Иргэний хөдөлгөөнийхөн гэрээ дахин барихаар болов

Уг мөргөлдөөн Иргэний хөдөлгөөний зүгээс Сүхбаатарын талбайн баруун талд гэр барих гэснийг цагдаа нар хориглож саатуулснаас үүдсэн юм. Нэг талаас гэрээ барих, нөгөө талаас энэ нь замын хөдөлгөөнд саад болно гэдэг үндэслэлээр хориглосон хоёр талын мөргөлдөөн таван цаг гаруй үргэлжилсний эцэст хөдөлгөөнийхэн гэр буc майхан барихаар болж үүнийгээ замаас нэлээд зайд барихаар болсон юм. Гэтэл Эрүүл нийгэм-иргэний хөдөлгөөн-өөс өнөөдөр 10 Цагт Сүхбаатарын талбайн баруун талд өмнө нь товлосон газар УДБЭТ-ын өмнө гэрээ барихаар болсноо өчигдөр бидэнд мэдээллээ. Ингэхдээ тэд цагдаа нар дахин хориглож гэрийг нь нурааж хүчээр авч явж магадгүй тул тэднээс өөрсдийгөө хамгаалуулах үүднээс хөдөлгөөнийг дэмжигч иргэдийг ирж цуглахыг уриалж байгаа аж. Иргэний хөдөлгөөнөөс барих гэж оролдоод буй гэр нь иргэд, олон нийттэй харилцах мэдээллийн гол төв байр байх учраас ниислэлийн төвд барихаар хүчээр зүтгээд байгаа аж. Харин цагдаа нарын зүгээс иргэдийн цуглах эрхийг хааж боогдуулахдаа бус, гол нь замын хөдөлгөөнд саад болгохгүй гэдэг үүднээс хориглож байгаагаа мэдэгдсээр байна.

Тодруулга Иргэний хөдөлгөөнийг дэмжигчид өнөөдөр нийслэлд албан ёсны дүнгээр 30 гаруй мянга болжээ. Үүнээс гадна Дархан-Уул, Орхон зэрэг аймаг, хотод салбар зөвлөлүүдээ байгуулаад байгаа талаар тус хөдөлгөөнөөс манайд мэдээлсэн юм.

Б БОЛД
(өдрийн сонин 2005-03-14 064)

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button