Ч.Улаан сайд улаан Москваг зорив оо

Ар халхын суут жанжин
Алтан Москваг зорив гэж ирээд бид шүлэглэж байв. Мэдээжийн хэрэг дээрх шүлэг зохиол, кино болж өнгөрсөн түүхэн үйл явдлаас хойш зохиогдож, бүтээгдэж ард түмний хүртээл болсон. Ийм болохоор болсон түүхэн үйл явдлаас зөрсөн, даваадуулсан, дутаасан олон зүйл байгаа шүү дээ.

Харин шадар сайд Ч.Улаан саяхан улаан Москваг зорьсон байна. Албаны хэллэг нь албан ажлаар… Албаны ажилтай хавсаргаж амины ажлаа амжуулдаг нь төрийн албаныхны хийж чаддаг ганц зүйл нь. Энэ үүднээс авч үзвэл албаны ажлын зэрэгцээ амины чамлахааргүй ажлыг амжуулж, улаан Москвагаас Ч.Улаан сайд ирэх бололтой.

Шадар сайд Ч.Улаан их жанжин Сүхбаатарын төрсен нутаг түүний нэрээр нэрлэгдсэн аймгийн унаган хүү. Нэг нутгийн хоёр хүүгийн улаан Москваг зорьсон цаг хугацаа өөр ч, бүтээх үйл нь ижил байж болох юм. Энэ жил Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгууль болно. Ерөнхийлөгчийн сонгууль гэдэг Ч.Улааны хувьд хамгийн хариуцлагатай мөч. Ийм учраас түүнийг их үйл бүтээхээр Москваг зорилоо гэж ойлгож болно. МАХН-аас Ерөнхийлөгчид нэр дэвших хамгийн магадлал өндөртэй хоёр хүний нэг нь тэр. Тэрбээр Зууны мэдээ сонинд өгсөн ярилцлагадаа Ерөнхийлөгчид МАХН намын даргынхаа нэрийг дэвшүүлнэ гэж мэдэгджээ. Гэхдээ түүнийг нэгдүгээр хувилбар гэж нэрлэхээ мартсангүй. Түүний үзэж байгаагаар нийгмийн уур амьсгал олны санал өөрөөр эргэвэл нэгдүгээр хувилбар өөрчлөгдөх юм байна. Нэгдүгээр хувилбар өөрчлөгдсөн мөчид МАХН-ын нэр дэвшигч нь Ч.Улаан болно. Нийгмийн сэтгэл зүй үүнд бэлтгэгдэж байна.

Нэгдүгээр хүн, нэгдүгээр хувилбарын тухайд Ч.Улааны амнаас гарч байгаа нь шинэ болохоос улс төрийн хүрээнийхэн сонгогчдын хувьд шинэ мессеж биш л дээ. Ч.Улааны хувьд ингэж хэлснээрээ өөрийнхөө рейтингийг өсгөлөө. Түүний рейтинг өссөнөөр намын даргын нэр хүнд буурна. Том улстөрчдийн нэр хүнд өгсөж уруудах нь хаврын тэнгэр шиг гэдэг. Гэхдээ унасан нэр хүндийг босгож ирнэ гэдэг тэнгэрт байгаа улстөрчийн хувьд тамын ёроол-оос гарч ирсэнтэй ижил биз. Харин өсч байгаа рейтингийг өндөрт гаргах гэдэг онгоц хөөрөхтэй ойролцоо гэж улс төрийн хүрээнийхэн ярих юм билээ. Нэгэнт л өндөрт гарч хүчээ авсан онгоц террорт л өртчихгүй бол хүрэх л газраа хүрч, буух л ёстой буудалдаа бууна. Энэ бол ойлгомжтой.

Тэрбээр ярилцлагадаа нэр дэвшигч нэг цэгт төвлөрөхгүй сарниж байгаа нь манай намд ашигтай гэсэн санааг хөнджээ. Ерөнхийлөгчийн сонгууль хаяанд ирчихээд байхад нэр дэвшигч төвлөрөхгүй сарних нь МАХН-д хамгийн ашиггүй хувилбар. Үнэхээр Ч.Улаанд бол ашигтай. МАХН-ын нэр дэвшигч ганцхан намын дарга Н.Энхбаяр дээр төвлөрөх юм бол Ч.Улаан улам бүдгэрнэ. Төвлөрлийн төвд Ч.Улаан орж ирснээр түүнд тодрох, сонгогдох том боломж нээгдэж байгаа юм. Тэр бүхнийг тооцож хашир улстөрч энэ санааг хөндсөн нь тэр биз. Ч.Улаан Москваг зорьсон Ч.Улаан сайд тэндээс Эрдэнэтийн Уулын баяжуулах үйлдвэрийн дарга Д.Наранхүүг дуудаж гэнэ. Эрдэнэт уйлдвэр бол нэг нэр дэвшигчийг байтугай Монгол Улсыг санхүүжүүлдэг гол сал-бар. Энэ үүднээс авч үзвэл Ч.Улаан улаан Москвад оччихоод хэтэвчээ дуудуулсан юм биш биз дээ.

Мөн тэнд МАХН-ын ерөнхий нарийн бичгийн даргаар сонгогдоод байгаа С.Баяр яваа сурагтай. Тэд Улаанбаатарт уулзвал усан хошуулсан хүмүүс Н.Энхбаярт хэлчихэж мэднэ гэж уулзах газраа өөрчлөв бололтой.

Москва Монгол төрийн тэргүүнийг мэдэж томилж байсан үе нэн шинэ түүхэнд бий. Ч.Улаан сайдыг улаан Москваг зорьсныг Кремлээс дэмжлэг авахаар явсан гэж хэлэхэд хэцүү. Гэхдээ нөлөө бүхий хүмүүстэй уулзах газраар Москваг сонгосон нь улс төрөөс хөндий тэр тусмаа ирэх тавдугаар сард болох Ерөнхийлөгчийн сонгуулиас ангид ойлгоход бэрх. Түүнийг Москва зорьсонтой холбогдуулан
Улаан москваг
Улаан сайд зорьлоо
гэж хүмүүс шүлэглэх, улиглахын хооронд хэлэлцэж байна. Бодвол Улаан сайдын Москваг зорьсон үйлдэл ийм нэгэн шинэ шат мөр төрүүлж байгаа нь энэ биз.

Их жанжин Д.Сүхбаатар Москва явсан гэх үйлдэл араааа ардын хувьсгапыг дагуулсан байдаг. Улаан Москваг зорьсон Ч.Улааны үйлдэл нь араасаа гурав дахь Ерөнхийлөгчийг дагуулах юм биш биз.
Сүүлийн үед Ч.Улаан хөх торган дээл, луун хээтэй шар торгон хантаазаар гоёх болоод байгаа. Энэ бүхнээс авч үзэхэд Ч.Улаан Ерөнхийлөгчийн сонгуульд улалзаж байгаа нь үнэн байна.

Г.ЭРДЭНЭБАТ
(өдрийн сонин 2005-03-14 064)

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button