С. Баярцогт Энэ шуугиад байх асуудал биш

Тэгэхдээ УИХ-ын Тусгай хяналтын дэд хороогоор шалгуулан үр дүнг нь мэдээлэхийг хүссэн билээ. Энэ асуудалд нэр холбогдоод байгаа Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга С. Баярцогтоос зарим зүйлийг тодрууллаа.

-Таны хийсэн мэдээллийн дагуу Ерөнхийлөгч УИХ-ын даргад хандан шалгуулах хүсэлтээ илэрхийлсэн. Та энэ асуудлыг хэрхэн хүлээж авсан бэ?
-Би хийх ёстой ажлаа л хийсэн. Ерөнхийлөгчийн аюулгүй байдалд санаа зовон Ерөнхий сайд Тагнуулын ерөнхий газарт хүсэлт тавин шалгуулсан.

-Гэхдээ Ерөнхийлөгч тодорхой хуулийн заалт зөрчсөн гэж үзсэн байсан шүү дээ?
-Хуулийн дагуу л хийсэн. Энэ тэгээд ч ийм шуугиад байх асуудал огт биш.

-Энэ асуудалтай холбогдуулан УИХ-ын дарга тантай биечлэн уулзсан уу?
-УИХ-ын дарга намайг дуудаж ярилцаагүй байна. УИХ-ын даргын захирамжаар Тусгай хяналтын дэд хороо хуралдах байх.

УИХ-ын дарга захирамж гаргаагүй байна.
Үүний дараа Тусгай хяналтын дэд хорооны дарга Н. Энхболдтой ярилцлаа.
-Тусгай хяналтын дэд хороо хэзээ хуралдаж, Ерөнхийлөгчийн тавьсан асуудлыг хэлэлцэх бол?
-Эхлээд УИХ-ын дарга захирамж гаргана. Одоогоор захирамж гараагүй байна. Түүний дараа Тусгай хяналтын дэд хорооны гишүүд шалгах эрхтэй болно. Одоогоор бидэнд албан ёсоор мэдэгдээгүй байна.

-Хугацаа заадаггүй юм уу?
-Ерөнхийлөгчийн илгээсэн албан бичигт хугацаа заагаагүй байсан.

Т. Болор
2005.03.12, Монголын мэдээ

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button