Жийпний үнэ хямдарч, эксел эрэлт ихтэй байна.

Ердийн үед түм түжигнэж, бум бужигнаж, хөл үймээн ихтэй байдаг ч цаг агаарын байдлаас ч юм уу, баярын дараах өдөр байснаас юм уу хөл хөдөлгөөн багатайхан байв. Гүйлгээ хэр байгаа, худалдан авагчид ямар машин сонирхох болсон талаар тус захад найман жил наймаа хийж байгаа Ц. Болдцэрэнгээс зарим зүйлийг асууж сонирхлоо.

-Манай зах зээлд хамгийн эрэлт ихтэй ямар автомашин байна вэ?
-Энд Эксел, Соната хамгийн гүйлгээ сайтай. Эдгээр машин бусад машинуудыг бодвол арьс, эдэлгээ сайтай, бас кабин ч тийм муу биш. Үнийн хувьд ч хүмүүсийн бололцоонд ойр байдаг болоод тэр биз. Тиймээс ч энд зогсч байгаа тэрэгний ихэнх хувийг эксел эзэлдэг.
-Тэгвэл сэлбэгийн хувьд?
-Сэлбэг ч ялгаагүй. Экселийн сэлбэг шиг элбэг, хямдхан сэлбэг хаана ч байхгүй.
-Гадуур эксел үнэд орлоо гэж ярьж байна. Энэ талаар?
-Тиймээ. Эксел нэг үеэ бодвол харьцангуй үнэтэй болсон. Ер нь экселийн борлуулалт сайн байдаг. Түлшний үнэ нэмэгдсэн, бас гаднаас оруулж ирж байгаа импортын үнэ нэмэгдсэн гээд олон шалтгааныг тоочиж болно.
-Машины гүйлгээ хэр байна. Хавар уг нь эрэлт ихэсдэг байх, тийм үү?
-Гадаа их хүйтэн байна. Бас өчигдөр баяр болоод өнгөрсөн болоод ч тэр үү, худалдан авагч бараг алга байна. Уг нь хагас, бүтэн сайн өдөр, амралтын өдөр маш сайн зарагддаг. Өнөөдөр нэгийг ч зарсангүй. Түүний ярьснаар манайхан орос машиныг төдийлөн сонирхохоо больжээ. Хааяа нэг компаний боссууд энд тэндхийн хонжвор, сугалаанд өгөх гэж авдгаас өөр орос машин бараг зарагддаггүй гэж байв.

Ө. Ариунтөгс
2005.03.12,Монголын мэдээ

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button