөр замын хэмжээнд тээвэрлэлтийн ажлын зохион байгуулалт, удирдлагыг боловсронгуй болгож хүчжүүлэхэд чиглэсэн юм байна. Орлогч дарга, ерөнхий инженерт тавьж буй гол шаардлага нь төмөр замын мэргэжлийн хүн байх, аж ахуйн ажил удирдан явуулах чадварыг илүү харгалзах болохоос улс төрийн намын харъяалал үүнд хамаагүй гэж тус нийгэмлэгийн ерөнхий хорооны дарга, зам тээвэр, аялал жуулчлалын яамны газрын дарга Н.Нямдаваа онцлон хэллээ.
Хурлаар төмөр замын тарифыг 15 хувиар нэмэгдүүлэх шийдвэр гаргасан байна. Эрчим хүч, дулаан, сэлбэг хэрэгсэл, материалын үнэ нэмэгдсэн учир төмөр зам тэртэй тэргүй их байгаа алдагдлаа бага ч болов багасгахаар ийм шийдвэр гаргасан гэж В.В.Магдей тайлбарлалаа. Хэрэв тарифыг энэ хэвээр нь бариад байвал төмөр замын хөдөлгөөн зогсоход хүрнэ гэж тэр хэлэв.

Т.Жаргал

/2005.03.12, Зууны мэдээ /

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button