Залуу эрдэмтдийн бүтээлийг 12 сая төгрөгөөр үнэлэв

18 хүн бүтээлээ ирүүлснээс ХААИС-ийн Мал аж ахуйн, эрдэм шинжилгээний хүрээлэнгийн ажилтан Н.Цэрэн хоёр сая төгрөгийн тэтгэлэг хүртэв. Тэрбээр нарийн, нарийвтар ноост зарим үүлдрийн хонины арьсны гистолги, таваарлаг чанарт эрдэс болон уурагжуулсан тэжээлийн нөлөөлөлд судалгаа хийсэн байна. Мөн сургуулийн Дархан-Уул аймаг дахь Ургамал газар тариалангийн сургалт, эрдэм шинжилгээний хүрээлэнгийн ажилтан Д.Зандраагомбо Зусах буудайн ургацаар хөрс эдлэншүүлэх арга ба бордооны нөлөө сэдэвт ажлаа үнэлүүлж тэтгэлэг авлаа.
МУБИС-ийн залуу багш нар энэ жил чамгүй амжилт үзүүлж Г.Сүхбат, Ц.Төрбат, Ц.Хонгорзул хэмээх гурван залуу судлаач багш шагнал гардав. Орчин цагийн монгол хэлний хэрэглээ, Хүннүгийн археологийн дурсгалуудын электрон мэдээллийн сан бүтээх, Монгол дахь шивэр гүлмэрийн экологи, биохимийн судалгаа эзэндээ тус бүр хоёр сая төгрөг авчирчээ.
ШУА-ийн Археологийн хүрээлэнгий эрдэм шинжилгээний ажилтан Н.Батболд Говь-Алтай аймгийн Чандмань сумын Шаахар толгойн археологийн дурсгалуудыг судалсан ажлаараа мөн л сайдын нэрэмжит шагнал хүртсэн юм. Залуу эрдэмтдийн бүтээлийг онолын болон практик ач холбогдол, дадлага туршлага, цаашид өсөх ирээдүйг нь харгалзан шалгаруулжээ. БСШУЯ-ны харъяа Шинжлэх ухаан технологийн сан 35 хүртэлх насны зургаан судлаачийг, жил бүр ийнхүү урамшуулдаг байна.

Д.Мягмар

/2005.03.12, Зууны мэдээ /

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button