Армийн баяр айсуй.

Зэвсэгт хүчний жанжин штабаас өнөөдөр 12 цагаас Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөх ёслолын ажиллагаагаар уг арга хэмжээ эхэлнэ.
Гардан тулааны болон жагсаалын үзүүлэх тоглолт, бөмбөртэй тоглолтууд болно. 14 цагаас Соёлын төв өргөөнд Энхийг сахиулах хүчний үйл ажиллагаанд оролцоод ирсэн офицер, цэргийн албан хаагчдад МУ-ын Ерөнхий сайд Ц. Элбэгдорж шагнал гардуулна. Дээрх арга хэмжэээнд Энхийг сахиулах үйл ажиллагаанд үүрэг гүйцэтгээд ирсэн офицер, цэргийн албан хаагчдын гэр бүлийнхэн оролцоно. Ёслолын арга хэмжээ бүх оддын тоглолтоор өндөрлөнө. Энэ ойд зориулсан хүчит бөхийн барилдаан 2005 оны гуравдугаар сарын 13-ны 15 цагт Бөхийн өргөөнд болно. Соёлын төв өргөөнд ахмадуудад зориулсан хүндэтгэлийн концерт 2005 оны гуравдугаар сарын 15-ны 14 цагаас тоглоно. Сүхбаатар жанжны хөшөөнд цэцэг өргөх ёслол 2005 оны гуравдугаар сарын 17-ны 11 цагаас, мөн өдрийн 14.00 цагаас Офицеруудын ордонд Зэвсэгт хүчний 84 жилийн ойд зориулсан баярын хурал, хүндэтгэлийн концерттой гэв.

/Ч.Батбямба
Монголын мэдэээ 2005-03-12/

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button