Жаргалантад бослого гарлаа

Очиход хэдэн бээвийсэн хужаа тарваганы нүх шиг юм руу орж гаран шуудайтай чулуу үүрэх бөгөөд наана нь нэг таахагар хархүү бороохой барин хамгаалж зогсоно. Энэ бол гар аргаар олборлодог алтны уурхай юм.

Тэнд зөвхөн гадаадын иргэд алт олборлон амьдрах эрхтэй.

Монгол цагдаа эх орноо бус цалингаа хамгаалж нутгийн иргэдтэй тэмцэлдэх үүрэгтэй.

Жаргалант сумын иргэд төрсөн нутгийнхаа газар шороогоор амьдрах хүсэлтэй.

Өчнөөн юм амлаж гарч ирсэн сумын удирдлага өнөөдөр болохоор хуулийг баримтлах зорилготой.

Ийн шал өөр учир жанцан зорилгууд нэг нартай өдөр хоорондоо зөрчилдөж хурцадмалаар барахгүй байдал үүсчээ. Ийм халуун цэг дээр буусан сэтгүүлч тав тав дахь нөхцөл байдлыг бий болгож орхив. Эрхэм хүндэт ах дүү нар болон хятад иргэдээ, бас түүнийг хамгаалах монгол цагдаа нараа. Бид зөвхөн энд болж буй уйл явдлыг үнэн мөнөөр нь олон нийтэд мэдээлэх үүрэгтэй болохоос тэг ингэ гэдэг улс биш ээ.

Төвөөс алслагдмал эзгүй газар та нарын яахаас буцахгүй төрх аймшигтай байна. Хамгийн түгшүүртэй нь нутгийн энэ олон түмэн хоног хугацаа хүлээхгүй байдалд хүрчээ. Та бүхэн дээр мэргэжлийнхээ үүргийн дагуу ирсэн боловч энэ нь тоглоом биш шүү дээ. Аль аль эрх ашгаа яаралтай шийдэхгүй бол хойшид эмгэнэлт байдалд хүрэхгүй гэх баталгаа алга хэмээн тэднийг түр тайвшуурлаад санд мэнд буцацгаав.

Энэ ийм учиртай юм байна л даа. Төв аймгийн Жаргалант сумын нутаг болох Талбулаг гэдэг газрын орчимд социализмын үед хийсэн хайгуул шинжилгээгээр ихээхэн алтны үндсэн орд бийг тогтоосон аж. Ер нь дээр үеийн мэр сэр алт ухдаг уламжлалтай. Зах зээлд шилжсэнээс хойш хаа сайгүй л шинээр бий болсон хувийн хэвшлийнхэн хамгийн түрүүнд энд ирж төвхнөжээ. Энд ихээхэн алт байдгийг цаагуураа буюу дээгүүрээ мэддэг байж. Одоо нууц нь задарч үүц нь дэлгэгдээд байгаагаар бол дор хаяж арваас доошгүй тонн алттай уул юм байна. Зөвхөн Нарантолгойн энгэрт шүү. Үүнийг мэдсэн жаргалантчууд тариа ногоо тарьж мал маллахаа болиод алх түмпэн барин хойд энгэр лүүгээ гардаг болцгоожээ. Тэгээд ч ган зуд дараалан нүүрлэж, атга төмсөө хяруунд цохиулж сүүлийн хэдэн жил цөхрөөд байсан үе. Нэг хэсэг ойгоо огтолж банз дүнзээр дагнасан ч энэ талын хууль, хахууль аль аль нь чангарсан тул явцгүй болсон. Тэгж байтал нутгийн чулуу түшиж аргалд явсан авгай алт хормойлж ирдэг болжээ. Энэ сургийг сонссон хот руу дүрвэгсэд бүгд эргэн ирцгээж Нарантолгойг нүхэлж гарсан байна. Жаргалантчууд угаасаа нүхэн зоорь барих, ухах төнхөх зэрэг газар шорооны ажилд гарамгай хүмүүс. Сургууль төгсөөгүй ч малчны ухаанд нэвтэрхий байдаг жишээгээр эндхийн хүмүүс геологи хайгуул, уул уурхайн эрдмийг тун бага хугацаанд гаргууд эзэмшсэн нь илт харагдаж байлаа. Аль гуунд хэдий хэрийн олдоц байгааг дор нь мэдэж, ямар ч уурхайн компаниас дутахгүй нүхэлж бэхлэн бас зохион байгуулалтад орж алт олборлож эхэлсэн байна. Хүмүүсийн амьдрал аяндаа дээшилж хүүхдүүдээ сургууль соёлд явуулж, өөрсдөө унаа тэрэгтэй болон тохиролцооны дэлгүүрүүдэд эд бараа гүйж эхлэв. Гэтэл нэг өдөр хэдэн хужаа ирж Наад чулуугаа үзүүлваа гэсэн юм байх. Гай эднээс эхлэн, тэд удалгүй Тян-хун, Восток-эрдэс гэнэ үү хятад монгол нь мэдэгдэхгүй хүмүүс бичиг зөвшөөрөл барин ирцгээж, уулын амыг хааж хашин хүмүүсийг нь хөөчихжээ. Хамгаалалтын цагдаа нар буу сумлан заналхийлж ирсэн болгоныг хайр найргүй нүднэ. Сая хүмүүстэй хамт цагдаа нарын байр гэрийн гадаа нь очиход дотроос өөхтэй мах чанан, бууз чимхсэн тарган цатгалан хүмүүс гарч ирцгээн бүр дургуйг нь хүргэв. Хүмүүсийн бужигнасан эмх замбараагүй яриан дундаас Жо Дерлинг гэдэг компани Аравжих, Хөх тэнгэр гэдэг хамгаалалтын албаны байгууллагын нэр олонтоо сонсогдоно. Нэг компани нь дээгүүр явж зөвшөөрөл аваад нөгөөдөө түрээслэдэг. Түрээслэгч түрээслүүлэгч нар өндөр үнээр цагдаа хөлсөлдөг.

Хөлсний хамгаалагч нутгийн иргэдтэй өдөр нь зодолддог. Харин шөнө нь хуваалцдаг бололтой юм билээ. Ярианы өнгөнөөс сонсоход Чиний эртээр ирсэн газарт чинь дахиад хүний мөр гараагүй байгаа биз дээ. Харин энэ хажуугийн НЧО-гийн хамгаалагч шөнө болгон чулуу зардагийг бидэнтэй битгий андуур ч гэх. Бас нөгөө гэрээ зөвшөөрөл авсан компанийн эзэд гээд байгаа товарищууд нь тиим ч өөдтэй улс биш гэнэ. Тэр дарга хаачсан гэхээр эрүү үүсээд явчихсан. Энэ эзэн хужаа чинь яагаад үзэгдэхгүй байна гэхээр Бээжин рүү зугатчихсан гэх юм. Ийм хүмүүстэй цагдаагийн нэр барин гэрээ хийж хамгаалж байгаа улс нь болохоор бид үүргээ биелүүлж яваа улс. Маньд падгүй гээд нүүрээ даран буруу хараад зогсчихно. Бисэ үнэлэгч нараас зурагтын бичлэг хийх гэхээр ингэдэг шиг. Алт угааж байгаа хятадууд дээр очиж үзлээ.

Тян-Хун гэдэг компани нь Нарантолгойн нэг жалгыг банзаар хашиж үүдээ Далай гэдэг нэртэй эрлийз байрын цагдаа хүүгээр мануулжээ. Дотор нь шавар байшинд ханзан дээр хэдэн хятад унтах бөгөөд эргэн тойрон хог новш хөглөрнө. Нэг байшинд гурван тээрэм суурилуулж, нүхнээс уурч ирсэн цагаан чулуунуудыг тачигнатал зажилуулна.
Цемент шиг нунтагласан чулууг усаар зуурч дээр нь нөгөө аймшигт мөнгөн ус гэдэг хорыг асгана. Алт чулуу хоёр тээрэм дотор хоёр ийшээ болсоны дараа мөнгөн устай шавар хашаанаас гадагш горхи болон урсан цаахна байгаа тариан талбайд уусан шингэдэг юм байна. Хятад иргэд нөгөө л хэлдэг Би мэдэхгүй. Энд алт муу, Миний нэрийг хэн гэдгийг ч мэдэхгүй гэсэн даажигнасан үгээ хэлнэ. Нутгийн индиан, нинжанууд та нар л болоод мэдэхгүй байна уу. Тэгвэл нутаг усаа бид мэддэгээрээ шийдсүгэй гээд золтой л бариад авсангүй. Шаварт унасан шарын эзэн хурлын дарга В.Сүхбаатар гуай арай чарай гэж зохицуулж хүмүүсийн омгийг дарав. Эндээс алт аваад байж байгаарай гээд тэмээ хариул гэж байгаа юм шиг хаяад явчихдаг эзэн ч гэж хаа байхав. Тэр тусмаа алт хужаа хоёр шүу бүр. Ингээд хөдөлмөрчийн дайралт сумын удирдлага руугаа хандав. Туе сумын удирдлага иргэддээ та нарт алт ухах газар олгож өгч эрх
ашгийг чинь хамгаална гэж гарч ирсэн улсууд юм байна. Гэтэл хуулинд хувиараа алт олборлохыг зөвшөөрдөггүй. Тэгж хамаагүй явж байгаад дарагдаж үхвэл амийг хэн хариуцах гээд өчнөөн хууль эрхзүйн зохицуулалт дутуу тул яаж ч болдоггүй. Үүнийг цагдаагийн ахлагч хэлж байсан. Уул нь хүн ардаа бодоод зөвшөөрлөө гэхэд эрх мэдэл хүрдэггүй ээрэг нарийн ширийн юм цаана нь их юм билээ. Бараг бүтэшгүй нэг гарц бол УИХ-ын хаврын чуулган нээгдээд энэ талын нэг хуультай болоод тэр хуулиндаа хувиараа алт ухахыг зөвшөөрөөд гэсэн харганы унгасаар эегий хийхээс ч долоон дор юм болж байж сая бүтэх учиртай. Ингэж мунгинасаар байтал алтны төлөөх орон нутгийн дайн болоод өрнөх шинжтэй болчихжээ.

Сумын Ажилгүйчүүдийн хөдөлгөөн гэдэг нэртэй холбоо бий болон зохион байгуулагдаж хотод Эрүүл нийгэм-иргэний хөдөлгөөн-тэй нэгдэхээ илэрхийлсэн байна. Уг хөдөлгөөнд 800-гаад өрхийн 3000 хүн хамрагдсан гэнэ. Тэд үе үе болдог Багш нарын ажил хаялт, ер нь нийгэм болохоо байлаа, Н.Энхбаяр огцор гэдэг улстөрийн тэмцлээс оп өөр бодит мөд салахгүй шинж төрх харагдсан. Яагаад гэвэл үүний цаана тэдгээр хүмүүсийн салшгүй аж амьдрал, асар их мөнгө, хувь заяаны эрх ашиг хөндөгдөж байна. Алтны дэргэд хууль ёс байтугай хүний амь юу ч биш байдаг. Жаргалантын нинжа нар өөр газар явахгүй, өөр газраас ирээгүй бүгд дарга цэрэгтэйгээ нэгнийгээ андахгүй танил тул илүү нягт улаг. Гадаадын иргэд буюу хятадууд манай алтыг аваад ардыг нь хөөж болоод байхад бид төрсен нутагтаа амьдарч яагаад болохгүй гэж хэмээн см амандаа хашгиралдан дайрцгаана. Та нар болохгүй гэлтэй ч биш.

Хэдхэн хоногийн болзлыг тулгаж хариу эс өгвөл эхлээд хүүхдүүдээ сургуулиас гаргана. Дараа нь ер нь яасан ч яадаг юм гэж албан ёсоор Тамгын газартаа мэдэгдээд тэд зангидсан гараа буулгацгаав.

Ёох. Та нар ирээгүй бол ёстой балрах байлаа шүү. Тэгэхдээ аргагүй ээ, аргагүй. Сая Засаг дарга маань бараг зугатаад хот руу явсан.
Ямар нэг хариу сонсож ирэх байгаа. Манай суманд мал бараг байдаггүй. Ногоо тарих гэхээр гаэар тариалан дампуурсан. Энэ жил төмсний уртэй айл цөөн. Мод зөөх аргагүй болсон. Ердөө л нэг жалганы эрх өгчихвөл хэсэгтээ болмоор байдаг. Одоо хот шилжээд траншей ч олдохгүй. 6000 гаруй хүний хувь заяа Нарантолгой л байна. Яая даа байз гэсээр В.Сүхбаатар дарга үлдлээ.

Ж.ГАНГАА
Б.БАДМАА
(өдрийн сонин 2005-03-14 064)

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button